BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зөөлөн, цайвар саарал бүтэцтэй гадаргуу дээр хэвтэж буй цагаан сүлжмэл цамцны ойрын зураг. Даавуу нь ямар ч завгүй энтрепренерт хэрэгтэй тайвшруулах мэдрэмжтэй адил сэвсгэр, тухтай харагдаж байна. Хавиргатай хүзүүвч, бүдэг бүтэц нь түүний сэтгэл татам байдлыг нэмэгдүүлдэг. - Business.MN

Ноолууран цамц яагаад 2000, эсвэл 30 долларын үнэтэй байдаг вэ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-01-23
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Ноолуур хэрэглээнд нэвтэрснээр энгийн цамцны үнийн зөрүү хэт ихсэв

Энгийн боловч маш нямбай урлаж, хамгийн дээд зэргийн ноолуураар хийсэн цамцны үнэ 2000 ам.доллар, эсвэл Loro Piana зэрэг алдартай загварын брэндээс ч үнэтэй байх нь бий. Мөн 100 хувь ноолууран цамцыг Uniqlo-гийн хямдралын тасгаас хамгийн хямддаа 29.90 ам.доллароор худалдаж авах боломжтой.

Залаа жинст цагаан ямаа, Төвдийн өндөрлөгийн ямаа зэрэг тодорхой үүлдрээс гаргаж авсан хамгийн зөөлөн ноолуураар хийдэг уг бүтээгдэхүүн нэгэн цагт хамгийн баян фашиониста нарын л хэрэглээ байлаа (Наполеон Бонапартын эхнэр уг бүтээгдэхүүнийг олны танил болгосон). Гэвч сүүлийн хоёр арванд ноолуурын нэр хүнд асар их нэмэгдэж, үүнийг дагаад хямд бараанууд зах зээлийг нөмрөв.

НҮБ-ын худалдааны байгууллагын тооноос үзвэл 2016 онд дэлхий даяар 1.4 тэрбум ноолууран эдлэл экспортлогдсон нь 2010 оны 1.2 тэрбумаас их юм. Эл зөрүү нь бараг таван сая кг битүү захтай цамц, кардиган зэрэг цамц болно. Тиймээс ноолууран цамц хаа сайгүй, янз бүрийн үнээр зарагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Түүхэндээ тансаг зэрэглэлийнх гэж өргөмжлөгдсөөр ирсэн эл бараа ийн түгээмэл бараа болж эхэлж байгаа нь нэг талаараа “аюул” юм.

Тэгвэл ямар цамц нь нөгөөгөөсөө илүү сайн юм бэ? Үнэ нь ноолууран утасны чанар, тухайн брэндийн худалдсан барааны тоо, өртөг дээр хэр ашиг, зарлага нэмэгдэв зэргээс хамаарна.

Гэхдээ түүхий эдийн чанар хамгийн чухал нь. Ноолуурын ширхэгт урт байх тусам бат бөх байдлаа удаан хадгалдаг, тэр хэрээр бүтээгдэхүүн хэлбэр дүрсээ удаан хадгалдаг. Өмсөх тусам гадаргуу дээр жижиг бөмбөлөг үүсэх буюу бөөсрөх нь богино ширхэгтэй ноолуураар хийсэн бүтээгдэхүүнд илүү түгээмэл ажиглагддаг. Өдгөө үйлдвэрлэгч нар чанарыг зардалтай нь тэнцвэржүүлэхийн тулд ялгаатай урттай ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон.

Бүтээгдэхүүн хийхэд ашигласан утасны зузаан нь бат бөх байдалд нь нөлөөлдөг. Нэг давхар утсаар нэхсэн цамц хамгийн чанар муутай бөгөөд маш хурдан цоорох, нүх гарах магадлалтай. Харин илүү өндөр чанартай бүтээгдэхүүнийг ихэвчлэн 3-2 давхартай утсаар хийдэг.

Илүү гоёмсог, нарийн ширхэгтэй ноолуураар илүү зөөлөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ч ийм ноолуур тун ховор байдаг учраас өндөр үнэтэй байдаг. Америкийн хэрэглэгчид яг ийм зөөлөн ширхэгт ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг өндрөөр үнэлдэг юм. “Бат бөх чанар, эсвэл өнгөнөөс илүүтэй гарт мэдрэгдэх мэдрэмжид хэрэглэгчид илүүтэй анхаардаг. Бөөстөж эхэлсэн ч тэд тоохгүй. Ерөөсөө л тийм зөөлөн мэдрэмжид дасчихдаг юм” гэж тогтвортой ноолуурын Naadam брэндийн Гүйцэтгэх захирал Мэтт Сканлан хэлжээ.

Ноолуурын чиглэлийн ямааг Австрали, Хятад, Монгол зэрэг дэлхийн олон улсад үржүүлдэг боловч Шотланд, Итали нь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаараа алдартай. Loro Piana, Brunello Cuccinelli зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд зөвхөн эдгээр улсын үйлдвэрийн ажилчдын ур чадвар, туршлагад ноолуур угаах, боловсруулах, цэвэрлэх ажлуудаа даатгадаг юм. Ноолууранд өнгө оруулахад маш их будаг ордог бол Итали маш сайн өнгө оруулах аргуудыг шинээр бий болгоод байна.

Гэхдээ үйлдвэрлэгч болгон ийм аргыг ашиглаж чаддаггүй. Өдгөө маш олон жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд зарагдаж буй хольцтой ноолууран цамцнууд нь ноолуурыг янз бүрийн хэмжээгээр агуулж байдаг. Заримдаа тухайн цамцны тав орчим хувийг сайн ноолуураар хийж, үлдсэнийг нь полистер, нейлон зэрэг бөөний түүхий эдийг хослуулан хийдэг. Гэсэн ч ийм бүтээгдэхүүнийг “ноолуурын орцтой” гэж борлуулсаар байна.

Заримдаа бүр хуурамч ноолууран бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр зарагддаг. “Энэ салбарт хулхи бүтээгдэхүүн байгаа” гэдгийг Cornell Institute of Fashion and Fiber Innovation-ий захирал Франсес Козен хэлсэн.

Ноос, вискоз, акрилл, тэр байтугай хархны үс зэргийг агуулсан бүтээгдэхүүнийг 100 хувь ноолууран бүтээгдэхүүн гэж сурталчлан зарим зүй зохисгүй борлуулагч, дуураймал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид борлуулдаг гэж тэрбээр өгүүлсэн..

Муу чанартай бүтээгдэхүүн, заримдаа бүр илт хулхи бараанууд зах зээлд хэт их олширсны улмаас ноолуурын тансаг бүтээгдэхүүн гэх нэр хүнд нь буурсан агаад худалдан авагчид аажмаар доогуур чанарын бүтээгдэхүүнд дасаж эхлээд байна.

Тиймээс ноолуурын уг гарлын талаар худалдан авагч нарт мэдээлэл өгөх, тэднийг соён гэгээрүүлэх замаар ноолуурын нэр хүндийг сэргээхийг тус салбарынхан хичээж байна. Naadam брэнд л гэхэд зөвхөн урт ширхэгт ноолуур хэрэглэдэг, тиймээс бүтээгдэхүүн нь илүү урт настай гэж худалдан авагч нартаа амлаж, баталгаа өгдөг. Мөн тогтвортой мал аж ахуй эрхэлдэг, химийн болон уусгагч бодис хэрэглэдэггүй хэмээн сурталчилдаг. Naadam брэндийн хүзүүтэй цамц хямд биш, 125-225 ам.долларын үнэтэй учир бүтээгдэхүүн нь энэ үнэдээ дүйцэхүйц чанартай гэдгийг тэд харуулах шаардлагатай тулгардаг байна.

“Ноолуур хэмээх үгийн үнэ цэн, утгыг маш олон брэнд хөлөндөө дэвслэн үгүй хийж байгаа ч ноолуур одоо ч олон хүнд утга учиртай хэвээр байна” гэж хувцас, аксессуарын Cuyana брэндийг хамтран үүсгэн байгуулагч Шилпа Шах өгүүлэв. Эл брэнд бүтээгдэхүүнээ Шотланд, Италид үйлдвэрлүүлдэг бөгөөд 155-495 долларын үнэтэй.

Харин чанар муутай ноолууран бүтээгдэхүүний тухайд Ш.Шах дайсагнасан бус харин өөдрөг үзэл бодолтой байдаг. “Худалдан авагчид ямар ч байсан ноолууран бүтээгдэхүүн сонирхож, худалдаж авч байна. Тэд цаашид илүү сайн бүтээгдэхүүн авахыг хүсэх биз ээ. Ноолуур гэж ямар материал вэ гэдгийг хүмүүст таниулж өгч буйнх нь төлөө би хямд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зарим талаараа талархахыг хүсдэг” гэж Ш.Шах хэлж байна.

Ким Бхасин, Жастина Васкес

Эх сурвалж: Bloomberg

bookzone.mn
Тагууд: брэндноолууран утасноолууран хэрэглээтансаг зэрэглэл

Санал болгох:

A smiling woman stands with arms crossed in a modern room, exuding Диваажин мэт тав тух. Shelves display various boots and shoes, complementing her black outfit. The chic space, adorned with potted plants, embraces a stylish, minimalist design.
Диваажин мэт тав тух
A woman in a red blazer smiles while seated at a table with a glass of water, ready to chat on the "BUSINESS PODCAST." She has a microphone clipped to her blazer. The background hints at her latest topic—perhaps insights from NAMA Eatery—on the dark surface behind her.
Nama Eatery: Дэлхийд гарах түргэн хоолны франчайз (№290)
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00