– Business.MN сэтгүүлийн 2023 оны 10 сарын дугаар (№59) -т хэвлэгдсэн нийтлэл –
Сүүлийн жилүүдэд ухаалаг утас, ухаалаг хэрэглээ гэх мэт шинэ нэр томьёо өргөн ашиглагдах болж, бидний амьдрал “ухаалаг” хэв маягт хэдийнэ шилжиж эхлээд байна. Тэгвэл барилгын салбарт “ПД Солюшн” компани “ухаалаг” цогц шийдлийг нэвтрүүлж эхэлжээ. Тус компани 2021 оноос энэ салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд том, жижиг нийлсэн 27 төслийг хэрэгжүүлээд байна. “ПД Солюшн” компани цахилгаан, холбоо дохиолол, гэрийн болон барилгын автоматжуулалт, хяналтын системийн шийдлүүд тэр дундаа, хиймэл оюунд суурилсан системийг хэрэглэгчдэд санал болгодгоороо бусдаас ялгаатай юм.
Барилгын удирдлагын систем бол барилгын тархи
Их хотод өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа хэдэн зуун барилга хүний ая тух, аюулгүй байдлыг хангаж, амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байдаг. Үүний тулд тухайн барилгад маш олон дэд системүүд суурилуулах шаардлагатай болно. Галын дохиолол, нэвтрэх хяналтын систем, хяналтын камерын систем гэх зэрэг барилгын аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг бүхэлд нь хянаж, зохицуулдаг системээс гадна оффис болон эмнэлгийн барилгын тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор агааржуулалт, халаалт, хөргөлт, гэрэлтүүлгийн системүүдийг суурилуулах шаардлагатай болдог. Эдгээр систем нь тус тусын удирдлагын болон хяналтын сервертэй байдаг. Тухайлбал, галын дохиоллын системийг зөвхөн дохиоллын панел л удирддаг бөгөөд тэрхүү панел нь хяналтын камертайгаа холбогдоогүй байдаг. Халаалт, хөргөлтийн систем ч мөн ялгаагүй зөвхөн өөрийн удирдлагын хэсгээр удирдагдаж, агааржуулалтын системтэйгээ уялдаагүй байх жишээтэй. Ийм шалтгаанаар нэг барилгад хоорондоо харилцан уялдаагүй маш олон төрлийн системийг нэвтрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг.
Харин барилгын автоматжуулалт бол энэ олон системийг нэгтгэж, тухайн барилгын аюулгүй, тав тухтай байдлыг нэг дороос удирдаж, хянах боломжийг олгодгоороо давуу талтай. Энэ талаар “Прожект Девелопмент Тотал Солюшн” ХХК -ийн инженер, техникийн албаны дарга Э.Цацралт “Барилгын удирдлагын системийг энгийн үгээр хэлбэл барилгын тархи гэж ойлгож болно. Тархи хүний хэрхэн ажиллахыг шийддэгтэй адил барилгын удирдлагын систем тухайн барилгыг илүү сайн ажиллуулж, зарцуулах энергийг хэмнэдэг” хэмээн онцолсон юм.
Барилгын хэрэглээний зардлыг хэд дахин бууруулна
Томоохон барилгыг автоматжуулах, нэгдсэн удирдлагаар хангах нь барилгын эзэмшигч болоод оршин суугчдад ямар үр өгөөж авчирдаг талаар Э.Цацралтаас тодруулсан юм. Тэрбээр “Барилгад маш олон дэд систем суурилуулдаг байсан. Үүнээс үүдэж инженерүүдэд ихээхэн хүндрэл тулгарч, өөр өөр үйлдвэрлэгчийн олон системийн талаар сайтар судалж, гүнзгий ойлголттой болох шаардлага үүсдэг байлаа. Мөн эвдрэл гарсан тохиолдолд засварлахын тулд инженерийн бүхэл бүтэн баг ажиллах хэрэгтэй болно. Олон төрлийн системийг нэгэн зэрэг, байнга хянах боломжгүй учраас гэнэтийн осол, аваар гарах эрсдэл ч тэр хэрээр нэмэгдэнэ. Энэ нь барилга эзэмшигч болон түрээслэгчдийн зардлыг өсгөдөг. Тэгэхээр барилгын нэгдсэн удирдлагын систем нь зардлыг бууруулах хамгийн зөв шийдэл болж байгаа юм” гэлээ.
Америкт хийсэн нэгэн судалгаанд 6000 м.кв талбайтай барилгад хяналт, удирдлагын системийг суурилуулахад эрчим хүчний хэрэглээг хоёр дахин бууруулж, жилд 172 мянган ам.долларын цахилгаан хэмнэсэн тухай мэдээлжээ. Үүний үр дүнд уг системийг нэвтрүүлэхэд зарцуулсан өртгөө 1.7 жилийн дотор нөхсөн байна.
Өөрөөр хэлбэл, тухайн барилгыг нэгдсэн удирдлагын системд холбох нь барилгын эзэд болон ашиглагчдад хэрэглээний зардлыг 2-3 дахин бууруулах боломжийг олгодог байна. Америкт хийсэн нэгэн судалгаанд 6000 м.кв талбайтай барилгад хяналт, удирдлагын системийг суурилуулахад эрчим хүчний хэрэглээг хоёр дахин бууруулсан тухай мэдээлсэн нь бий. Үүнийг мөнгөн дүнгээр тооцож үзвэл жилд 172 мянган ам.долларын цахилгаан хэмнэсэн бөгөөд уг системийг нэвтрүүлэхэд зарцуулсан зардлаа 1.7 жилийн дотор нөхсөн гэх тооцоо гарчээ. Тэгэхээр урт хугацаандаа хэр хэмжээний зардал хэмнэх нь эндээс тодорхой харагдана.
Засвар үйлчилгээг цомхон багаар гүйцэтгэнэ
“ПД Солюшн” компани VIP Residence, Belmonte зэрэг барилгын томоохон төсөлтэй эхнээс нь хамтарч, барилгын урсгал зардлыг хэмнэх, холбоо дохиолол, гэрийн болон барилгын автоматжуулалт, цахилгаан хэрэглээг хянах шийдлийг удирдлагын системд нь нэвтрүүлжээ. Барилгын удирдлагын системийг автоматжуулах нь эрчим хүч хэмнэхэд шаардлагатай мэдээллийг өгөхөөс хөрөнгийн болон тоног төхөөрөмжийн ажиллагааг байнга хянах, ашиглалтын хугацааг хадгалах зэрэг олон ач холбогдолтой. Энэ нь зөвхөн барилгын эзэд төдийгүй интеграц, засвар үйлчилгээ, ашиглалтын багуудад үнэ цэнийг бий болгодог байна. Жишээлбэл, 23 давхар барилгын аюулгүй байдлыг хангахын тулд инженерүүд 24 цагаар, өдөр шөнөгүй ээлжлэн ажиллах шаардлагатай болно. Тэгвэл хяналт удирдлагын нэгдсэн системийг суурилуулснаар өндөр цалинтай инженерүүдийг ажиллуулалгүй, зөвхөн операторуудыг 24 цагаар, инженерүүдээ дуудлагаар ажиллуулах боломжтой болдог аж. Ингэснээр том барилгын эзэд 3-4 оффисын барилгын дунд нэг халаалт, хөргөлт, галын инженер ажиллуулах боломжтой. Мөн зардлаа гурав дахин багасгаж, инженерүүдийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байна. Үүгээр зогсохгүй уламжлалт засвар үйлчилгээний арга барилаас татгалгаж, мэдээлэл, дүн шинжилгээ, автоматжуулалтын тусламжтайгаар оновчтой, шаардлагатай засвар үйлчилгээг эртнээс төлөвлөн цомхон багаар гүйцэтгэх боломж олгодгоороо давуу талтай ажээ.
Түүнчлэн энэ жил “ПД Солюшн” компанийн өөрсдийн хийж гүйцэтгэсэн төслүүдийн цаашдын үйл ажиллагааг хариуцаж, барилгын ухаалаг системийн тогтвортой, найдвартай ажиллагаанд хяналт тавих “ПД Сервис” охин компанийг энэ жил байгуулаад байна.
Домофон системийг ухаалгаар ашиглах боломж
“ПД Солюшн” компани барилгын ухаалаг системээс гадна гэрийн автоматжуулалт, цахилгаан, камер хяналт, нэвтрэх систем болон галын дохиоллын системийг суурилуулж, нэг программаар нэгдсэн байдлаар хянах боломжийг бүрдүүлдэг. Гэрийн автоматжуулалт нь гэр доторх хөшигний удирдлагаас эхлээд халаалтаа нээх, хаах, усны мэдрэгчээр дамжуулан ус алдсан үед ус хаах, гэрлээ унтраах, асаах, цахилгаанаа автоматаар хаах, хулгайн дохиолол идэвхжүүлэх гэх зэрэг үйлдлийг гар утсаараа дамжуулан хаанаас ч удирдах боломжтой болдог нь тэдний гол давуу тал.
Олон улсын хэмжээнд гэрийн автоматжуулалтын зах зээл өнгөрсөн онтой харьцуулахад 11 хувиар өссөн нь энэ төрлийн шийдэл эрэлттэй байгааг давхар илтгэнэ. Тоон дүнгээр илэрхийлбэл, уг зах зээлд эргэлдэх хөрөнгийн хэмжээ 61 -ээс 86 тэрбум ам.долларт хүрсэн байна. Зах зээлийн энэхүү чиг хандлагыг дагаад Монголын барилгын компаниуд шинээр хэрэгжүүлж буй төслүүддээ орчин үеийн ухаалаг, инновацлаг систем, тэр дундаа гэрийн автоматжуулалтын системийг идэвхтэй нэвтрүүлж эхэлжээ. Энэ талаар “ПД Солюшн” компанийн инженер, техникийн албаны дарга Э.Цацралт “Энэ жил манай компани VIP residence хотхоны гэрийн автоматжуулалт, домофон болон камерын системийг нэгдсэн байдлаар шийдсэн төслийг хэрэгжүүлээд байна.
Энэ онд “ПД Солюшн” компани VIP residence хотхоны гэрийн автоматжуулалт, домофон болон камерын системийг нэгдсэн байдлаар шийдсэн төслийг хэрэгжүүлээд байна. Тус компани хэрэгжүүлж буй бүх төсөлдөө инновацлаг, хэрэглэхэд хялбар орчин үеийн системийг санал болгодог.
Ер нь бид хэрэгжүүлж буй бүх төсөлдөө инновацлаг, хэрэглэхэд хялбар орчин үеийн системийг санал болгодог. Ингэснээр гар утас болон гэрт байх удирдлагын дэлгэцээс лифт дуудах, орцны хаалга нээх, мөн гэрийнхээ үүдийг нээх зэргээр домофон системийг ухаалгаар ашиглах боломжийг хэрэглэгчдэд олгосон” гэв. Дээр дурдсан системүүд өөр өөр брэндийнх боловч нэгдсэн байдлаар хоорондоо зохицон ажилладаг. Тухайлбал, гэрийн автоматжуулалтад Турк улсын зочид буудлын тав тухыг гэрт мэдрүүлэх зорилготой Interra брэндийн төхөөрөмжийг сонгон суурилуулсан байна. Үүний үр дүнд, гэрт байх бүх удирдлагыг өөрийн гарт буй нэг төхөөрөмжөөс удирдаж, хялбар байдлаар хянах боломжийг бүрдүүлжээ. Мөн төслийн аюулгүй байдлыг хангахын тулд тэд Dahua брэндийн хяналтын камеруудыг гадна талбайн хяналт, орцны хяналт болон зогсоолын хяналтад нэвтрүүлж, эдгээрийг нэгдсэн удирдлагын дэлгэцээр хянах боломж бүхий удирдлагын төвийг тухайн төслийн СӨХ-д хүлээлгэн өгсөн байна. .
Сэтгэл ханамжаар баталгаажсан үнэ цэн
“ПД Солюшн” компани хамтран ажилласан барилгын төслүүддээ дээрх үнэ цэнийг өгч чаддаг. Үүний тулд салбартаа олон жил ажилласан туршлагатай менежер болон инженерүүдээр багаа бүрдүүлж, өнөөдрийн байдлаар 27 төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тэд барилгын автоматжуулалт, камер, домофон системийн зөвлөх үйлчилгээ, тохиргоо, суурилуулалт, нийлүүлэлтийг гүйцэтгэхдээ чанарыг эрхэмлэж, дэлхийд танигдсан технологийн брэндийг санал болгодгоороо давуу талтай.