1. TedX
Хүмүүст урам зориг, санаа өгөх, түүхээ хуваалцах, агуулгын талаар хэлэлцэх бие даасан арга хэмжээний хөтөлбөр. Та TEDx арга хэмжээ, илтгэгч, ярианы тухай мэдээллийг TED болон TEDx-ийн албан ёсны цахим хуудас эсвэл ерөнхий TED програмаас авч болно.
2. Mplus
Танд байгаа цаг хугацааг илүү үнэ цэнтэй, үр өгөөжтэй болгоно. Монголын мянга мянган оюуны бүтаээлийн сангаас цаг хугацаа, орон зайг үл хамааран цахим номоо сонсож эсвэл уншина. Та гар утас, таблетандаа хүссэн номоо, боломжит хэмжээгээрээ хадгалж, амтанд нь орсон зохиол, бүтээлээ үргэлжлүүлэх нь таны “хором мөч бурийг илүү үнэ цэнтэй болгоно.
3. Ebarimt
Төлбөрийн баримт дээрх QR code-оо уншуулж эсвэл сугалааны дугаараа бичиж баримтаа бүртгүүлнэ. НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголт, сугалааны урамшуулал авна..
4. E-Mongolia
Тус апп-аас 86 төрийн байгууллагын 1000 гаруй үйлчилгээг авч болно. Нийт 1,7 сая хэрэглэгч 35 сая удаа цахим хэлбэрээр төрийн үйлчилгээ авсан. E-Mongolia апп нь 43,6 тэрбум төгрөгийн шууд болон шууд бус зардал, хүмүүсийн 71,3 сая цагийг хэмнэсэн. Та E-Mongolia 3.0 хувилбарыг гар утас, таблет, Ipad-даа суулгаж ашиглаарай.
5. Google Family Link
Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ Android төхөөрөмжийг удирдах, хянах боломжийг олгодог. Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ дэлгэцийн цагт хязгаар тогтоох, апп татаж авахыг зөвшөөрөх эсэх, төхөөрөмжийн байршлыг хянах, онлайн хэрэглээг аюулгүй болгох боломжийг олгодог. Хүүхдийнхээ дижитал хэрэглээг хянах, чиглүүлэхэд тань тустай хэрэгсэл юм.
6. Trello
Ажил, төслүүдийг зохион байгуулахад хэрэглэгчдэд ээлтэй програм. Самбар, жагсаалт, картуудыг ашиглан ажлынхаа тоймыг дүрслэн харуулна. Аливаа ажлаа “Хийх”-ээс “Хийж байна”-аас “Дууссан” руу шилжүүлж, төслөө удирдах, бусадтай хамтран ажиллахад хялбар, үр дүнтэй, эмх цэгцтэй байхад тань туслана.
7. Google Drive
Баримт бичиг, зураг, видео хадгалах боломжтойгоороо дижитал файлын шүүгээтэй адил юм. Та интернэт холболттой хаанаас ч файлдаа хандаж мөн бусадтай хуваалцаж, хамтран ажиллахад хялбар байна.
8. Kindle
Kindle програм нь таны халаасанд байгаа номын сантай адил. Танд утас, таблет, компьютер дээрээ цахим ном унших боломжийг олгоно. Kindle дэлгүүрээс номоо худалдан татаж аваад хаа ч уншиж болно. Програмд текстийн хэмжээ, гэрлээ тохируулах, хэсгүүдийг тодруулна.
9. Discord
Найзуудтайгаа ярилцах, чатлах, ялангуяа видео тоглоом тоглоход зориулагдсан програм. Та нийтлэг сонирхол бүхий хүмүүстэйгээ чатлах, мессеж хуваалцах, дуут болон дүрстэй дуудлага хийх сервер үүсгэж эсвэл нэгдэх боломжтой. Найзуудтайгаа онлайнаар зугаалах гайхалтай арга болно.
10. Tomyo
Мэргэжлийн сургалтын төвүүдтэй хамтран 5 орны хэлийг системтэйгээр сурах боломжийг олгож, IELTS, TOEFL зэрэг албан ёсны хэлний шалгалтуудад бэлдэхэд тань туслах цогц сургалтын аппликейшн. Түүнчлэн дан хэл сурахаас гадна салбартаа тэргүүлэгч 200 гаруй менторуудаас зөвөлгөө авч сонирхолтой эвентүүдэд оролцох боломж олгоно.