BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр цамц өмссөн энтрепренер хайрцаг, боодолтой тавиураар хүрээлэгдсэн эмх замбараагүй оффисын ширээний ард сууж байна. Тэд жижигхэн цэнхэр, цагаан хайрцгийг сайтар шалгаж байна. Компьютерийн дэлгэц, гар, сканнер, аяга ширээн дээр байгаа нь тэдний өсөн нэмэгдэж буй бизнесийн завгүй байдлыг илтгэнэ. - Business.MN

Usashop.mn -ийн Монгол дахь гүйцэтгэх захирал Б.Тэлмэн

Usashop.mn: Монголын зах зээл бидний туршилтын талбар

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2024-01-15
  Менежмент, Онцлох, Өсөлттэй бизнес
0
Share on FacebookShare on Twitter
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 12 сарын дугаар (№61) -ын нийтлэл –

“Аспен Технологи” компани өөрийн үүсгэн байгуулсан Usashop.mn онлайн дэлгүүрээ бүрэн автоматжуулж, ребрэндинг хийснээр захиалга хүлээн авах боломж нь хэд дахин нэмэгдэж, улмаар захиалагчдын тоогоо гурав дахин өсгөөд буй. Өдгөө ч тэд онлайн дэлгүүрээ тогтмол хөгжүүлэхийн зэрэгцээ уг платформоо франчайз болгож Usashop Vietnam, Usashop Kazakhstan гэх мэтээр өргөжүүлж, дэлхийд гарах зорилго өвөртөлж байна.  

“Өсөлттэй бизнес” булангийн энэ удаагийн зочноор залуусын дунд эрэлт өндөртэй байдаг Usashop.mn онлайн дэлгүүрийг онцолж байна. Америкаас бараа захиалах нэгдсэн сүлжээ Usashop.mn -ийн үүсгэн байгуулагч Т.Хишигбаяр сүүлийн 15 жилийн турш АНУ-д амьдрахдаа технологийн хэд хэдэн стартап үүсгэж байсан туршлагатай. Анх түүнийг очиход АНУ-аас Монгол руу бараа нийлүүлэх үйл явц тун төвөгтэй байж. Монголд байгаа хүн олон улсын карттай байлаа ч хүссэн сайтаасаа худалдан авалт хийх боломж хязгаарлагдмал. Иймд, АНУ-д амьдардаг хамаатан садан, ах дүүсээ царайчлах шаардлагатай болдог байв. Энэ эрэлт хэрэгцээг Т.Хишигбаяр анзаарч арав гаруй жилийн өмнөөс фэйсбүүк бүлгэм, вэбсайт, цахим шуудангаар дамжуулан цомхон хүрээнд хүмүүсийн бараа захиалгыг гүйцэтгэж эхэлжээ. Үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг түүний бизнес 2021 он хүртэл гэр бүлийн шинжтэй байсан бол цар тахлын үеэр хэрэглэгчдийн хэрэгцээ өсөж, үүнийг даган захиалгын тоо ч огцом нэмэгдсэн байна.

Ингээд Т.Хишигбаяр 10-аад жилийн өмнө бий болгосон Usashop.mn онлайн дэлгүүрээ албан ёсоор Монголын зах зээлд туршиж, үйлчилгээгээ дараагийн түвшинд гаргахаар зориг шулуудсан аж. Тэр энэ тухайгаа “Надад 15 жилийн туршлага, энэ төрлийн бизнесийн нөу-хау, итгэлтэй хамтрагч, яг ямар байдлаар хөгжүүлбэл монгол хүнд тохиромжтой байх талаар тодорхой мэдлэг байсан учир шууд л ажлаа эхлүүлсэн. Ингээд тэртээ 2011 оноос эхэлсэн side hustle маань бүтэн цагийн ажил болж хувирсан” хэмээн ярьсан юм.

Улмаар Монгол дахь багаа өргөжүүлж, гүйцэтгэх захирлаар нь худалдааны салбарт туршлагатай Б.Тэлмэн найзыгаа томилжээ. Тэд Usashop.mn онлайн дэлгүүрээ бүрэн автоматжуулж, ребрэндинг хийснээр захиалга хүлээн авах боломж нь хэд дахин нэмэгдэж, захиалагчдын тоо гурав дахин өссөн бөгөөд онлайн дэлгүүрээ тогтмол хөгжүүлсээр байна.

Сэтгэл ханамжтай хэрэглэгч бидний үнэт зүйл

Найдвартай, хурдан шуурхай, үнэнч шударга, тодорхой. Энэ бол Usashop.mn онлайн дэлгүүрт хэрэглэгчдээс өгдөг үнэлгээ. Бөмбөрцгийн нөгөө бөөрнөөс iPhone 14 эсвэл Arsenal 5843 багажны үүргэвч захиаллаа гэхэд хагарал гэмтэлгүй ирэх эсэхэд санаа зовох шаардлагагүй. Учир нь “Аспен Технологи” ХХК нь Америк болон Монголд хоёр багтай, тэдгээр хүмүүс бизнестээ бүтэн цагаар анхаарлаа хандуулдаг. Хувь хүн, албан байгууллага бүрийн захиалгыг хүлээн авах, шалгах, савлах, тээвэрлэх төв АНУ-ын Виржиниа мужид ажилладаг. Харин Улаанбаатарт эдгээр захиалгыг хүлээн авах, шалгах, хүргэлтэд гаргах төв The One Center-т байрлаж байна. Мөн захиалгын бараагаа авсны дараа ч гэсэн үйлдвэрийн гэмтэлтэй холбоотой бүхий л асуудалд тэд үнэгүй тусламж үзүүлдэг. Жишээлбэл, таны захиалж авсан iPhone утсанд үйлдвэрийн гэмтэл илэрвэл АНУ дахь баг татан авч Apple дээр засуулж, солиулан буцааж илгээнэ. Өөрөөр хэлбэл, яг л таны гэр бүлийн гишүүн мэт сэтгэл гарган асуудлыг шийддэг гэсэн үг.

Онлайн захиалгаар урьдчилгаа төлж бараа захиалахын бас нэг давуу тал бол хэрэглэгчид санхүүгийн сахилга баттай болдог.  

Бас нэг гоё зүйл нь Amazon, Wallmart, Ebay-ээс гадна дэлхийд алдартай 110 гаруй брэндээс хүссэн бараагаа төгрөгийн ханшаар бодуулж, төлбөрийн задаргааг харж, Хаан банкныхаа дансаар 20 хувийн урьдчилгаа төлж,  7-14 хоногийн хугацаанд гэртээ хүргүүлэн авах боломжтой юм. Мөн тэд албан байгууллага, хувь хүмүүсийн онцгой захиалга буюу зөвхөн АНУ-д худалдаалдаг бараа бүтээгдэхүүнийг найдвартай хүргэх үйлчилгээг нэвтрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, тэд захиалагчаас Америк дахь дэлгүүрийн хаяг холбоос, вэбсайтыг авч, Америк дахь багийнхан тухайн байгууллагыг төлөөлөн худалдан авалтыг хийж өгдөг гэсэн үг. Энэхүү үйлчилгээ сүүлийн жилүүдэд өндөр эрэлттэй байгаа бөгөөд MCS, Хаан банк, Хүннү Молл, Интермед зэрэг томоохон хувийн хэвшлүүд болон төрийн байгууллагууд тэдэнд хандах болжээ.

Онлайн захиалгаар урьдчилгаа төлж бараа захиалахын бас нэг давуу тал бол хэрэглэгчид санхүүгийн сахилга баттай болдог. Дэлгүүр хэсэж худалдан авалт хийхэд цаг хугацаа их орохоос гадна дэмий зүйлд мөнгөө үрэх эрсдэл их. Харин онлайн дэлгүүр бол маш нарийн харьцуулалт хийх боломж олгодог. Сарын дараа найзын төрсөн өдөр болох нь тодорхой. Цагийг нь тулгаад бэлэн барааг өндөр үнээр авах уу, 20 хувийн урьдчилгаа төлөөд хямд, чанартай бараа сонгох уу гэдэг боломж хүн бүрт бий.

Түүнчлэн Usashop.mn дэлгүүр нь Numur.mn-тэй хамтран Apple-ийн бүх бүтээгдэхүүн, iPhone утас зэргийг зээлээр захиалан авах боломжийг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн хэрэглэгчдэдээ олгож эхэлсэн байна.

Найдвартай, хурдан шуурхай, үнэнч шударга, тодорхой. Энэ бол Usashop.mn онлайн дэлгүүрт хэрэглэгчдээс өгдөг үнэлгээ.

“Бидний хүсэл зорилго бол монгол ахан дүүс маань ямар ч цаг үед захиалсан бараандаа санаа зовохгүйгээр хамгийн чанартай барааг хямд үнээр авах боломжийг бий болгоход оршино” гэж Б.Тэлмэн онцолсон юм.

Монголын зах зээл бидний туршилтын талбар

“Технологи бол ирээдүй. Бидний бизнес цэвэр технологийн шийдлийн тусламжтай өрнөж байгаа учраас өсөлтийн график бол цаг хугацааны асуудал” гэж Б.Тэлмэн ярив. Түүний хэлсэнчлэн “Аспен Технологи” ХХК бол тээвэр, худалдаа, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Тэр утгаараа яг л Монголтой адил асуудал тулгардаг бусад улсын иргэдэд бэлэн платформ ашиглан Usashop Vietnam, Usashop Kazakhstan гэх мэтээр төрөлх нутагтаа АНУ-аас захиалга хийх, илгээх боломжийг тэд санал болгож эхэлжээ. Тэдний үзэж буйгаар “Амазон” зэрэг томоохон бизнесүүд хөгжиж буй орны зах зээл рүү бараг л орохгүй. Тэгэхээр тэдгээр компанийн дунд Usashop.mn -тэй ижил төстэй бизнес технологийн гүүр болох нь зайлшгүй. Ийм эрэлт байгаа учраас технологийн аргаар хэн нэгэн нийлүүлэлтийг шийдэх л ёстой. АНУ-д амьдардаг аль ч орны иргэдэд өөрийн нутаг руугаа бараа захиалах боломж олгож, өөрсдийн платформыг франчайз болгохын төлөө тэд хичээн ажиллаж байна. Тэгэхээр Монголын зах зээл бол Usashop.mn -ийн хамт олны хувьд туршилтын талбар гэсэн үг.

Энэ бүхний зэрэгцээ тэд монголчууддаа зориулан тун удахгүй Япон, Солонгос улсаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ Usashop.mn шиг захиалж авдаг болгох зорилтыг ч мөн тавиад байна.

 

 

 

 

 

 

bookzone

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тагууд: Usashopзахиалгаонлайн дэлгүүронлайн захиалга

Санал болгох:

Цэнхэр хувцастай эмэгтэй өнгө өнгийн уутаар дүүрсэн дэлгүүрийн тэрэгний хажууд тод улаан ханыг налан баяр хөөртэйгөөр үсэрч байна. "SALE" гэсэн үгийг шар үсгээр тодоор байрлуулсан нь хүн бүрийн анхаарлыг татсан цочир хямдралыг онцолсон юм. - Business.MN
Цочир хямдралууд айсуй
Орчин үеийн оффис дээр "Stora" гэсэн бичигтэй хар юүдэнтэй цамц өмссөн нүдний шилтэй эмэгтэй гараа халаасандаа хийж, камер руу инээмсэглэн зогсож байна. Цаана нь ширээний ард ажиллаж байгаа хүмүүс, урд талд нь ногоон ургамлууд нь цогц үйлчилгээний хандлагыг тусгасан оффис нь гэрэл гэгээтэй байдаг. - Business.MN
Stora – Хязгааргүй сонголт, цогц үйлчилгээтэй дижитал шийдэл
Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00