BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Алдарт рэпер Жай Халибтай андуурч болох хүнийг санагдуулам бүтэн сахалтай эр камер луу инээмсэглэнэ. Тэрээр савхин ханцуйтай бараан хүрэм өмсөж, энгийн бараан дэвсгэр дээр зогсож байна. - Business.MN

Алдарт репэр Жай Халиб гэж хэн бэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-04-17
  Бизнес мэдээ
0
Share on FacebookShare on Twitter

Жай Халиб хэмээх уран бүтээлийнхээ нэрээр нэрд гарсан Бахтияр Гусейнович Мамедов нь 1993 онд Казахстаны Алматы хотноо төржээ. Тэрээр багаасаа хөгжимд сэтгэл зүрхээ өгч, хөгжмийн сургуульд саксофоны ангийг дүүргэжээ. Азербайжан аавтай, казах ээжтэй тэрээр хоёр орны соёл, сэтгэлгээ хосолсон өвөрмөц гэр бүлд хүмүүжиж, энэ нь түүний амьдралыг үзэх үзлийг төлөвшүүлсэн байна. Тэр өөрийн эмоци, мэдрэмж бүхнээ рэпийн хэмнэлээр илэрхийлж, түүнийгээ үзэгчидтэй хуваалцахдаа өөрийн гэсэн өвөрмөц стилиэр дэглэдэг.

Жай Халиб нь уран бүтээлчийнхээ карьерыг битмейкер болон саунд-продюсероор эхэлж, Казахстаны рэперүүдтэй идэвхтэй ажиллаж байв. Jah Khalib хэмээх түүний уран бүтээлийн нэр нь “Байлдан дагуулагч” гэсэн утгыг агуулдаг. Үнэхээр тэр залуу үзэгчдийг үндэсний болон олон улсын түвшинд байлдан дагуулдаг уран бүтээлч.

Түүний зохиосон дуунууд голдуу хайр сэтгэл, баяр жаргал, гуниг уйтгарын тухай өгүүлдэг бөгөөд тэр чигтээ нарийн мэдрэмж, гүн утга агуулдаг. Энэ нь залуу үзэгчдийн дотоод ертөнцийн тусгал болж, заримынх нь хувьд “сэтгэлийн дуулал” болдог гэж болдгоос нийт үзэгчдэд ойр байж чаддаг.

Тиймээс түүний дуунуудыг олон оронд сонсох дуртай байдаг. Тухайлбал, нийгмийн сүлжээнүүдэд «Твои сонные глаза», «SnD», «Сжигая дотла», «Ты для меня» зэрэг уран бүтээл нь алдартай. Ялангуяа «Лейла» нэртэй трек нь цахим ертөнцөд бүүм болж, түүний нэр алдар Казахстанаас цааш түгжээ. Нэг үгээр түүний хөгжим бол төрөл бүрийн соёл, сэтгэлгээг холбосон гүүр болж чадсан.

2016 онд Жай Халиб өөрийн анхны цомгийг «Если че, я Баха» нэрээр гаргаж хуучин ЗХУ буюу Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн орнуудад нэрд гарчээ. Хоёр жилийн дараа тэр «Медина» дуугаараа Москва хотноо хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй шагнал болох «Золотой граммофон» хүртсэн байна.

Тэрээр 2020 онд гэрлэж, 2021 онд «Мудрец» нэртэй цомгоо гаргасан нь гэр бүлийн амьдрал, эмэгтэй хүнийг хайрлах тухай өгүүлжээ. Жай Халиб гэр бүлийнхээ хүнийг олны нүднээс маш нууцалж нандигнадаг бөгөөд сүүлийн үеийн бүх уран бүтээлээ гэр, найз нөхдөдөө зориулан туурвиж байна. Нэгэнтээ тэрээр “Миний дуунууд бол зүгээр нэг дуунууд биш. Энэ бол хорвоо ертөнцөд хүүрнэж буй миний амьдралын түүх юм” гэж хэлжээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг:  DD Entertainment 

bookzone.mn

Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00