BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Үе хоорондын эв нэгдлийг илэрхийлсэн том бөмбөрцөг байгууламжийн орой дээр итгэлтэйгээр зогсож буй хүний дүрслэл. Тэнгэр хөхрөн үүлстэй, тэр хүн цагаан цамц, ногоон өмд өмсөж, гараа ташаан дээр урагш ширтэнэ. - Business.MN

Үе хоорондын хамгийн агуу баялгийн шилжилт эхэлж байна

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-04-25
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Үл хөдлөх, хувьцааны үнэ өссөн энэ эрин үед АНУ-ын айл өрхүүдийн хөрөнгө чинээ асар их нэмэгдэв. Өв залгамжлагчдад очих олон их наяд ам.доллар нь тэгш бус байдлыг улам гааруулна.

Америкт үе хоорондын баялгийн шилжилт явагдаж байгаа бөгөөд өмнөх бүхий л шилжилтээс хамгийн том нь энэ юм.

Нийт 73 сая бэйби бүүмэрийн хамгийн залуу нь энэ жил 60 нас, хөгшин нь 80 нас хүрч байна. Их хямрал, Дэлхийн II дайны дараах хөгжил цэцэглэлтийн агуу үсрэлттэй зэрэгцэн төрөлт эрс нэмэгдсэн өнгөрсөн зууны дундуур АНУ-д мэндэлсэн бэйби бүүмэрүүд өдгөө ертөнцийн мөнх бусыг үзүүлж эхэллээ. Тэдний ихэнх нь үр хүүхдэдээ олон мянган ам.доллар, орон байр зэргийг, харин зарим нь олон мянга, сая, тэрбум ам.долларыг төрөл бүрийн хэлбэрээр үлдээх юм.

1989 онд АНУ-ын айл өрхийн хөрөнгө чинээ инфляц тооцсон дүнгээр 38 их наяд ам.доллар байсан бол 2022 онд эл хэмжээ гурав дахин нэмэгдэж 140 их наяд ам.долларт хүрчээ. Үүнээс 84 их наяд нь ахмад америкчуудаас миллениал, Х үеийнхэнд 2045 он хүртэл өвлөгдөн очих агаад үүний 16 их наяд нь ирэх 10 жилд үр хүүхэд, өв залгамжлагчдад нь шилжинэ.

Энэ их хөрөнгийг өв залгамжлагчид үр шимийг нь хүртэхийн тулд заавал хөгшчүүдээ нас барахыг хүлээх шаардлагагүй болжээ. Үл  хөдлөх хөрөнгө худалдаж авч өгөх, татвараас чөлөөлөгддөг мөнгөн шилжүүлэг гэх мэтээр эцэг эх, өвөө эмээгийнхээ хөрөнгийн буяныг тэд эдэлж, олон сая ам.доллартай болцгоож байна. Үүний нөлөө эдийн засагт өргөн хүрээнд мэдэгдэнэ. Амьжиргааны өртөг, орон сууц, айл өрхийн тоо өссөнтэй зэрэгцэн заримынх нь хувьд, амьдралаа улам дээшлүүлэх, харин өвлөх хөрөнгөгүй хүмүүс улам их саад бэрхшээлтэй тулгарах зэргээр эерэг, сөрөг нөлөө үүснэ.

Айл өрхүүдийн хамгийн баян 10 хувь нь эд баялгийн ихэнх хувийг өв залгамжлагчдадаа үлдээж байна. Эл 10 хувийн нэг хувь буюу үлдсэн 90 хувийнхтай тэнцэх эд баялгийг эзэмшигч, ихэвчлэн цагаан арьстнууд нь мөнгөний урсгалын дийлэнх хувийг захиран удирдах болно. Харин амьдралын хувьд нэн ялгаатай сүүлийн 50 хувьд нь нийт өв залгамжлагдан үлдэж буй хөрөнгийн ердөө найман хувь ногдож байгаа юм.

Ихэнх бэйби бүүмэр 20-30 настай байсан 1983 оноос хойш АНУ-д байрны үнэ 500 орчим хувиар өссөн. АНУ-ын компаниуд дэлхийн хэмжээнийх болон томорсноор хувьцааны зах зээлд үлэмж хөрөнгө оруулагсад ч ихээхэн ашиг хүртжээ. 1983 оноос хойш S&P 500 индексийн үнэлгээ 2800 хувиар өссөн нь компанийн ажилтнууд болон дундаж давхаргын олон хүн хөрөнгө оруулалтыг сонирхож эхэлсэнтэй холбоотой юм.

Үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хэрэгслүүдийн үнэ өссөн 10 жилийн үр шимийг хамгийн их хүртсэн бүүмэрүүд баян болсны өөр нэг шалтгаан нь өнгөт арьстан хүмүүст санхүүгийн арга хэрэгсэл, зөвлөгөө дутмаг байсан, орон сууцны тал дээр гадуурхагдаж ирсэнтэй нь холбоотой юм.

Санхүүгийн томоохон хэмжээний үзэгдлийн адилаар баялгийн энэхүү шилжилт нь олон ньюансыг агуулж буй. Бага, доогуур цалинтай олон ажилтан эцэг, эхийнхээ төлбөрийг нь бүрэн төлж худалдан авсан байр руу нүүж орох, эсвэл өрийг нь дарах хэмжээний бага боловч хөрөнгө өвлөн авч болох юм. Түүнчлэн дунджаас дээш давхаргын миллениал, Х үеийнхэн болон залуу бүүмэрүүд багагүй хэмжээний хөрөнгө өвлөж авахаас гадна өндөр настай эцэг эх, хүүхдүүдээ халамжлах зэрэг үүргийг давхар үүрнэ.

Орон сууц, боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн зах зээл, хөдөлмөрийн зах зээл, улс төр гээд эл шилжилтэд өртөхгүй өнгөрөх салбар гэж огт үгүй.

Тэгш бус байдлын ирээдүй

Эд баялгийн шилжилт эрчимжиж эхэлсэн нь хувь хүний орлогын хэмжээнээс гадна тэгш бус байдлыг улам дэвэргэж бодлогын мэтгэлцээний төвд авчирна гэж эрдэмтэд, онолч, зах зээл судлаачид үзэж байна. Байдал өөрчлөгдөнө, гэхдээ зөвхөн өндөр цалинтай ажилтнууд гэр бүл, ипотек, ахмадаа асрах, амарч зугаалах зэргийг төлж чадахгүй үед л тийм зүйл болно гэж зөвлөх үйлчилгээний RSM фирмийн ахлах эдийн засагч Ж.Брусуэлас өгүүлэв.

Баялгийн тэгш бус байдлыг хүлээн зөвшөөрсөн бодлого гаргах хугацааг ойртуулах, эсвэл ийм бодлогын либерал төслийг Ж.Байдены засаг захиргаа гаргах төлөвтэй байна. Цэвэр орлогын хэмжээ нь 100 сая ам.доллар давсан өрхүүдэд 25 хувийн жил тутмын баялгийн татвар ногдуулах замаар нийгмийн халамжид зарцуулж буй төсвийг нэмэгдүүлэхээр сүүлд өргөн барьсан төсвийн төсөлдөө тэд тусгажээ.

“Үл хөдлөх хөрөнгийн татвараар дамжуулж дундаж давхарга аль хэдийнэ баялгийн татвар төлж байна. Харин ихэнх эд хөрөнгө нь үл хөдлөхөд байдаггүй супер баячууд баялгийн татвар огт төлөхгүй байгаа” гэж Үндэсний эдийн засгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Рамамурти хэлсэн.

Гэхдээ баялгийн татвар нь шүүхэд очоод Үндсэн хуульд нийцэхгүй гэх үндэслэлээр буцаж магадгүй учраас зөвхөн баячуудад татвар ногдуулаад түүнийг нь бусад хүнд тарааж өгөх нь асуудлын гогцоо биш гэж J.P.Morgan Asset Management-ийн олон улсын гол стратегич Д.Келли үзэж байгаа юм. Баялгийн зөрүү улам нэмэгдэх явдлаас зайлсхийх арга байхгүй боловч амьжиргааны суурь стандартыг нэмэгдүүлэх санхүүгийн хувьд бүтээлч, зардал багатай аргуудыг олох боломжтой хэмээн тэрбээр дүгнэдэг.

“Гол асуулт нь баячууд яагаад баян байгаа юм бэ? Тэднийг яах ёстой вэ гэдэгт байгаа юм бус. Харин ядуус яагаад ядуу байгаа юм бэ? Үүнийг яаж өөрчлөх вэ гэдэгт л оршиж байна” гэж Д.Келли  хэлсэн юм.

Нийтлэлч: Талмон Жосеф Смит

bookzone.mn

Эх сурвалж: The New York Times

 

Тагууд: баялагхадгаламж

Санал болгох:

Illustration of a person in a blue shirt and tie holding an open book with stacks of coins and cash floating above it, symbolizing financial knowledge or literacy. The background is green.
Хадгаламж уу, хөрөнгө оруулалт уу
Байгалийн баялгаа боловсруулж, аж үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөө
Байгалийн баялгаа боловсруулж, аж үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөө
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00