Өөрчлөлт нь дэлхийн эдийн засаг, бизнесийн ертөнцөд цорын ганц тогтмол зүйл болжээ. Ялангуяа шинээр бизнес эхлүүлж буй эсвэл эрхлээд удаагүй байгаа энтрепренерүүд өөрчлөлтүүдтэй дасан зохицох чадавхиа сайжруулах, бизнесийн стратеги оновчтой болгох шаардлагатай. Дараах асуулт таны бизнест тавигдахад та эдгээрт хариулж чадахгүй бол цаашид өсөх байтугай тэсч үлдэх магадлал багасна гэсэн үг.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВИЙН хурдацтай өөрчлөлтүүдэд ямар стратегийг хэрэгжүүлж тэсч үлдэх, эсвэл ашигтайгаар эргүүлэх вэ?
Дэлхий даяар хүн ам хөгширч, бүх талаар бага хэрэглээтэй хүн ам нэмэгдэж байна. Хятад хөгшин хүн амтай орон руу шилжиж эхэлсэн нь хамгийн том жишээ. Цар тахлаас хойш дундаж болон чинээлэг орлоготой орнуудын иргэд эд хөрөнгөнд бага, харин аялал дурсамжид их мөнгө зарцуулахад шилжиж байна. Тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, байгаль орчинд үзүүлэх нөлөөг шинэ үеийнхэн шалгаж худалдан авалт хийж байна. Энэ та бүхэнд бэлэн үү.
ХИЙМЭЛ ОЮУН танай компанид хэрхэн сайн, муугаар нөлөөлөх талаарх судалгаа, анализ байна уу? Жижиг дунд бизнесүүдийн зарим үйл ажиллагааг автоматжуулж, зардал хэмнэх. Тухайлбал харилцагчидтай холбогдох, хэрэглэгчийн мэдээлэл цуглуулж, анализ хийх, худалдан авагчдын хэвшлүүдийг тодорхойлох, цаашид сайжруулах, шинэ боломжуудыг датад суурилан зөвлөж байна. Энэ төрлийн хэрэгцээнүүд, учирч болох эрсдэлүүдийг тодорхойлох.
ХҮНИЙ НӨӨЦӨӨ тогтоон барих тэр дундаа шинэ үеийнхнийг хэрхэн тогтвортой, аз жаргалтай ажиллуулах бодлого, тактикууд юу байх вэ? Ажиллах хүчний хомсдолтой байгаа хөдөлмөрийн зах зээлд байгууллага хүний нөөцийн менежментээ хэрхэн үр дүнтэй, системтэйгээр удирдах вэ?
Аливаа байгууллагын амжилттай, урт хугацаанд оршин тогтнох гол хүчин зүйл нь бүх түвшиндээ тасралтгүй суралцах, ажилтнаа эн тэргүүнд тавьдаг болсоныг Гүрэн академийн судалгаа харуулж байна. Ажилд орж буй шинэ үеийн залууст өөрийгөө илэрхийлэх, өсөх сэтгэлгээг дэмжсэн орчин, бодлого байгаа эсэх, нийгэмд нөлөөлөлтэй “influencer” удирдлагатай эсэхийг чухалчилж байна.
САНХҮҮЖИЛТ ТАТАХ бол жижиг дунд үйлдвэрлэгчдийн #1 асуудал. Үүнийг шийдэх боломжит хувилбарууд танай бизнесийн хувьд юу байх вэ?
Жижиг дунд бизнесүүд дэлхий даяар санхүүжилт татах гэж багагүй бэрхшээлтэй тулгардаг. Чинээлэг орнуудад гурван бизнес тутмын нэг нь, буурай орнуудад зургаан бизнес тутмын нэг нь санхүүжилт татаж чаддагүйг Олон улсын санхүүгийн корпорацийн мэдээлэл харуулдаг. Жижиг дунд бизнесийнхэнд зээлийн түүх цөөн, барьцаа бага, санхүүгийн үзүүлэлтүүд хэт их хэлбэлзэлтэй, орлогын сувгууд ойлгомжгүй байдаг зэргээс үүдэн санхүүжилт төдийлэн элбэг олддоггүй. Гэхдээ ЖДҮ өөрсдөөс шалтгаалах зүйлсийг засах замаар боломжийг нээх, санхүүжилтийн шалгуурт тэнцэх боломж бий.
Чанартай боловсрол, зөвлөх үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгов.
Чанартай боловсрол эзэмших боломжийг нийгэм, эдийн засгийн байр суурь, нөхцлүүдээр хязгаарлах ёсгүй учраас боловсролыг тэгш хүртээмжтэй болгохын тулд Гүрэн академийнхан ЖДҮ эрхлэгчдийг дэмжихэд энэ жилийн зорилгоо чиглүүлжээ. ЖДҮ тасралтгүй суралцах дадал бол аливаа улс тогтвортой хурдацтай хөгжих цусан хангамж. Бид сүүлийн гурван жилийн хугацаанд томоохон татвар төлөгч байгууллагуудтай хамтран 30,000 гаруй хүнийг сургаж чадавхжуулсан. Цаашлаад нийт 300 гаруй ЖДҮ эрхлэгчтэй ажилласан туршлага, тэдний дунд явуулсан судалгаанд үндэслэн дотоод, гадаад зөвлөхүүдтэйгээ хамтран дараах цогц бөгөөд үр нөлөө өндөртэй богино хугацааны зөвлөх үйлчилгээг Гүрэн академи санал болгож байна. Олон улс, дотоодын шилдэг зөвлөхүүдийг оролцуулсан энэхүү хөтөлбөрийг хүртээмжтэй байлгахад мэргэжилтнүүд санал нэгдсэн учир зөвхөн энэ жил хөнгөвчилсөн нөхцлөөр, ЖДБ эрхлэгчдэд 50% хөнгөлөлттэй үнээр нэн чухал боловсрол, зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
Зөвлөхүүд
ВЕЙН КЛАРК, “Global Growth Institute”-ийн үүсгэн байгуулагч
Вейн Кларк нь менежментийн зөвлөх үйлчилгээ, компанийн сургалтаар мэргэшсэн “Global Growth Institute”-ийн үүсгэн байгуулагч. Түүнийг HR MAGAZINE 5 удаа дэлхий даяарх хүний нөөцийн салбарт хамгийн өндөр нөлөө гаргасан их сэтгэгчдийн нэг гэж тодорхойлсон билээ. Учир нь тус компанийн World Class Manager TM хөтөлбөр 50 гаруй оронд түгж, олон зуун байгууллагын ажилтнуудын оролцоо-гүйцэтгэл сайжрахад нөлөөлсөн. Вейний хувьд өдийг хүртэлх 20 жилд дэлхийн даяар 700 гаруй CEO, удирдлагын багт зөвлөн ажиллаж, Лондонгийн Их сургуульд зочин багшаар, “BBC breakfast” өглөөний мэдээнд экспертээр байнга оролцож, олон нийтэд мэдлэгээ хуваалцдаг. Түүнчлэн Английн Олон улсын худалдааны танхимд Экспортын зөвлөх мөн давхар хийж, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна. “World Class Manager” хөтөлбөрийг Гүрэн академитай хамтран Монголд амжилттай нутагшуулан 30.000 мэргэжилтнийг сургаж, карьерийн хувьд дараагийн түвшинд гарахад нөлөөлж байна.
Б.Даваасүрэн, Гүрэн Академийн захирал
Б.Даваасүрэн нь Олон улсын худалдаа бизнесийн удирдлага мэргэжилтэй. Англид мэргэжил дээшлүүлж, цаашлаад Land Rover, Jaguar зэрэг тансаг зэрэглэлийн автомашиныг олон улсад экспортолдог “Guava International” компанид ажиллаж байсан. 2019 онд Монголд ирмэгцээ өөрийн мэргэшсэн талбар болох төслийн удирдлагаар Энержи Ресурс, Азийн хөгжлийн банк тэргүүтэй төр, хувийн хэвшлийн олон төслийг удирдан ажиллажээ. Гэхдээ үүний дараа 2015 онд тэрбээр боловсролын салбар луу эргэлт буцалтгүй орж Гүрэн академийг байгуулсан. “Гүрэн” академиараа дамжуулан Харвардын бизнесийн сургуультай хамтарсан хөтөлбөрийг эх орондоо амжилттай нутагшуулж, өдгөө тус хөтөлбөрийг МҮХАҮТ үргэлжлүүлэн авч явж байна. Компаниудын дунд шатны мэргэжилтэн менежерүүдэд зориулан хялбар арга зүй, практик агуулгыг нэвтрүүлэх үүднээс 2020 онд Английн Global Growth Institute-тэй хамтран World Class Manager хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монголын ТОП татвар төлөгч 60 гаруй байгууллага ба 300 гаруй ЖДҮ эрхлэгчдийн 30.000 гаруй мэргэжилтэнг чадавхжуулав. Цар тахлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд ЕБС-ийн 1000 захирал болон 12.000 багшийг сургаж, өөрчлөлтийн менежментэд хөтөлж, цахим хичээлийг үр дүнтэй зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан. Гүрэн академи нь хүүхдийн хөтөлбөрийн хүрээнд Америкийн Stanford, Genius Brands, Astrid Junior, Английн Eton College-тай агуулга арга зүйн тусгай гэрээтэй. Цаашид боловсролын тэгш хүртээмжийг нэмэхийн тулд цахим шилжилт хийж байна
Б.ЗУЛБАЯР, Санхүү, Хөрөнгө оруулалтын зөвлөх
Б.Зулбаяр нь Санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн удирдлагаар мэргэшиж, ИБУИНВУ болон Монгол Улсад хөрөнгө оруулалтын банк, хууль, зөвлөх үйлчилгээний чиглэлийн компаниудад удирдах албан тушаалд ажиллаж байсан. Азийн Хөгжлийн Банк болон олон улсын хөгжлийн байгууллагуудад зөвлөхөөр ажилласан туршлагатай. Английн Засгийн Газрын Чевинингийн тэтгэлэг хүртэж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Кингстоны их сургуулийг эдийн засгийн ухааны магистр зэрэг, Вэстминстерийн их сургуулийг санхүүгийн магистр зэрэгтэй төгссөн. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд жижиг дунд бизнес эрхлэгчид болон Start-Up уудын бизнес загварт анализ хийн үнэлж, ирээдүйгээ харсан бизнесийн тогтвортой ашигтай загвараа олоход нь зөвлөж туслаж ирсэн. Үүний үр дүнд түүний зөвлөж чиглүүлсэн олон ЖДҮ эрхлэгчид олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламж, зөвлөх үйлчилгээ, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын боломжууд хүртэж, үе шаттайгаар санхүүжилтүүд авч байна.
Г.Уянга, Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал
Г.Уянга нь Голомт банкны 2400 гаруй ажилтныг чиглүүлж ажилладаг Хүний нөөцийн удирдлагын газрыг удирддаг. Тэрбээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хүний нөөцийн чиглэлээр 17 жил ажиллаж байна. Тэрбээр 10 гаруй оронд мэргэжил дээшлүүлж, туршлага судлах замаар олон улсын практикуудыг тасралтгүй суралцан, нэвтрүүлж буй хүний нөөцийн арвин туршлагатай мэргэжилтэн. Тэрбээр Харилцаа холбооны зохицуулах газар, АПУ Трэйдинг, Үндэсний хөгжлийн хүрээлэн гэх мэт 10 гаруй байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулж, ирээдүйн хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн стратегиудыг зураглаж ирэв. Г.Уянга нь шинэ үеийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ур чадварт онцгой анхаардаг. Санхүү эдийн засгийн их сургууль болон Отгонтэнгэр их сургуулийн бакалавр баг магистрын хөтөлбөрийн хороонд гишүүнээр ажилладаг. Гүрэн академийн энэхүү шинэ төсөлд Жижиг, дунд бизнес эрхлэгч нарт хүний нөөцийн менежментийн чиглэлээр зөвлөхөөр ажиллана.
Б.Энхцэцэг, Олон нийmийн харилцаа, Хэвлэл мэдээллийн зөвлөх
Б.Энхцэцэг нь 13 жил эдийн засгийн сэтгүүлч-редактор, удаах гурван жилд нь олон улс, дотоодын байгууллагуудад олон нийтийн харилцааны стратегич, хэвлэл мэдээллийн зөвлөхөөр ажилласан бөгөөд 2020 оноос Гүрэн академид нөлөөлөлтэй харилцаа, илтгэх ур чадварын багшаар ажиллаж буй. Тэрбээр Этон коллежийн “Амжилтын ур чадварууд” хөтөлбөрийн хүрээнд Англид заах арга зүйгээр сурсан Гүрэн академийн хоёр багшийн нэг. Томоохон компаниудын захирлууд түүнээс илтгэх ур чадвар, олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хүрээнд ганцаарчилсан хичээл авдаг. Тэрбээр Ikon.mn, Gogo.mn, Business.mn зэрэг монголын ёсзүйтэй нөлөөлөл өргөнтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тогтмол нийтлэлүүд бичдэг. Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалт босгоход ЖДҮ, start up эздүүдэд тусалж, өөрсдийгөө болон компаниа оновчтойгоор танилцуулж, санхүүжилт татахад нь зөвлөж ажилласан туршлагатай. Б.Энхцэцэг нь зан төлвийн шинжлэх ухаанаар сонирхон мэргэшиж буй. Өдгөө МУИС-д Антропологи-Хүн судлалаар магистрт суралцаж байна.
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан богино хугацааны цогц хөтөлбөрийг сонирхож байвал бидэнтэй холбогдоорой
Хаяг: Гүрэн Академи, Velox center, 3 давхар, Сүхбаатар дүүрэг, Батмөнхийн гудамж
Холбогдох: 8888-6058
8888-2758
info@gurun.edu.mn