BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ууланд алхахын ач тус буюу эрүүл амьдралын үндэс

Ууланд алхахын ач тус буюу эрүүл амьдралын үндэс

Г.Даваадорж   Г.Даваадорж
2019-03-18
  Эрүүл амьдрал
Share on FacebookShare on Twitter

Тогтмол явган аялал хийх нь хүний эрүүл амьдралын үндэс юм. Өдөр болгон аялж ууланд ирэхдээ гол нь биш, богинохон зайд ч хамаагүй байнга алхаж байх хэрэгтэй. Зөвхөн нэг удаа алхалт хийх, эсвэл ууланд авирах нь ямар ч үр дүн авч ирэхгүй. Тиймээс хол, ойр хамаагүй алхаж, аялж байх хэрэгтэй.

Гэхдээ машинаар уулын орой дээр гарчихаад “Би аялсан” гэвэл аялал биш болно. Зохих хэмжээний налуутай газар алхвал тухайн хүнд их, бага хэмжээний эрч хүч бий болгодог. Аялах нэрийдлээр идэж уух зүйлээр үүргэвчээ дүүргээд, үүндээ түүртээд, нэлээдгүй алхаж байгаад идэж уугаад, хөдөлгөөний хэмнэлээ алдуулдаг тохиолдол олон. Энэ маш буруу. Хэмнэл алдахгүй жигдхэн алхаж, хамгийн гол нь хөлс гаргах шаардлагатай.

Алхалтын ач тусыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал хүний биеийг эрүүл, чийрэг болгодог. Энэ бол хүний хамгийн эрхэм зүйл. Ууланд алхахад байгалийн хүчилтөрөгч хүний бие организмыг дотроос нь цэвэрлэж байдаг. Хүний биеийн 60-90 хувь нь ус. Ууланд алхахад цэвэр хүчилтөрөгч хүний биеийн илүүдэл хуримтлалыг шахаад цэвэрлэж байдаг.

Тухайн хүн хоол идсэн ч гэсэн хоол нь шингээд, өөртөө ямар ч төвөг учруулахгүйгээр жингээ хасдаг. Үүнийг зуршил болговол жингээ хасах, барих аргыг эзэмшинэ.

Зун алхахад нарны сайхан ягаан туяа нүцгэн бие рүү тусдаг. Харин өвөл битүү хувцастай байдаг тул нарны туяа тусахгүй. Хүн хөлөрснөөр арьсаараа байгалиас эрч хүч авдаг. Хүний арьсанд хүнд харагдахгүй хэдэн мянган бичил нүх бий. Алхах явцад эдгээр нүхээр хөлс гадагшилж элдвийн бохир зүйлийг гадагшлуулдаг. Үүнийг шар ус гэж ярьдаг. Үүний нүх нь онгойгоод муу энерги, шингэн зүйл нь шахагдаад гадагшилдаг. Гадагшилсан нүхээр байгалийн хүчилтөрөгч нэвтэрдэг. Өөрөөр хэлбэл арьсаараа амьсгална гэсэн үг.

Ууланд алхахад хэн нэгэн нь багийн гишүүдээ ахалж, жигд алхуулж, хэмнэлээ хадгалж явах хэрэгтэй. Нэг суугаад, нэг хурдлаад байвал хөлс нь гарахгүй, ядаргаа гараад амьсгалах байтал цэр нь гарахгүй байх зэрэг сул талтай. Ингэвэл хөлөрсөн ч биш, хөлрөөгүй ч биш, ядарсан ч биш, ядраагүй ч биш байдалтай байдаг. Ууланд алхсанаар нэгд жингээ хасна. Хоёрт амьсгаа задрах ач тустай. Тухайн хүн хоол идсэн ч гэсэн хоол нь шингээд, өөртөө ямар ч төвөг учруулахгүйгээр жингээ хасдаг. Үүнийг зуршил болговол жингээ хасах, барих аргыг эзэмшинэ. Зуны алхалтын хувьд борооны дараа хөл нүцгэн алхвал борооны уснаас, газрын хөрснөөс хүн хөлийн улаараа дамжуулж энерги авдаг.

Таяг юунд хэрэгтэй вэ?

Ууланд алхахад өвдөгний үе, хөлийн булчингийн ачааллыг таяг эрс хөнгөвчилнө. Зүрхний түвшнээс дээш таягаа барьж алхахад цусны эргэлт сайжирч зүрхний агшилтын давтамж багасдаг. Ингэж жигд хэмнэлтэй алхахад амьсгаа тогтвортой болж биеийн тэсвэрлэх чадвар сайжирна. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд таяг барьж алхахад таягтай гарын эсрэг талын хөлд ирэх ачаалал ойролцоогоор 20% багасдаг ажээ. Мөн тэгш газар алхахад биеийн жин, бас үүргэвчний жингийн хөл дээр тээж яваа ачааллыг алхам тутамд 5кг, харин уул өөд алхахад 8 кг хөнгөвчилдөг гэнэ. Энэ нь хоёр цаг таягтай алхахад хэдэн тонн ачаа хөнгөрнө гэсэн үг. Гар үргэлж хөдөлгөөнтэй байгаа учраас гарт цус хуралдаж халуунд гар хөөж хавагнахгүй сайн талтай аж.

Бас нэг давуу тал нь таяг хүнийг тэнцвэртэй болгодог ба гол горхи гатлах, хад чулуун дээгүүр үсрэх, уулын уруу буухад түшигтэй, унаж бүдрэхгүй, шагайгаа булгалж гэмтээхгүй, ядаж л аал зны шүлсэн торыг авч хаях гэх мэтчилэн олон зүйлд тустай эд юм. 

Энэ материалыг “Тэнгэрийн хаяа” аялагч клубтэй хамтран бэлтгэв.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: амьдралын хэв маягэрүүл амьдрал

Санал болгох:

Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00