BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нарийн төвөгтэй дизайн бүхий гоёл чимэглэлийн аяга нь бүтэцтэй гадаргуу дээр байрладаг. Дээрээс нь цэнхэр өнгийн градиент дэвсгэр дээр уран сайхны, үүл шиг дүрслэл, шувуудыг дүрсэлсэн байна. Холбоо барих хаяг болон компанийн вэбсайтыг өөр хэл дээрх гоёл чимэглэлийн бичвэрийн хажууд доор харуулав. - Business.MN

Өвлүүлэн үлдээх үнэ цэн

Монголчууд эртнээс нааш мөнгөн аяга, эдлэлийг зөвхөн гангалж хээнцэрлэх гэсэндээ бус элдэв өвчнөөс сэргийлэх, бие махбодио эрүүл саруул байлгах үүднээс өдөр тутамдаа хэрэглэсээр ирсэн билээ. Тэгвэл мөнгөн аяганы эрэлт хэрэгцээ, үнэ цэнийг нэмэгдүүлж буй “Нүүдэлчний соёл” компанийн “Өвөгүр” брэндийн онцлох гурван загварыг бид энэ удаа онцолж байна.

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2024-01-31
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

“Нүүдэлчний соёл” компани нь уламжлалт болон орчин үеийн технологийг хослуулан ашиглаж үл давтагдах хэв маяг бүхий үндэсний бүтээлээр салбартаа тэргүүлэх эрхэм зорилготой юм.  

“Өвөгүр” брэнд нь өвөг дээдсээс уламжлан ирсэн уран дарханы эртний хийцийг баяжуулан хөгжүүлж, энэ цагийн өнгө төрх, хэв маягтай хослуулж чадсанаараа онцлог юм. Түүнчлэн мөнгөн аяганы  энгийн уламжлалт хэв загвар нь хэрэглээний явцад хөгц үүсэх, үнэр орох, цэвэрлэхэд хүндрэл үүсгэдэг байсан бол “Өвөгүр” хийцийн аяга нь уран дархны өөрийн арга барил, уран хийцийг шингээсэн битүү бүрэлттэй учир цэвэрлэж, өнгөлөхөд хялбар. “Өвөгүр” брэндийн гол концепц бол түүхийн хийгээд урлахуйн ухааны  үнэ цэнийг хадгалж, удам дамжин өвлүүлэн үлдээх үнэ цэнийг бий болгоход оршино.  

НҮҮДЭЛЧИН МОНГОЛ

“Нүүдэлчин монгол” мөнгөн аяга нь давтагдашгүй хийц төрхтэй бөгөөд өв уламжлалаа хадгалж, орчин үеийн хэв загвараар онцгойлон бүтээсэн донж төгөлдөр бүтээл юм. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” найраглалаас дүрслэн буулгасан энэхүү загвар хийц нь өнгөрснийг учирлаж, эдүгээг хүүрнэж, ирээдүйд дамжуулж буй гурван цагийн хэлхээн дээр үндэслэн нүүдэлчин монголчуудын аж амьдрал, сэтгэлгээг дүр дүрслэл, үйл хөдлөлөөр илэрхийлж, бүхэлдээ төгсгөлгүй үргэлжлэхийн утга бэлгэдлийг агуулжээ. Энэ бүтээлийн талаар уран дархан Г.Мягмарсүрэн “Нүүдэлчин түмний аж ахуй, соёл, эх дэлхийн гайхам, сонин үзэгдлүүдийг нэгэн дор цогцлоож, өсөн дэвжих, өнөд жаргахын бэлгэдэл болгон өнгөт паалан суулгац чимэглэл бүхий уламжлалт мөнгөн аягыг ур ухаан, сэтгэлээ шингээн урлалаа” хэмээн онцолсон юм. 

Зургийн тайлбар: Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд үе дамнан өвлөгдөн үлдэнэ 

АРГА БИЛИГ

Монголын түүхийн ямар ч цаг үед улам хөгжсөөр ур хийц бүр нь ахин давтагдашгүйгээр өвлөгдөж ирсэн хосгүй нандин өвүүдийн нэг бол уран дархны урлал юм. Нүүдэлчин түмний амьдрал, ахуйн онцлог дүр төрхийг өөртөө шингээсэн “АРГА БИЛИГ” мөнгөн аяга нь морин хуурын аялгуунд хөглөгдөх байгалийн гоо үзэмж, таван хошуу мал, монгол гэрийг арга, билгийн ухаанаар хослуулан эрэгтэй, эмэгтэй хүнээр дүрслэн буулгасан байна. Арга билиг нь эсрэг тэсрэг утга санааг илэрхийлдэг боловч харилцан шүтэлцдэг, бие биеэ нөхдөг, хамтдаа байхдаа мөнхөд оршихын бэлгэдэл болдог. Аяган дээрх хийц урлал нь үүн лүгээ нэгэн адил түүхийг дархлан аягатайгаа хамт ирээдүйн үр хойчист үе дамжуулан мөнхөд өвлүүлэх бэлгэдэлтэй бүтээл юм.

Зургийн тайлбар: Мөнхөд оршихын бэлгэдэл бат оршиг 

 АЯЛУУН 

Мөнгөн аяганы бүслүүрт ардын болон дэлхийн сонгодог хөгжмийн 20 гаруй төрлийг дүрслэхээс гадна орчин үеийн амьд хөгжмүүдийг шигтгэж өгсөн. Энэхүү аяга нь Монголын ард түмний хөгжмөөр дамжуулан сэтгэл хөдлөл, оюун бодол, хүсэл эрмэлзлээ айзам яруу хөг эгшгээр илтгэн гаргадаг урлагийн илэрхийлэл юм.

ЗЭСЭМ /Давхар ханатай зэс аяга/ 

Давхар ханатай зэс аяга нь усан дахь бичил биетүүдийг устгаж, хүний биеийн дархлаа, хоол боловсруулах системийг дэмжиж өгдөг. Зэс нь хамгийн сайн дулаан дамжуулагч тул халуунаар нь аягалсан ундыг хамгийн хурдан хөргөдөг. Уг зэс аяганы амсар дээр та өөрийн хүссэн үгээ бичүүлэн авах боломжтой аж.

ТУСГАЙ ЗАХИАЛГА

Эдгээрээс гадна “Нүүдэлчний соёл” компани нь захиалгын дагуу хувь хүн болон албан байгууллагын захиалгаар дахин давтагдашгүй загвар, хийцтэй мөнгөн аягыг таны төсөөлж буй загварт тохируулан урладаг байна. 

Зургийн тайлбар: “Мон Хатан Хаус” ХХК – ийн тусгай захиалгаар бүтээсэн мөнгөн аяга

Facebook

bookzone.mn
Тагууд: бизнесбрэнд

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00