BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
2024 оны 5-р сарын 16-ны өдөр жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан маркетингийн зөвлөгөө өгөх өдрийн тухай Монгол бичвэр бүхий цэнхэр өнгийн үйл явдлын постер. Зохион байгуулах байгууллагуудын лого нь дээд талд байна. - Business.MN

Бизнесийг хэрэглэгчийн тархинд бүтээдэг шидтэн бол маркетинг

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-05-06
  Маркетинг, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хэрвээ таны бизнес хэрэглэгчийн бус зөвхөн таны, эсвэл ажилчдын толгойд байгаа бол танай компани огт оршин тогтнохгүй байгаатай адил хэмээн бизнесийн менторууд зөвлөдөг. Таны бизнесийг зорилтот хэрэглэгчийн ой санамжид баттай суулгаж, тэднийг байнгын хэрэглэгч болгон танай зах зээлийг бүтээдэг “шидтэн” бол маркетинг юм.

Маркетинг хэмээх шинэ ойлголтыг эх орныхоо хөрсөнд буулгаж, мэдлэгийн шанг татсан анхны байгууллага нь Монголын маркетингийн холбоо (ММХ) юм. 1994 онд байгуулагдсан тус холбоо нь 30 дахь жилдээ мэдлэгийн шанг татсаар, маркетингийн газрын захирал, маркетингийн мэргэжилтнээс өгсүүлээд энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, багш нар, маркетингийн агентлагууд, холбооны гишүүд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ, сургалт, үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Үйл ажиллагаагаа нийгэмтэй холбож, төсөл хөтөлбөр бүрийг тодорхой хэмжээгээр нийгэм рүү чиглүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө ажил хийх ёстой гэж тус холбоо аж ахуйн нэгжүүдэд уриалсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд том компаниуд, олон улсын болон төрийн байгууллага маркетингийн агентлагуудтай хамтран нийгмийн маркетингийн олон арга хэмжээ хэрэгжүүлэх болсныг холбооны удирдлагууд онцолж байв. Энэ бүхнийг анхлан уриалж байсан тус холбооныхон сүүлийн дөрвөн жилд өөрсдөө нийгмийн чиглэлийн төсөл хэрэгжүүлж байгаа нь жижиг, дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдэд зориулсан маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг юм.

ЖДБ эрхлэгч нар дотоод процессоос гарч чаддаггүй, маркетингийн талаар маш сул ойлголттой, маркетингтаа анхаарах нь чухлыг мэддэг ч төсөв, мэргэшсэн боловсон хүчин байдаггүй зэрэг нийтлэг бэрхшээлтэй тулгардаг. Манай улсын нийт аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувь нь 1-200 хүртэл ажилтантай ЖДБ учраас эл чухал сегментэд анхаарч, тэдэнд маркетингийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, тулгамдсан асуудалд нь гарц гаргалгаа, чиглэл гаргах, маркетингийн мэргэшсэн зөвлөхүүд биечлэн зөвлөгөө өгөх, тэдэнтэй цаашид хамтран ажиллах боломжийг олгох зорилгоор ММХ уг өдөрлөгийг тав дахь удаагаа энэ сарын 16-нд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн өдөрлөг өмнөх жилүүдийнхээс гурван онцлогтой болно.

  1. Нэгдүгээрт, түүврийн аргаар 250 орчим ЖДБ эрхлэгчдийг хамруулж, GMR судалгааны компанийн хийсэн “SME survey” судалгааны дүнг танилцуулна. Уг судалгаанаас ЖДБ-үүд маркетингийг хэрхэн ашиглаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах юм.
  2. Хоёр дахь онцлог нь анх удаа орон нутагт буюу Дархан хотод тавдугаар сарын 22-нд тус өдөрлөг болно. Хойд бүсийн гол зангилаа цэг бөгөөд Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Булган, Баруунхараа, Зүүнхараагийн бизнес эрхлэгчид хамрагдах боломжтой учраас зохион байгуулагчид Дарханыг сонгосон байна.
  3. Гуравдугаарт, өмнөх өдөрлөгүүдэд маркетингийн зөвлөхүүд биечлэн зөвлөгөө өгдөг байсан бол энэ удаад хөтөлбөрөө өргөжүүлж, ЖДБ эрхлэгчдэд зориулсан маркетингийн ФОРУМ болно. Форумын илтгэлүүдийг ЖДБ-тай хамтран ажилладаг, тэдний жаргал зовлонг мэддэг мэргэжилтнүүд тавих учраас академик бус, маш энгийн практик зөвлөгөө, байгаа оносон мэдээллийг оролцогчид авах боломжтой. 

“Мөн зөв маркетинг хийснээр үр дүнд хүрсэн хоёр брэндийн төлөөлөл ЖДБ эрхлэгч нарт урам зориг өгөх зорилгоор өөрсдийн кэйсээ ярина” гэж ММХ-ны удирдлагын багийн гишүүн Б.Хангал өгүүлэв. Энэ жилийн өдөрлөгийн хоёр дахь хэсэгт маркетингийн алба хэлтэсгүй ЖДБ-ийн төлөөлөл 250-300 хүнд 30 эксперт зөвлөгөө өгөх юм. Оролцогчид зөвлөгөө авч, дугаарлах хугацаанд маркетингаа хэрхэн хийх, маркетингт анхаарснаар ямар давуу талтай болох гэх мэт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн оролцогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, номын хямдралтай худалдаа болох юм.

Монголын маркетингийн холбоо ямар түүхтэй, юу хийдэг вэ?

Тус холбоог 1994 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессор Д.Дагвадорж санаачлан байгуулж, эхэндээ маркетингийн болон бизнесийн ухааныг эх орондоо нэвтрүүлэх, энэ хүрээнд юун түрүүнд багш нарыг бэлтгэх зорилго тавьж байв. Харин 2000-аад оноос аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, бизнесээ хөгжүүлэхэд нь маркетинг чухал үүрэгтэйг ойлгуулж эхэлсэн аж. Улмаар 2015 оноос тус холбоо шинэчлэгдсэн бүтэцтэй болж, гишүүддээ үйлчилдэг ТББ-ын чиглэлээр ажиллаж эхэлжээ. Мөн ондоо анхны “Смарт маркетинг конференц”-ийг зохион байгуулсан нь салбартаа нэр хүндтэй арга хэмжээ болохын эхлэл байв.

Ингэж хэлэхийн учир нь анхны конференцэд 150 хүн бүртгүүлж байсан бол 2023 оны аравдугаар сард болсон ес дэх удаагийн конференцэд 1200 гаруй хүн оролцож, “Степп арена”-г дүүргэжээ. Оролцогчдын тоо огцом нэмэгдсэнээр хурал болох өглөө таксаа нэмж хэвлүүлж байсан талаар тус холбооныхон өгүүлж байв. Маркетингийн чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, багш нарт салбарын тренд ойлголт, мэдлэгийг өгдөг учраас олон хүнийг соронз мэт татдаг арга хэмжээ болжээ. “Смарт маркетинг конференц”-т сүүлийн жилүүдэд зөвхөн гадаадын илтгэгчид илүү маркетингийн академик түвшний илтгэл тавих болсон нь тус арга хэмжээний үнэ цэнийг улам өсгөж байна.

Монголын маркетингийн холбооны Ерөнхийлөгч Т.Баттулга “Бид гишүүдээ хөгжүүлэхийн тулд сар бүр сургалт хийж, гадаадад болж буй арга хэмжээнд идэвхтэй оролцуулахыг зорьдог. Манай холбооны гол үүрэг бол мэдлэг түгээх юм. Ижил төстэй бусад байгууллагын хийж байгаа ажлыг бид хийдэггүй. Холбооны гишүүд маань хөгжвөл тэдний ажиллаж буй бизнес хөгжинө гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх захирал, маркетингийн газрын захирал (СМО), маркетингийн ахлах менежер, маркетингийн мэргэжилтэн, оюутан, багш, продакшн, маркетингийн агентлагийн ажилтан зэрэг холбооны гишүүдийн нэгдлийг бүрдүүлэхийг бид хичээдэг. Манай холбооны гишүүдээс Гүйцэтгэх захирал болж, сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлж буй олон хүн бий” гэж өгүүлэв. Тэрбээр “Бизнес хөгжиж байж улс хөгждөг” гэж нэмж хэлсэн юм.

Монголын маркетингийн холбооны Ерөнхийлөгч Т.Баттулга

Дээрх арга хэмжээнээс гадна ММХ нь “Нийгмийн маркетинг форум”-ыг зохион байгуулдаг. Нийгмийн маркетинг нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг тухайн брэндэд үнэ цэнээ өсгөх гарц, маркетинг сурталчилгааны хүртээмжийг тэлэх боломж болгодог сүүлийн үеийн тренд юм. Харин оюутнуудын дунд “Маркетингийн олимпиад” зохион байгуулахдаа тестийн аргаас гадна Азийн хамгийн нэр хүндтэй бүтээлч сурталчилгааны “Spikes Asia Competition” арга хэмжээний өнгө аясыг нэвтрүүлж, бизнесийн байгууллагуудын кэйсийг ашиглан кампанит ажил төлөвлөн, түрүүлсэн багийн оролцогчийг Сингапурт болдог тус наадамд оролцуулдаг байна. Мэдээж тухайн оролцогч ирээд туршлагаа хуваалцдаг.

Ташрамд дурдахад, ММХ гадаад харилцаагаа анхнаасаа эрчимтэй хөгжүүлж, өдгөө Азийн маркетингийн холбооны гишүүн, дэлхийн маркетингийн салбарынхныг нэгтгэдэг “Cannes Lions International Festival of Creativity” арга хэмжээ болон Азийн тивийг хамарсан “Spikes Asia”, “Dubai Lynx” зэрэг байгууллагын Монгол дахь төлөөлөгч юм.

Түүнээс гадна ММХ-ны дэргэдэх Багш нарын зөвлөлд Бизнесийн удирдлагын чиглэлийн багш нарын группт бүх их сургуулиас маркетинг, бизнесийн багш нар хамрагддаг байна. Онцлон дурдах өөр нэг төсөл бол “Интерншип-менторшип” хөтөлбөр юм. Холбооны зүгээс гишүүдээ ментор болоход туслах, мөн маркетингийн чиглэлээр сурч байгаа оюутнуудыг дадлагажуулах зорилгоор уг төслийг санаачилж байв. Анх АПУ зэрэг томоохон 10 компанийн маркетинг хариуцсан захирлууд уг хөтөлбөрт хамрагдаж, мөн шалгарсан 10 оюутан цалинтай дадлагажих хөтөлбөрт хамрагдаж байжээ.

Энэ төслийг 2024 оноос шинэчилж, 33 хүртэлх насны 13 маркетингийн мэргэжилтнийг дадлагажуулах “Next CMO” менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн холбооны гишүүдэд зориулан мэргэжлийн номын сангийн төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхлэсэн ба өнгөрсөн онд СЭЗИС-ийн номын санд ММХ-ны нэрэмжит буланг байгуулан, шилжүүлж нийтээрээ унших боломжийг олгон ажиллаж байгаа. Энэ бүхэн бол мэдлэгийг түгээх зорилгынхоо хүрээнд тус холбооны хэрэгжүүлдэг төслүүд юм.

Маркетингийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх эдгээр арга хэмжээнүүдийг ММХ гишүүдийнхээ тусламжтай зохион байгуулдаг. Тус холбооны гишүүн болсноор Азийн маркетингийн холбоо, Дэлхийн маркетингийн холбоо, “Spikes Asia”, “Dubai Lynx” зэрэг олон улсын томоохон хурал, арга хэмжээнд хөнгөлөлттэй төлбөрөөр оролцох, олон улсын туршлага судлах, ММХ-ны арга хэмжээнүүдийг гардан зохион байгуулах, нетворкингоо тэлэх зэрэг олон давуу талтайг Т.Баттулга онцолж байлаа.

✏️Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/1600599284051942?ref=newsfeed
📍 Хэзээ: 2024 оны 5-р сарын 16-ны 09:00-18:00
📌 Хаана: МҮХАҮТ-ын Их танхим
📙 Төлбөр:
1. Форумд оролцох: 45К төгрөг
2. Зөвлөгөө өгөх хэсэг: Үнэ төлбөргүй
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/CTkZhvg3FeyWVRwYA
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 90942424, 89266145

 

2023 оны арга хэмжээний зургуудаас

 

1 of 9
- +
Цэнхэр пиджак өмссөн, нүдний шил зүүсэн эр тайзан дээр микрофоноор ярьж, бизнесийн стратегийн талаар ярилцаж байна. Түүний ард том дэлгэц дээр гадаад хэл дээрх бичвэр болон 2023 оныг харуулсан байна. - Business.MN
Костюм өмссөн эрэгтэй, пиджак өмссөн эмэгтэй хоёр ширээний ард нөүтбүүк, дэвтэр барин суугаад стратегийн маркетингийн хэлэлцүүлэг хийж байна. Эрэгтэй нь эрч хүчтэй ярьж байхад эмэгтэй нь анхааралтай сонсдог. Усны сав, ундааны хайрцаг нь бизнесийн тохиргоог бүрэн төгс болгодог. - Business.MN
Цагаан цамц өмссөн урт хар үстэй эмэгтэй тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичихэд анхаарлаа төвлөрүүлж, маркетингийн талаархи ойлголтуудыг бичиж болно. Тэр ойролцоох усны савтай ширээний ард сууж байхад хар хүрэмтэй эр хажууд нь утас руугаа харна. Цөөн хэдэн хүн харагдах тул арын дэвсгэр бүдгэрч байна. - Business.MN
Цагаан ширээний бүтээлэг, сандал бүхий хурлын танхимд дөрвөн хүн ширээнд сууж байна. Хоёр нь бизнесийн стратегийн талаар ярилцаж байгаа бол нөгөө хоёр нь тэмдэглэл хөтөлж байгаа бололтой. Ширээн дээр усны сав болон нэрийн шошго байгаа нь зохион байгуулалттай хуралдааныг илтгэж байна. - Business.MN
Гурван хүн нэг ширээний ард сууж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Улаан хүрэмтэй нэг эрэгтэй нүдний шил зүүдэг бол бусад нь түүн рүү гөлгөр хүрэм өмссөн эмэгтэй, ногоон юүдэнтэй эрэгтэй хүн харагдана. Цаас, шил нь санаанууд хоорондоо урсах тусам ширээг тараана. - Business.MN
Урт хар үстэй, цөцгийтэй пиджак өмссөн эмэгтэй цэнхэр костюмтай хүний эсрэг талын ширээнд сууж байна. Тэд хурлын орчинд бизнесийн стратегийн тухай яриа өрнүүлж, бусад нь ард сууж байна. - Business.MN
Хоёр эмэгтэй цагаан ширээний бүтээлэгтэй ширээний ард бие биенийхээ эсрэг сууж, маркетингийн хэлэлцүүлэг хийж байна. Нэг нь нүдний шил зүүж, тэмдэглэл бичихэд бэлэн байгаа үзэг барьдаг. Ширээн дээр нэг лонх ус, нэрийн хавтан хэвтэж байхад дэвсгэр нь бүдэгхэн хэвээр байна. - Business.MN
Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг цаас барин ширээ тойрон сууж, бизнесийн идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Ширээн дээр зөөврийн компьютер нээлттэй байна. Цаана нь уг арга хэмжээнд маркетингийн бусад оролцогчид харагдах бөгөөд энэ динамик хурал эсвэл семинарын стратеги дээр төвлөрч магадгүй юм. - Business.MN
Ширээний цаана костюм өмссөн эрэгтэйтэй ажил хэргийн уулзалт хийх үеэр судалтай цамцтай эмэгтэй ярьж, гараараа дохиж байна. Бусад хос хүмүүс бүдэг бадаг дэвсгэр дээр ярилцаж байна. - Business.MN
bookzone.mn
Тагууд: жижиг бизнесмаркетинг

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00