BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Богино үстэй, нүдний шилтэй, цэцгийн зүү бүхий ногоон пиджак өмссөн эмэгтэй ширээний ард сууж, нуруу нь камерт орсон эрэгтэйтэй ярилцаж байна. Ухаалаг утас ширээн дээр хэвтэж байна. Арын дэвсгэр дээр цэнхэр ханын хавтангууд нь бизнесийн стратегийн талаар ярилцахдаа мэргэжлийн ур чадварыг илтгэдэг. - Business.MN

Г.Батханд: Олон ажил амжуулахыг бүтээмж гэж хэлэхгүй

Төвөггүйгээр, стресстэхгүйгээр сурч, ажиллаж, амьдрахыг зорьдог.

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-04-02
  Менежмент, Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Менежментийн зөвлөх көүч Г.Батхандтай бүтээмж, төлөвлөлтийн талаар ярилцлаа.

–Бүтээмж гэдгийг юу гэж тодорхойлох вэ?

-Бүтээмж гэдэг нь маш олон зүйлийг нэг дор хийх, их ажил амжуулах гэсэн үг биш. Юуг хийхгүй байх вэ гэдэг тухай ойлголт. Хүмүүс ер нь хийх зүйлсийнхээ тухай л бодоод байдаг. Юунаас татгалзаж, юунд эрч хүч, цаг заваа зарцуулахгүй байх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ингэж байж хийх зүйлсдээ илүү анхаарна.

Нөгөө талаар бүтээмж гэдэг нь хувь хүний амьдрах урлаг юм. Хувь хүн өөрийнхөө амьдралыг төвөггүйгээр маш зөв зохион байгуулж, зөв удирдаж авч явж байгаа бол тэрийг бүтээмжтэй байна гэж үзнэ.

Хүмүүс маш их яардаг. Яараад нэг дор олон зүйлийг зэрэг хийх гээд байдаг. Надад ч гэсэн энэ алдаа байсан. Ингэхээр яг санасандаа хүрсэн үр дүнг гаргаж чаддаггүй.

–Сүүлийн үед шинээр ажлын байранд гарч буй залуусаас нэг зүйл олонтаа анзаарагддаг. Өөрийнхөө зорилгыг тодорхойлоогүй байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Өөрөө, өөрийгөө танин мэдээгүй байгаатай холбоотой. Би юунд дуртай, би хаана байх ёстой, миний давуу болон сул тал юу вэ гэдгээ мэдээгүй хэр нь нэг өдөр сууж байгаад л төлөвлөгөө гаргана гээд олон зүйл жагсаагаад биччихдэг. Энэ бол зорилго биш. Хүслийн жагсаалт. Хүсэл болгон биелэх албагүй. Тэгэхээр тэр хүслүүдээсээ маш сайн оюуны зураглал хийгээд, өөрийнхөө жинхэнэ зорилгыг гаргах ёстой юм.

Хүмүүс аяндаа болдог гэж боддог. Үгүй. Үйлдэл хийх хэрэгтэй. Зорилго үйлдэл хоёрын дунд төлөвлөгөө гэж нэг зүйл байгаа.Үйлдлээ зөв тодорхойлж, маш цэгцтэй болгох ёстой. Зорилгоо зөв гаргахад төлөвлөгөө хамгийн том амьдралын луужин болдог.

–Та ажлаа хэрхэн яаж төлөвлөдөг вэ?

-Би 2008 оноос хойш тогтмол төлөвлөгөө гаргаж хэвшсэн. Янз бүрийн аргаар төлөвлөдөг. Жил болгон зорилгоо тодорхойлоод, төлөвлөнө. Бүтэлгүйтсэн тохиолдолд дараагийн үзэгдэл рүү маш хурдан шилжилт хийнэ. Нэг биш нэлээд олон хувилбартай төлөвлөдөг юм. Хэрэв энэ бүтэлгүйтвэл шууд энэ хувилбар руу орно гэж нарийн тооцоолно. Би цаг хугацаа алдах, ач холбогдолгүй зүйлд цаг зарцуулах дургүй. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар монгол хүний нэг өдрийн хөдөлмөрийн бүтээмж 40.3 хувьтай гэж гарсан байгаа. Олон улсын түвшинтэй харьцуулахад 25 хувиар бага үзүүлэлт. Ажлын бүтээмж ийм сул байгаа нь байгууллага гэхээсээ илүүтэй хувь хүнтэй холбоотой. Хувь хүн өөрөө зорилгогүй, хаа хүрэх, хэн байх, хэн болох гэх өөрийн имижээ бүтээгээгүй, луужингүй байна гэсэн үг. Луужингаа олохын тулд зорилт төлөвлөгөөгөө зөв гаргах л ёстой. Ингээд явахад амьдрал тийм хэцүү, уйтгартай биш.

–Монголчууд залхуу байна гэдэг. Залхуурлын тухай та ямар бодолтой байдаг вэ?

– Залхуу хүн гэж байдаггүй. Маш буруу нэр томьёо. Эцэг эхчүүд хүүхдүүдээ залхуу гэдэг. Хүн өөрийгөө би залхуу гэнэ. Бид залхуу хүн биш. Зүгээр суух нь амар санагдаад залхуурах гэдэг үйлдлийг л сонгочихдог. Би ч гэсэн хааяа залхуурал гэдэг үйлдлийг сонгодог. Нэг өдөр залхуурч болно. Гэхдээ хоёр, гурван өдөр залхуурч болохгүй. Би залхуу биш, өнөөдөр л залхуурах гэдэг үйлдлийг сонгочихлоо, би хөдөлмөрч гэж өөртөө хэлж кодлох хэрэгтэй. Олон өдөр, хоногоор үргэлжлүүлэн залхуурч болохгүй. Залхуурал бүтээмжгүй амьдралд хүргэх учраас энэ талаар, өөрөө өөртэйгөө ярилцах хэрэгтэй.

–Төлөвлөгөө гаргахаар өөрт нь хэт ачаалалтай мэдрэмж төрдөг шалтгаанаар төлөвлөх дургүй хүн бас бий. Ийм хүмүүс нарийн төлөвлөхөөсөө илүү хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийгээд, дадал зуршлаар бүтээмжээ сайжруулах боломжтой юу?

-Бидний дадал биднийг энд хүргэсэн. Одоогийн байгаа чи хангалттай бүтээмжтэй биш, энэ байгаа ур чадвар чинь тэнд хүргэх боломжгүй бол ур чадвараа сайжруулах шаардлагатай. Шинэ дадалтай болох хэрэгтэй. Жишээ нь би нэг зүйлээ бүтэн гараас гаргадаг, сайн төвлөрөх, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, шийдвэр гаргах дадлаа сайжруулах зорилго тавьж байгаа. Ирээдүйн бүтээмжид хүрэхийн тулд шинээр сайн дадлуудыг өөртөө суулгах шаардлагатай. Би хувьдаа бүтээмжтэй байхын тулд өөрийгөө зарим зүйлсээс блоклож, блокоо гаргах зэргээр төвлөрөх зарчмыг ажил, амьдралдаа хэрэгжүүлдэг.

–Хүмүүсийн суралцах ажиллах хэв маяг харилцан адилгүй. Зарим нь уншиж, зарим нь сонсож, ярилцаж, бичиж байж сурдаг. Тэгэхээр би ажлаа яаж гараас гаргадаг вэ гэдэгт хувь хүний онцлог чухал ч юм шиг. Үүнийгээ хүмүүс яаж мэдэж тодорхойлох вэ?

-Хүмүүс амьдралын утга учрын тухай бодоод байдаг. Уг нь өөрийнхөө амьдарч байгаагийн утга учрыг л бодвол сайн. Зөвхөн өөр дээрээ төвлөрнө гэсэн үг. Аливаа зүйлд хүрэхийн тулд сахилга бат хэрэгтэй. Тухайн хүн өөрийн зорилгодоо тохирсон сахилга батыг өөртөө бий болгох шаардлагатай. Би тодорхой хугацаа гаргаад уншдаг. Өөрийн сонирхож байгаа чиглэлээр төлбөртэй хичээлүүд аваад, төвөггүйгээр сурч, өөртөө төвөггүйгээр ажиллаж амьдардаг. Аливаа зүйлийг төвөгтэйгөөр хийж, зовж ард нь гарах дургүй. Эрч хүчтэй өглөөний цагаар чухал зүйлсээ амжуулах, жаахан амарч байгаад дараагийн ажилдаа төвлөрөх зэрэг өөртөө тохирсон зуршлаар бүтээмж гаргадаг. Хүмүүс өөртөө төвөггүйгээр л суралцаж, ажиллаж сурах шаардлагатай санагддаг.

– Гэнэтийн ачаалалтай үед яаж зохицуулдаг вэ?

– Зүгээр л орхичихдог. Аливаа ачааллыг төвөгтэйгөөр хүлээж аваад стресстэхгүйгээр, ангилаад нэн чухлаасаа эхэлж амжуулна. Зөв ангилж, нэн шаардлагатай үед өөрийгөө шахаж, түлхэж өгдөг. Тэгэхээр нэн чухал, чухал гэж ангилах шаардлагатай. Үүнийг л ухаалаг төлөвлөлт гээд байгаа юм.

– Төгсгөлд нь хэлэхэд хүн өөрөө, өөртөө өөрчлөлт хийхийн тулд хаанаас, юунаас эхлэх вэ?

–Дахиад хэлэхэд би хэн юм, хаана хүрэх, ямар амьдралаар амьдрах, тэнд хүрэхийн тулд хийх ёстой, жижиг, том зорилтуудаа гарга. Бүтэлгүйтвэл дахиад өөрөөр төлөвлө. Цаасан дээр бич. Бичсэн зүйлсээ гартаа оруул. Хүн төлөвлөж байгаа зүйлдээ ач холбогдол өгдөг. Ач холбогдол өгч байгаа учраас, хичээл зүтгэл, золиос гарна. Хаа хүрэхээ, яаж амьдрахаа тодорхой болгочихсон, сайн төлөвлөгөөтэй байхад амьдрал тийм ч хэцүү биш.

bookzone.mn
Тагууд: бүтээмжзорилгоүнэт зүйлс

Санал болгох:

A man and woman are sitting indoors, smiling and conversing. The man wears a white shirt, and the woman is in a white checkered blazer. The background has patterned cushions and frosted glass. Text in the top left corner reads "Cappuccino Time Podcast.
Зорилготойгоо хэрхэн ажиллах вэ? | Cappuccino Time Podcast | EP14
Нүдний шил, саарал костюм өмссөн хүн том цонхтой, гэрэлтүүлэг сайтай тасалгааны орчинд өөртөө итгэлтэй зогсож байгаа нь үйлчилгээний бизнесийн мэргэжлийн ур чадварыг илтгэнэ. Арын дэвсгэр нь зөөлөн бүдгэрч, ойр дотно уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
Б.Жавхлан: Зочлох салбар бол “үйлчилгээний” бизнес гэхээс илүү “систем”-ийн бизнес
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00