Программ хангамжийн баталгаажуулалт нь программ хангамжийн захиалга, хөгжүүлэлтийн хувьд захиалагч болон гүйцэтгэгч гэх уламжлалт ойлголтыг эвдэж, үүн дээр баталгаажуулагч гэх шинэ оролцогчийг нэмж буй хэрэг юм.
Ямар салбарт үйл ажиллагаа явуулдгаас үл хамааран байгууллага бүрд оффисын хэрэглээний программ, кассын программаас эхлээд ERP, CRM зэрэг олон төрлийн технологийг ашиглах хэрэгцээ бий. Гэхдээ ашиглаж, хөгжүүлж буй программ хангамжаа бизнесийнхээ зорилго, зорилт, хэрэгцээ шаардлагад хэр нийцэж байгааг хэрхэн үнэлэх вэ? Цахим шилжилтийг бодлого, стратегийн түвшинд хэрэгжүүлэхэд тулгардаг гол асуудал болох программ хангамжийн чанартай байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
Компанид технологи талаас дараах асуудлууд нийтлэг тулгардаг:
- Системийн гүйцэтгэлийн доголдол,
- Системийн шаардлагад нийцгүй байдал,
- Урт хугацаа шаардсан гар тест, тестийн төлөвлөгөө,
- Олон дахин давтагдах алдаанууд,
- Эмзэг, нүсэр, арчилгаа их шаардсан автоматжуулалт,
- Аюулгүй байдал хангалтгүй, найдваргүй дэд бүтэц,
- Мэдээлэл технологийн баг санхүү хариуцсан захирлын харьяанд байх нь цахим шилжилтийн хувьд сөрөг үр дагавартай гэх мэт.
Эдгээр асуудлыг шийдэх менежментийн нэг чиглэл нь программ хангамжийн чанарын менежмент юм. Программ хангамжийн чанарын баталгаажуулалт нь программ хангамж хөгжүүлэлтийн амьдралын мөчлөгийн нэгэн чухал үе шат. Энэ нь программ хангамжийн захиалга, хөгжүүлэлтийн хувьд захиалагч болон гүйцэтгэгч гэх уламжлалт ойлголтыг эвдэж, үүн дээр баталгаажуулагч гэх шинэ оролцогчийг нэмж буй хэрэг. Энгийнээр хэлбэл, компаниуд цахим шилжилтийг эхлүүлэхэд тулгардаг хэрэгцээг тодорхойлох, худалдан авалт, хөгжүүлэлтийн төлөвлөгөө гаргах, бизнесийн болон технологийн шаардлага боловсруулах, хөгжүүлсний дараа хүлээн авах, шалгах, нэвтрүүлэлтийн шийдвэр гаргах зэрэг олон асуудлыг захиалагчийн өмнөөс ISO29119:2022 олон улсын стандарт, TMMI сайн туршлагын дагуу гүйцэтгэнэ.
Олон улсад программ чанарын менежмент хэрэгжүүлэх нь сонголт биш заавал байх ёстой хэсэг байдаг.
ЦХХХЯ-ны сайд Н.Учрал ч бас Монголын программ хангамжийн салбарт чанарын менежмент зайлшгүй хэрэгтэй байгааг хэлсэн билээ. Гэхдээ энэ бол Монголд төдийгүй дэлхийд шинэ ойлголт бөгөөд программ хангамжийн чанарын баталгаажуулалт хийдэг үйлчилгээ эрхлэгч компаниуд зах зээлд дөнгөж бий болж байна. Ийм үйлчилгээний гол зорилго бизнес эрхлэгчдэд программ хангамжийн хэвийн, найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажилладаг.
Монголд программ хангамжийн чанарын баталгаажуулалт хийдэг цорын ганц компани байгаа нь “Смарт Куалити” ХХК юм. Баталгаажуулалт хийгээгүй программ хангамжид ямар нэг алдаа гарахад тухайн бизнест маш хортой байдаг бөгөөд тус энэ асуудлыг эрсдэл талаас хааж өгдөг. Тухайлбал, программ хангамжийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсний дараа илрүүлсэн алдааг засахад шаардлага боловсруулах шатанд засахаас 150 дахин урт хугацааг зарцуулдаг ажээ.
Одоогоор “Смарт Куалити” компани ХААН Банк, Голомт банк, Капитрон банк, АПУ ХК, “Чингис системс”, “Эрксис Монголиа”, “Новелсофт” гэх мэт дотоодын 20 гаруй байгууллагатай 60 гаруй төсөл дээр программ хангамжийн чанарын баталгаажуулалтын чиглэлээр ажиллаж, ойролцоогоор 2.2 тэрбум төгрөгийн зардлын эрсдэлийг бууруулсан тухайгаа ярьж байв. Мөн Монголын ТОП 100 компани үйл ажиллагаандаа шаардлагатай программ хангамжийн худалдан авалтын гэрээндээ баталгаажуулах процессыг шингээж өгснөөр жил бүр тогтмол зарцуулдаг байсан 260 орчим сая төгрөгийн хэмнэлтийг хийж чадсан байна. Цаашдаа ЦХХХЯ, Стандарт, хэмжилзүйн газар, МҮХАҮТ гэх мэт төрийн байгууллагатай хамтран тэдгээрийн цахим хэрэглээ, үйлчилгээг чанаржуулж ажиллахаар хэлэлцэж байгаа аж.
Программ хангамжийн чанарын баталгаажуулалт хийх нь дараах ашиг тустай:
- Цаг хэмнэдэг
- Мөнгө хэмнэдэг
- Хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлдэг
- Бизнесийн нэр хүндийг өсгөдөг
- Урт хугацааны ашгийн баталгаа болдог
- Тогтвортой бүтээмж бий болдог
- Сайжрах боломжийг тодорхой болгодог
- Ажилчдын ёс зүйд эергээр нөлөөлдөг
- Бизнесийн эерэг соёлын суурь болдог
“Цахим шилжилт болон өрсөлдөөний нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаан дахь программ хангамжийн хэрэглээ улам өссөн. Гэхдээ энд чанарын баталгаажуулалт хийгдсэн, хэвийн найдвартай ажиллагаатай программ хангамж, техник технологийг сонгон өөрсдийн нөөц боломж, хэрэгцээ шаардлагад тохируулан ашиглах нь зөв юм.