Ямар ч чөлөөт зах зээлд өсөх, өрсөлдөх, өгөөж хүртэхийн тулд компанид стратеги бодлого шаардлагатай. Стратеги нь компанийг ойрын болон хэтийн ирээдүйд хөтлөх гол сонголтуудын бүрдэл юм. Тодорхойлсон стратеги бодлогогүй бол их далайд чиглүүлэх компас байхгүй төөрөхтэй адил нэг газартаа л эргэлдэх бөгөөд харин буруу стратеги бодлоготой бол буруу чиглэлд явж цаг болон нөөц бололцоогоо гарздах аюултай.
Стратегийн төрлийг ерөнхийд нь Өрсөлдөөний эсвэл Цэнхэр Тэнгисийн гэж ангилдаг. Өрсөлдөөний стратегийг Харвардын Их Сургуулийн Майкл Портер хэмээх эрдэмтэн тодорхойлсон бөгөөд Цэнхэр Тэнгисийн стратегийг INSEAD Бизнесийн Их Сургуулийн Ким Чан болон Рэнэ Мелборн хэмээх эрдэмтэд тодорхойлсон байдаг. Өрсөлдөөний стратеги нь тухайн салбарын хүчин зүйлүүдийн хүрээнд компани хэрхэн зардлаа хэмнэж эсвэл үнээ нэмэгдүүлж бусад компаниудтай өрсөлдөж болох талаар сургадаг бол Цэнхэр Тэнгис нь компани хэрхэн шинэ зах зээл үүсгэж зардлаа бууруулахын зэрэгцээ үнээ өсгөж болох аргийг заадаг.
Өрсөлдөөний стратегийг өлсгөлөн аварга загаснуудын цус урсгасан тулаан гэж үздэг тул Улаан Тэнгис, харин энэ аймшигт өрсөлдөөнт орчноос огт өөр, өрсөлдөөнөөс хамааралгүй шинэ зах зээлийг Цэнхэр Тэнгис хэмээн нэрийджээ. Цэнхэр Тэнгис стратегитай компани хэрхэн өрсөлдөгчөө даван гарах вэ, яаж тэднээс хямд, зардал багатай байх вэ гэж биш хэрхэн өрсөлдөгчөөс өөр байх вэ, яаж үнэ цэнийн шинэ нээлт хийх вэ гэсэн чиглэлтэй шийдвэрүүдээ гаргадаг.
Цэнхэр Тэнгис стратеги нь одоо байгаа зах зээлийн хязгаарыг тэлж, шинэ төрлийг эрэлт/хэрэглэгчдийг татсанаар өрсөлдөгчдөөс огт өөр байр суурьтай болдог. Улаан Тэнгисийн буюу Өрсөлдөөний Стратеги нь бусдаас зардал/үнээр бага байх эсвэл бусдаас өөр байх гэсэн ерөнхий сонголтын доор компанийн бодлогыг боловсруулахыг номлодог. Өрсөлдөөний стратегийг төлөвлөдөг гол арга нь тухайн салбар дахь хүчин зүйлүүд болох нийлүүлэгчид, хэрэглэгчид, орлуулагчид, шинээр оролцогчид болон өрсөлдөөн дээр суурилан тухай бүрийн талаар ямар арга хэмжээ авч зардал багасгах эсвэл үнээ өсгөх талаар шийдэх байдаг.
Харин Цэнхэр Тэнгис стратеги нь тухайн салбарын бусад компаниуд давтаж чадахааргүй үнэ болон онцлог байдлын хослол болсон бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд хэрхэн нэвтрүүлэхийг заадаг. Цэнхэр Тэнгис бүтээсэн компаниуд өндөр ашигтай, хурдацтай хөгжилтэй, харилцагчидтай биш фэнүүдтэй компани болох бөгөөд ойрын 10-15 жилдээ ч тэднийх дуурайх, орон зайг нь булаах боломжгүй байдаг.
Цэнхэр Тэнгис Стратеги ном нь 2005 онд гарсан болов ч дэлхийн эдийн засгийн түүхэнд олон арван компаниуд Цэнхэр Тэнгис стратегиар онцгойрч зах зээлийг орвонгоор нь өөрчилж байсан түүхтэй. Томоохон жишээнүүд нь Ford-н Mobile-Т, Apple-н Itunes, Netflix гэх мэт. Номын зохиолчид 108 компанийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг судлахад 86% нь шугамын өөрчлөлт байсан бөгөөд Улаан Тэнгис стратегитай, үлдсэн 14% нь л цэнхэр тэнгис стратегитай байсан болов ч шинээр бий болсон орлогын 38%, ашгийн 61%-г цэнхэр тэнгис стратегитай компаниуд бүрдүүлсэн байжээ.
Цэнхэр тэнгис нь нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан, тоглогчид нь үнийн ширүүн өрсөлдөөнд орсон салбарт нэн шаардлагатай. Монголын нөхцөлд олон салбарууд хоорондоо ялгарах зүйл багатай, үнээр л өрсөлдөх стратегитай компаниудаар бүрдэж байна. Жишээ дурдвал уул уурхайн операторууд, жуулчны баазууд, шатахуун түгээх станцууд, худалдаа/импортын компаниуд, эмийн сангууд, үл хөдлөх, хүний нөөц, тээвэр зууч компаниуд, хэвлэлийн компаниуд, үүрэн телефоны компаниуд, ББСБ гэх мэт салбарууд байна.
Success Bridge нь өөрсдийн Цэнхэр Тэнгис стратегийн дагуу байгууллагуудад асар их үнэ цэнэ бүтээх Цэнхэр Тэнгис стратегийг зөв зохистой бүтээх, хэрэгжүүлэх, шинэчлэх тал дээр байгууллагын бүх шатны удирдлага, ажилчдыг оролцуулан зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Mанай зөвлөх үйлчилгээг нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны зөвлөх үйлчилгээний грантын дэмжлэгтэй авах боломжтой. Харилцах утас: 88777147.