BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар үстэй хүн энгийн дэвсгэр дээр сууж байна. Тэд хар хувцсан дээрээ цагаан пиджак өмсөж, мэргэжлийн бизнесийн дүр төрхийг илтгэж, гараа өвөр дээрээ эвхдэг. Тэр хүн зөөлөн инээмсэглэж, зүүлт, бугуйвчаар чимэглэгддэг. - Business.MN

Мигрень толгой өвдөлт гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Business.mn   Business.mn
2024-02-26
  Business Plus, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

АШУҮИС-ийн харьяа Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Чимэглхам зөвлөж байна.

Мигрень бол өвчин

Мигрень бол зөвхөн толгой өвдөлт биш юм. Мигренийн үед ихэвчлэн толгойн нэг талд таллан хүчтэй лугшиж өвдөх ба дотор муухайрах, бөөлжих, гэрэл, дуу чимээнд мэдрэмтгий болох зэрэг шинж тэмдгүүд дагалдан илэрч амьдрал, хөдөлмөрийн чанарт ихээхэн нөлөөлдөг.

Шалтгаан

Мигрень удмын шалтгаанаар нөхцөлдөн, зарим хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг толгойн анхдагч өвдөлт юм. Мигреньтэй хүмүүсийн 70 гаруй хувьд тэдний цусан төрлийн хүмүүст ижил хэлбэрийн толгой өвдөлттэй байдаг.  Зонхилон эхийн талаас, үе алгасалгүй удамшдаг.

Мигрень үүсэхэд удамшлын угтвар шалтгааны зэрэгцээ судасны  эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлдог. Тухайлбал: цусны даралт ихсэх, илүүдэл жинтэй болох, цусан дахь холестерин ихсэх, инсулины мэдрэг чанар өөрчлөгдөх гэх мэт.

Мигрений эмгэг жамыг олон онолоор тайлбарлаж байгаа бөгөөд бүрэн тодорхой болоогүй байна. Эдгээр онолын нэг нь серотонины онол юм.

Сэдээгч хүчин зүйлс

Мигренийг сэдээгч хүчин зүйлс нэлээд судлагдсан байдаг.

Стресс: Хэт их стресс

Хоол, хүнс: Хуучин бяслаг, улаан дарс, кофеин зэрэг хоол, ундаа, зарим хоол амтлагч г.м

Нойр: Хэт бага эсвэл хэт их унтах

Хүрээлэн буй орчин: Хурц гэрэл, чанга дуу чимээ, хурц үнэр, цаг агаарын өөрчлөлт

Эмчилгээ

Мигрень өвчнөө хянах: Өдрийн тэмдэглэл хөтөлж, мигрень хэзээ хөдөлдөг, түүнийг сэдээгч хүчин зүйлсийг тэмдэглэ. Энэ нь мигрень хөдлөхөөс зайлсхийхэд тусална.

Мигрень хөдлөлсөн үед:

Чимээгүй, харанхуй өрөө олох: Тайван орчинд амрах нь мигрень өвчний шинж тэмдгийг арилгахад тусална.

Эмийн эмчилгээ: Монгол улсын толгой өвдөлтийн эмчилгээний стандартад /MNS 5288:2003/ мигрень өвчнийг триптаны бүлгийн эмээр эмчилнэ гэсэн заалт байдаг.

Америкийн толгой өвдөлтийн нийгэмлэгийн удирдамжид Мигрень өвчний эмийн эмчилгээнд  Мигрэоут 10мг уусдаг шахмал /Ризатриптан/ эмийг хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Мигреоут 10мг (уусдаг шахмал) нэртэй худалдаалагдаж буй энэ эм мигрень өвчнийг эмчлэхэд зориулагдсан. Тархины цусны судсыг нарийсгаж, толгой өвдөх, дотор муухайрах, гэрэл, дуу чимээнд мэдрэмтгий болох, мигрень шинж тэмдгийг өдөөж болох бодисыг багасгах үйлчилгээтэй триптан гэгддэг эмийн ангилалд багтдаг.

бизнес цэнэг өглөөний уулзалт

Амьдралын хэв маягаа өөрчлөх

Хоолны дэглэм: Тогтмол цагт хооллож, мэдэгдэж буй хүнсний сэдээгчээс зайлсхийх.

Унтах: Өдөр бүр 7-9 цаг унтахыг зорьж, тогтмол унтах хуваарийг баримтлах.

Шингэн нөхөх: Өдрийн турш тохиромжтой хэмжээний ус уух.

Дасгал хөдөлгөөн: Тогтмол, дунд зэргийн дасгал хийх нь мигрень өвчний давтамжийг бууруулахад тусалдаг.

Стресс менежмент: Иог, бясалгал, амьсгалын дасгал гэх мэт аргууд стрессийг удирдахад тусалдаг.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Хэрэв та мигреньтэй байнга тулгардаг бол мэргэжлийн эмчээс мигрень хөдлөхөөс сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөгөө аваарай. Үүнд жороор олгодог эм эсвэл магни, витамин В2 зэрэг нэмэлтүүд багтаж болно.

Эмнэлгийн тусламжийг хэзээ хайх вэ?

  • Хэрэв таны мигрень хүндэрч, жоргүй эм үйлчлэхгүй бол.
  • Хэрэв таны толгой гэнэт, маш хүчтэй өвдвөл
  • Хэрэв хараа муудах, мэдээ алдах, ярихад хүндрэлтэй байх зэрэг ер бусын шинж тэмдэг илэрвэл.
Тагууд: эрүүл амьдрал

Санал болгох:

Халуун йог
Эрүүл, чанартай амьдралд хөтлөгч Move Hot Yoga
Энхрий үрсээ эрүүл өсгөе
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00