BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр цамц өмссөн хүн тооцоолуур ашиглан "Нэхэмжлэх" гэсэн шошготой баримт бичиг дээр сайн зохион байгуулалттай оффисын дагуу бичдэг. Ширээн дээрх нээлттэй зөөврийн компьютер нь нэхэмжлэхийг, компьютерийн дэлгэц нь хүснэгтийг харуулдаг. Албан тасалгааны хэрэглүүр, хавтас зэргийг эмх цэгцтэй байрлуулсан нь цэцэглэн хөгжиж буй компанийн мөн чанарыг илэрхийлдэг. - Business.MN

Санхүүгийн программ амжилттай нэвтрүүлэхэд анхаарах гурван зүйл

Б.Шадавдолгор   Б.Шадавдолгор
2024-02-14
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Тоон мэдээлэл оновчтой үнэн зөв байх нь бизнесийн байгууллага хаана явж буй болон хаана хүрэх боломжтой байгааг харуулдаг луужин болж чадна.

Санхүүгийн үйл ажиллагаанд хамгийн их оролцдог, хутгалддаг хүн бол бизнесийн эзэн. Уг нь өөрийнх нь гол зорилго мөнгө, хөрөнгөө л хянах. Хянахын тулд заавал оролцох шаардлагагүй гэдгийг бид одоогоос л илүү их мэдэрч, ойлгож байна. Санхүүгийн үйл ажиллагааг хянана гэдэг бол мэдээллийн нээлттэй байдал бий болгохыг хэлнэ. Мэдээллийг үнэн зөв, хяналттай, нээлттэй байлгах цорын ганц арга бол санхүүгийн программыг үйл ажиллагаандаа ашиглаж хэвших. Санхүүгийн программуудаас цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ажил хэвийн явагдах, хяналт тогтох боломжийг бий болгодог онлайн санхүүгийн программыг сонговол зүйтэй.  Ихэнх захирал “ямар программ сонгох вэ?” гэж асуудаг. Сонголт хийх тийм ч хэцүү биш. Үйл ажиллагааны чиглэл болон цар хүрээ, зарцуулах боломжтой мөнгөн дүндээ тааруулан Монголын зах зээлд хөгжүүлж буй 10 гаруй программаас худалдан авч, нэвтрүүлэх боломжтой. Зөвхөн өөрийн үйл ажиллагаанд нийцүүлэн ERP буюу нөөц төлөвлөлтийн цогц системийг ч хөгжүүлж хэрэглээндээ нэвтрүүлж буй газрууд бий. Нэгэнт худалдан авах шийдвэр гаргасан бол үр дүн бий болгохын тулд доорх дараалал, ажлуудад анхаарах хэрэгтэй. 

  1. Нэвтрүүлэх хугацааг зөв товлох
  2. Бэлтгэл ажлыг маш сайн хийх
  3. Тогтмол ашиглах буюу санхүүгийн ажилтнуудаас гадна мэдээлэл авагч бүх хүн нэвтрэх боломжтой байх

Санхүүгийн программыг нэвтрүүлэх шатанд нийт сонголтын 30 орчим хувь нь бүтэлгүйтдэг. Учир нь санхүүгийн программ нэвтрүүлэх хугацаа гэж бий. Ихэнх тохиолдолд жилийн эхэн буюу нэгдүгээр сарын 1-ээс нэвтрүүлэх нь хамгийн тохиромжтой. Яагаад гэвэл нягтлан бодогчид бүтэн жил хийсэн ажлын үр дүнгээ нэгдүгээр сард үздэг. Зарим тохиолдолд хагас жилээр буюу баланс гарч тайлагнасан хугацааны үечлэлээр нэвтрүүлж болно. Гэхдээ нэгдүгээр сарын 1 болон долоодугаар сарын 1 -ээс бусад үед санхүүгийн программыг нэвтрүүлж болохгүй гэдэг бол хатуу дүрэм гэдгийг санах хэрэгтэй. Эс бөгөөс бүтэлгүйтэх магадлал өндөр.

Хоёрдугаарт, бэлтгэл чухал. Нэг л өглөө санхүүгийн программ худалдан авах шийдвэр гаргаад нягтлангуудаа сандаргаад эхэлж болохгүй. Санхүүгийн программ нэвтрүүлэхийн өмнөх бэлтгэл ажил дээр “барилдахаас таахалзах”-аас  өөр аргагүй. Эхний нийт үлдэгдлээ тодорхойлохын тулд хэзээ ямар тооллого хийж, хэзээ харилцагчтайгаа өглөг, авлагын тооцоо нийлсэн акт баталгаажуулах вэ гэдгээс эхлээд ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл, харилцагчийн дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт ажлыг төлөвлөж бэлтгэнэ. Мөн гадна дансны төлөвлөгөө гаргах гэсэн чухал ажил байдаг. Энэ бүгдийг дор хаяж 1-2 сарын хугацаанд төлөвлөж бэлтгэсний дараа программаа ашиглаж эхлэх нь бүх ажил хэвийн үргэлжлэх боломжийг нээж өгдөг.

Программ нэвтрүүлсний дараа гурав дахь үе шат эхэлнэ. Санхүүгийн программ сонгогчдын 20 орчим хувь бүрэн ашиглаж чадаагүй байгаагаасаа шалтгаалан явцын дунд бүтэлгүйтдэг. Учир нь программаа “амьд байлгаж” чаддаггүй. Амьд байлгахын тулд программыг санхүүгийн ажилтнуудаас гадна байгууллагын тоон мэдээлэл ашиглагч удирдлагууд болон санхүүгийн үйл ажиллагаанд оролцогч албан тушаалтнууд тухайн программ дээр ямар нэгэн оролцоотой байх шаардлагатай. 

Энэ гурван зүйлийг хийж чадвал санхүүгийн мэдээллийн нэг цонхтой боллоо гэж ойлгож болно. Ингэснээр энд тэнд тоон мэдээлэл өөрийн дураар боловсруулан суух шаардлагагүй, мэдээллийн нэгдсэн сангаас хүссэн тоон мэдээллээ авдаг болно. Санхүүгийн ажилтнууд цаг хугацаандаа хуваарьт ажлуудаа бүрэн хийдэг байхад санхүүгийн хяналт бүрэн утгаараа тогтоно. Тоон мэдээлэл оновчтой үнэн зөв байх нь бизнесийн байгууллага хаана явж буй болон хаана хүрэх боломжтой байгааг харуулдаг луужин болж чадах юм.

 

Ч.Үүрийнцолмон

“Эрхэм түнш консалтинг”ХХК-ийн үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх

 

bookzone.mn
Тагууд: нягтлан бодохтайлан

Санал болгох:

A person stands near a signpost with arrows pointing in different directions. The person looks confused and has a question mark above their head, symbolizing uncertainty or indecision.
Нягтлан бодогч солигдох үед үүсдэг эрсдэл ба тодорхойгүй байдлууд
Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Б.Шадавдолгор

Б.Шадавдолгор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00