Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” вэбинар сургалтаар өнгөрсөн 12 сард ТӨЛӨВЛӨГӨӨ сэдвийг онцолж байна. Энэ сарын эхний подкастын дугаараар Бизнес төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх, хэмжих аргууд сэдвээр ярилцлаа.
Дугаарын агуулга
- Амжилттай бизнес төлөвлөгөө хийхэд нөлөөлдөг гол хүчин зүйлс юу вэ?
- Бизнес төлөвлөгөөндөө ямар зорилго, зорилтыг тусгахаа хэрхэн тодорхойлох вэ?
- Бизнес төлөвлөгөөг хэр олон удаа шинэчилж байх ёстой вэ, эдгээр шинэчлэлтүүд юунаас үүсдэг вэ?
- Шинэ технологи, чиг хандлага гарч ирснээр бизнес төлөвлөлт ямар хэлбэрээр хөгжсөн бэ?
- Бизнес эрхлэгчид бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа ямар нийтлэг алдаа гаргадаг вэ?
- Өрсөлдөгчийн шинжилгээ нь бизнес төлөвлөлтөд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
- Бизнес төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн явцыг хэрхэн үр дүнтэй хэмжиж, хянах вэ?
- Тайлан гаргахад хамгийн чухал үзүүлэлтүүд юу вэ, яагаад?
- Бизнес амжилтыг хэмжихийн тулд гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийг (KPI) хэрхэн зөв сонгох ёстой вэ?
- Сайн бизнес төлөвлөгөө гаргахад удирдлагад шаардлагатай мэдлэг, ур чадварын хүрээ юу вэ?
Зочин: Ц.Өнөржаргал. Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэнгийн захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars