Энгэр дээр нь тоглох таны өхөөрдөм хөөрхөн хүүхдийн тав тухтай өсөн торних мөч бүрийг хамтдаа бүтээх зорилготой “Үр минь” брэнд өнөөдрөөс буюу 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж бүх бүтээгдэхүүнээ 67 хүртэл хувиар бууруулахаар боллоо.
Биднийг дэмжиж ирсэн хэрэглэгчидтэйгээ улс орны эдийн засаг, орчны бохирдол ихтэй хэцүү цаг үеийг хамтдаа даван туулах зорилгоор эрүүл, тав тухтай хайрын илрэл болсон бүтээгдэхүүнийхээ үнийг боломжит хамгийн доод үнээр нийлүүлэх гэж байна. Монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ эрүүл хэрэглээг боломжийн үнээр хүргэх энэхүү уриалгад Монгол улсын дотоодын үйлдвэрлэгчид, хэрэглэгчид нэгдэнэ гэдэгт итгэж байна.
“Үр минь” брэнд нь нялх үрээ өсгөхөөр хором бүр завгүй байх ээжүүдийн өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх бүтээгдэхүүнүүдийг Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд санал болгохоор зорьж байна.
Хүүхдийн тань өсөлтөд саад болохгүй, агаар чөлөөтэй нэвтрэх хөвөн даавуун материалтай даавуун хувцсыг үрсдээ өмсгөх зорилготой “Үр минь” брэндтэй хамт олон олон инээмсэглэл дүүрэн дурсамжийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Хэрэглэгч та бүхэн “Үр минь” брэндийн бүтээгдэхүүнүүдээ Шангрила моллын 2 давхрын Могжоохон хүүхдийн тасагт байрлах төв салбар(11:00-21:00) Улаанбаатар болон орон даяар худалдаалах гэрээт салбаруудаас шинэчлэгдсэн үнээр худалдаж аваарай.