– Business.MN сэтгүүлийн 2023 оны 12 сарын дугаар (№61) -ын нийтлэл –
Агаарын бохирдол бол өнөө цагийн “толгойн өвчин”. Дулааны цахилгаан станцыг эс тооцвол агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлж байна. Мөн агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн гол шалтгаан болж байна. Тухайлбал, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй байна.
Утаанаас хол ч хоттой ойр
“Толгойн өвчин”-өөсөө ангижирч, эрүүл, тав тухтай орчинд гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ амьдрах боломжийг We Group танд Сhuluut Sky Villa төслөөрөө дамжуулан санал болгож байна. 30 жилийн түүхтэй тус групп нь Монголын анхны “Хатантуул” хаус хотхоны төслийг хэрэгжүүлсэн туршлагатай хамт олон. Өдгөө We Group -ийн найман компани хүнсний импорт, худалдаа, үйлдвэрлэл, барилга, газар тариалан, сүлжээ рестораны салбарт ёс зүй, хариуцлагатай байдлаараа манлайлж, бизнесийн талбарт оршин тогтнож байна.
Энэ удаад тус группийн үйл ажиллагаанаас Сhuluut Sky Villa төслийг онцолъё. Аз жаргалтай амьдралын чухал хэсэг болсон гэр орон, хүрээлэн буй орчныг хамгийн тухтай, эрүүл мэндэд ээлтэй байдлаар цогцлооход чиглэж буй тус төсөл нь Улаанбаатар хотын төв цэгээс 14 км зайд хэрэгжиж байна.
Sky Resort цанын баазаас хоёр км-т сүндэрлэж буй Сhuluut Sky Villa хотхон нь 34 сингл хаус, 12 таунхаус, гурван блок апартментаас бүрдэнэ. Хамгийн чухал нь хотхоноос хот руу ирж, очиход түгжрэлгүй учраас таны амьдралын чанар, тав тухтай байдалд дээд зэргээр, маш эергээр нөлөөлөх болно. Мөн хоттой хамгийн ойр байрших цэвэр агаар, эрүүл хөрс бүхий хаус хотхон гэдгээрээ онцлогтой.
4.7 га талбайд баригдаж буй Сhuluut Sky Villa хотхонд 100 орчим айл амьдрах учраас төлөвлөлтийн хувьд, энэ төрлийн бусад хотхонтой харьцуулахад харьцангуй сийрэг. Хотхоны 60 хувь нь энэ сард албан ёсоор ашиглалтад орж байгаа бол үлдсэн хэсэг нь ирэх зургаадугаар сард ашиглалтад орох аж. Мөн дийлэнх хауст шинэ эзэд нь ороод эхэлсэн учраас хотхонд хэдийнэ шинэ жилийн халуун дулаан уур амьсгал орж, хүүхдийн дуу цангинаад эхэлжээ.
Хотхоны 80 хувь нь ногоон байгууламж
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хамгийн боломжит хэмжээг 50м2 гэж зөвлөсөн байдаг. Chuluut Sky Villa хотхоны хувьд, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нь 107м2 буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн норм хэмжээнээс хоёр дахин өндөр байна.
Энд онцлоход, Chuluut Sky Villa хотхоны 80 хувьд ногоон байгууламж, үлдсэн 20 хувьд барилга, байгууламж төлөвлөжээ. Бүтээн байгуулагчид 10 мянган мод, бут, сөөг тарьсан төдийгүй дөрвөн улирлын турш мөнх ногоон байх моддыг түлхүү сонгож цэцэрлэгжүүлсэн байна.
Ингэхдээ хотхоны зүүн хэсгээр мод, модлог ургамлыг тарьж, салхины урсгалыг хаах байдлаар тоосжилт үүсэхээс сэргийлжээ. Мөн хашлаганы оронд хайлаас тарьж байгаа нь орчныг улам л байгальд уусан шингэх мэт болгожээ.
Мод, бутнаас гадна сайн чанарын зүлгээр 3200м2 бүхий хүүхдийн тоглоомын талбайг зүлэгжүүлсэн байна. Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа барилга барих зорилгоор ухсан уулын хөрсийг шинэ хөрстэйгөө нийлүүлэн нөхөн сэргээж, мөн л олон наст үр суулгаж зүлэгжүүлэхээр төлөвлөжээ. Олон наст үр нь хөрсийг дахин солиод байх шаардлагагүй гэдгээрээ онцлогтой аж.
Chuluut Sky Villa хаус хотхоноос онцлох өөр нэгэн зүйл нь хүүхдийн тоглоомын талбай. Монгол Улсын хэмжээнд тоглоомын талбайг хүүхдийн насны онцлогт тохируулан төлөвлөсөн барилгын төсөл тун ховор. Харин We Group танд санал болгож буй Сhuluut Sky Villa төслийнхөө хүрээнд тоглоомын талбайг бусад төсөлд жишиг болох байдлаар шийджээ.
Хотхонд хүүхдийн насны онцлогт тохирсон гурван өөр тоглоомын талбайг барихаар төлөвлөсөн байна. Бага насныханд зориулсан тоглоомын талбайг хотхоны төв цэг буюу машин замаас хол, хамгийн аюулгүй хэсэгт байгуулж байна.
Харин дунд насны хүүхдүүдэд зориулсан саравчит тоглоомын талбайг орон сууцны урд хэсэгт төлөвлөж байгаа бол өсвөр насныханд зориулсан сагс, гар бөмбөгийн талбайг хотхоны хамгийн урд хэсэгт, айлуудад дуу чимээ нь саад болохооргүй байхаар тооцож, бүтээн байгуулалтаа хийж байна.
Түүнчлэн хотхоны дунд хэсэгт олон нийтийн амарч салхилах талбайг бэлдэж өгснөөр хөршийн найрсаг холбоог бэхжүүлэх таатай орчныг бүрдүүлнэ гэж төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс онцолж байна.
Сингл хаус
Chuluut Sky Villa хотхон нь тус тусын эзэмшлийн 0.07 га эдэлбэр газар бүхий 34 айлын сингл хаустай. Дотроо метр квадратын өргөн сонголттой. Сингл хауснуудын дийлэнх нь эзэнтэй болсон бөгөөд цөөн хэдэн хаус нь эздээ хүлээж байна. 208м2 хаус нь бага насны хүүхэдтэй айлд илүү тохиромжтой аж. Учир нь бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайтай эдэлбэр газраасаа шууд холбогддог нь тоглоомын талбайд тоглож буй үрсээ цонхоороо харах боломжийг танд олгоно.
Харин хотхоны хамгийн урд хэсэгт баригдаж буй гурван айлын 358м2 хаус нь гурван давхар бөгөөд олон ам бүлтэй айлд илүү тохиромжтой. Мөн том эдэлбэр газартай учраас орчноо хүсэл сонирхолдоо нийцүүлэн тохижуулж болохоороо давуу талтай. Хэрэв энэ хаусыг сонговол эдэлбэр газраасаа шууд уул руугаа гарах ч боломжтой.
Таунхаус
Chuluut Sky Villa хотхонд тус бүр нь 176м2 бүхий гурван давхар 12 айлын таунхаус баригдаж байна. Тоглоомын талбайтай ойр байрлаж байгаа учраас мөн л бага насны хүүхэдтэй айлд илүү тохиромжтой. Таунхаусууд нь нэг давхартаа гараж, агуулах, техникийн өрөө зэргийг шийдсэн төдийгүй том цэлгэр цонхтой, террастай гэдгээрээ онцлог.
Апартмент
Төсөл хэрэгжүүлэгчид хотхонд гурван блок апартмент барихаар төлөвлөжээ. Нэг апартмент нь гурван давхар, 18 айлтай. Метр квадратын хувьд 52, 60, 99м2 гэсэн гурван сонголттой. Интерьерийн тухайд, сингл хаустайгаа төстэй. Мөн мэдээж машины гараж, шилэн фасад, цэлгэр цонх зэргийг төлөвлөж өгчээ. Орцоор нь ороход л таван одтой зочид буудалд орж буй мэт мэдрэмжийг танд төрүүлэх энэхүү апартментэд тав тухтай орчныг бүрдүүлэх маш олон шийдлийг тусгажээ.
Чанараар баталгаажсан үнэ цэн
Chuluut Sky Villa хотхоны барилгын хийцлэл бүрэн цутгамал, суурийн болон цонхноосоо дулаан алдагдалгүй. Инженерийн байгууламжийн хувьд, цэвэр усаа 120 метрийн гүнээс татаж, цэвэршүүлэн түгээх байдлаар шийджээ. Мөн хоёр том цэвэрлэх байгууламжтайгаас гадна бохир усаа 98 хувь хүртэл цэвэршүүлж, саарал усаа дахин ашиглах байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн оршин суугчийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй байх европ стандартын дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн барилгын материал, тоног төхөөрөмжүүдийг сонгон ашиглажээ.
Chuluut Sky Villa хотхоны архитектурын онцлох 5 шийдэл
- Зураач Пит Мондрианы абстракт уран зургаас сэдэвлэсэн тэгш өнцөгт геометрийн дүрсүүдийг зохиомж болгон тусгасан гадна фасад
- Орон зайн хувьд маш үр ашигтай төлөвлөлттэй.
- Гаражнаас шууд гал тогооны өрөө рүү орох боломжтойгоос гадна гал тогооны өрөөнөөс зочны өрөө, эдэлбэр газар руу нэвтрэх зохион байгуулалттай. Түүнчлэн гал тогоо нь нэмэлт шалны халаалттай.
- Арт деко ханыг хүсэл сонирхолдоо нийцүүлэн дуртай байршилдаа хийлгэх боломжтой.
- Интерьерийн материалууд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко материалуудыг түлхүү ашигласан.
Дийлэнх хаус хотхон, зуслан хотоос зайдуу, ирж очиход түгжрэлтэй байдаг нь их хотын завгүй амьдралд улам л “чөдөр тушаа” болдог. Тиймээс алт мэт цагаа хэмнэж, илүү эрүүл амьдрах орчныг эрэлхийлж байвал та хотын төвөөс ердөө 14 км зайд, “түгжрэлгүй бүс”-д байрших дөрвөн улирлын Chuluut Sky Villa-г сонирхоод үзээрэй.