BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Санхүүгийн бичиг баримт, тооны машин, гартаа үзэг барьчихсан ширээн дээр ажиллаж байгаа хүн. Зөөврийн компьютер болон ширээний дэлгэц нь хүснэгт болон нэхэмжлэхийг харуулдаг. Хавтас, өнгөлөг резинэн бөмбөг зэрэг албан тасалгааны хэрэглүүрүүд мөн энд байгаа нь компаниа удирдаж буй энтрепренерийн хичээл зүтгэлийг харуулж байна. - Business.MN

Нягтлан бодогчийн хариуцлага хэзээ эхэлдэг вэ?

Business.mn   Business.mn
2024-03-26
  Онцлох, Санхүү
Share on FacebookShare on Twitter

Ч.Үүрийнцолмон. Эрхэм түнш консалтинг ХХК-ийн захирал, санхүүгийн зөвлөх

Нэгэн харилцагч маань “Нягтлан ажлаа хаяад явчихлаа, ямар нэгэн хариуцлага тооцох боломж байдаг уу, ханддаг газар гэж байна уу?” гэсээр угтлаа. Шалтгааныг нь тодруулахад хоорондын үл ойлголцол, маргаан үүссэнээр муудалцаад яваад өгч л дээ. Хамгийн хачирхалтай нь банкны гүйлгээ хийх эрх, татвар, санхүүгийн систем рүү нэвтрэх эрхийг үлдээлгүй явсан нь тухайн газарт багагүй чирэгдэл учруулсан.

Эндээс хамгийн түрүүнд ургаж гарах асуулт нь: Анх ажилд ороход ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгсөн үү? Ажил хүлээлцэх акт баримтаар үйлдсэн үү?

Хариулт: Үгүй. Тухайн үед өмнөх нягтлан эрүүл мэндийн шалтгаанаар ажил хүлээлцэх боломжгүй байсан юм.

Ойлгомжтой. Тийм тохиолдолд ямар ч ажлын хариуцлага тооцох боломжгүй. Харин тухайн хүний буруутай үйлдлээс шалтгаалж байгууллагад бодит хохирол учирсан бол түүнийгээ баримтаар нотолж хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэдгийг тайлбарлав.

Нягтлан бодогчийн хариуцлага ажлаа баримтжуулан хүлээн авсан тэр цаг мөчөөс эхлэх ёстой. Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлд ажил хүлээлцэх тухай тусгасан байдаг. Ажил хүлээн авах болон ажил хүлээлгэн өгөх нь эрх, үүргийн хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл нягтлан бодогч ажилд орохдоо ажил хүлээн авах эрхээ эдэлнэ. Харин ажлаас гарахдаа ажил хүлээлгэн өгөх үүргээ хүлээнэ. Ажил олгогчийн хувьд ажлыг хүлээлгэн өгөх нь үүрэг, ажлаас гарахад нь ажлаа бүрэн хүлээн авах нь ажил олгогчийн эрх болж хувирдаг.

Тэгэхээр ажил олгогч та ажил хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй цагт ажил хүлээн авах эрхээ эдэлж чадахгүй. Хамгийн харамсалтай нь ажил хүлээлгэн өгөөгүйгээс шалтгаалж байгууллагын үйл ажиллагаанд үүсэх дараах эрсдэлүүд улам нэмэгдсээр байдаг.

Ажил хүлээлгэн өгсөн болон ажил хүлээлгэн өгөөгүй тохиолдлын давуу болон сул талууд:

Ажил хүлээлцсэнАжил хүлээлцээгүй
  • Хүлээн авч байгаа хүнд цаашид хийх ажил нь тодорхой.
  • Ажил хүлээлгэн өгч байгаа хүнд ардаа санаа зовох асуудалгүй болно.
  • Байгууллагад ажил тасралтгүй үргэлжилнэ.
  • Эд хөрөнгө хүлээлцсэнээр эд хөрөнгийн ашиглалтыг хянана.
  • Хүлээн авсан нягтлангаас хариуцлага нэхэх боломжтой.
  • Ажил хүлээн авч байгаа хүнд юу хийх нь тодорхой бус үлдэнэ.

 

  • Байгууллагын үйл ажиллагаа доголдоно.
  • Эд хөрөнгө эзэнгүйдэх эрсдэлтэй.
  • Ямар нэгэн ажлын хариуцлага тооцох боломжгүй.

 

Ажил хүлээлгэн өгөх гэдэг нь хөдөлмөрийн гэрээ байгуулахаас тусдаа ажилбар бөгөөд доорх дарааллын дагуу ажлаа хүлээлгэн өгч чадвал ажил олгогч нягтлан бодогчоосоо бүрэн хариуцлага нэхэх боломжтой.

 Ажил хүлээлгэн өгөх дараалал:

№Хийгдэх ажлуудАнхаарах
1Хөдөлмөрийн гэрээ байгуулах, баталгаажуулахАжлын байрны тодорхойлолтын хамт
2Ажил үүргийн хуваарь танилцуулах, баталгаажуулахУрьдчилан боловсруулсан /Албан тушаал бүрээр/
3Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, Санхүүгийн үйл ажиллагааны журам танилцуулах, гарын үсгээр баталгаажуулахБаталгаажсан, дагаж мөрдөх тушаалтай байх
4Дагалдуулагч томилохИжил албан тушаалтай юм уу түүнээс дээш албан тушаалтан байх
5Хариуцсан ажлын архив, тайлантай танилцуулах, хүлээлцэхЖагсаалтаар баталгаажсан байх
6Ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажлын байрыг танилцуулахАжлын байртай танилцах гэдэг нь оффис, агуулахаар явж хүмүүстэй танилцах биш юм. Тухайн байгууллагын удирдлагын оролцоо, уялдаа, бусад хэлтэс нэгжийн хоорондын ажлын уялдаа зэргийг маш сайн ойлгуулах хэрэгтэй.
 7Тооллого хийхАжил үүргийн хуваариас хамаарна
8Ажил хүлээлцэх акт үйлдэх, баталгаажуулахФорматын дагуу

 

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: нягтлан бодохпроцесссанхүүхариуцлага

Санал болгох:

img-7
Мөнгөн урсгалын хомсдолоос хэрхэн сэргийлэх вэ?
img-8
Санхүүгийн сахилга бат, тогтвортой хэрэглээг дэмжсэн дижитал шилжилт чухал
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00