Жолипэйт чулуун будгаараа дэлхийг байлдан дагуулж буй АЙКА брэндийг монголчуудад таниулсан “Солонгын домог” ХХК өнөөдөр барилгын засалчдыг ажлын байраар хангаж, гаалийн болон бусад холбогдох татвараа цаг тухайд нь төлдөг, хүн төвтэй, хариуцлагатай байгууллага гэдгээрээ барилгын зах зээлд танигдаж, цар хүрээгээ тэлсээр байна.
***
Монголчууд Японы өндөр технологийн барилгын материал үйлдвэрлэгч, зуугаад жилийн түүхтэй АЙКА брэндтэй танилцаад найман жил өнгөрчээ. АЙКА бол зөвхөн Японд төдийгүй дэлхийн зах зээлд тансаг, үнэ цэнтэй, чанартай бүтээгдэхүүнээрээ танигдаж, Англи, Франц, Итали, Герман, АНУ зэрэг барууны оронд нэр хүндтэй брэнд болж чадсан юм. АЙКА брэндийн гол нууц бол технологи. Хүний ая тухтай, амар амгалан амьдрах тав тухын төлөө тэд хамгийн дэвшилтэт технологийг ашигладаг байна. Өдгөө дэлхий дээр бүтээгдэхүүндээ 30-40 жилийн баталгаа өгдөг АЙКА-тай эн зэрэгцэх барилгын материалын брэнд үгүй аж.
АЙКА-ийн хувьд монголын зах зээл дэндүү жижиг, дэндүү сонирхолгүй. Гэвч урсгал сөрж, АЙКА-г монголчуудад таниулж буй бүсгүйг Нараа (Хикари) гэдэг. Тэрбээр “АЙКА бол Японд хувьцаагаа гаргасан, олон нийтэд нээлттэй, топ татвар төлөгч, өндөр технологи бүхий цөөн үйлдвэрлэгч компанийн төлөөлөл. АЙКА-д бүртгэл, тооцоо, савлалт, ачилт буулгалтыг хариуцдаг робот баг ажилладаг. Би интерьер сонирхдог хүний хувьд АЙКА-д, жолипейт чулуун будагт үнэхээр дурласан. Тийм болохоор хүний төлөө хамгийн сайныг зориулж чаддаг энэхүү брэндийг монголчуудад таниулахыг чин сэтгэлээсээ хүссэн” хэмээн ярьсан юм.
АЙКА брэндийн бүтээгдэхүүнд өндөр технологи, хүний төлөө гэсэн үнэ цэн, япон чанар шингэсэн байдаг.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд Нараа өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж, монголчуудыг энэ брэндэд хайртай болгож чаджээ. Энэ тухай тэрбээр ийнхүү ярив. “Зах зээлийн судалгааг би маш сайн хийсэн. Барилгын материалын зах зээлд чанартай бүтээгдэхүүн хүссэн хэрэглэгчид олон байсан тул брэндээ танилцуулахын тулд эхний гурван жил Монголын бараг бүхий л барилгын компаниар явсан. Япончуудаа дагуулаад л жолипэйт чулуун будгаа үзүүлээд л явдаг байлаа. Ингэж уйгагүй явсны эцэст хэрэглэгчид манай бүтээгдэхүүний чанар, хүргэх гэсэн үнэ цэнийг үнэхээр сайн ойлгож, хүлээн авч эхэлсэн. Өнөөдөр үйлчлүүлэгчдийн маань 90 хувь нь хаус төслийнхөн байдаг”.
Өвөрмөц, цор ганц чулуун будаг
40 жилийн тэртээ АЙКА брэнд өндөр технологийн тусламжтай жолипэйт чулуун будгаа гаргаж авчээ. Энэхүү бүтээгдэхүүн нь ус чийг нэвтэрдэггүй, угааж цэвэрлэдэг, матт гадаргуутай, зэв, хөгц мөөгөнцөрт автдаггүй, үнэргүй, эко гэдгээрээ алдартай. Барилгын гадна фасад, дотор засалд аль алинд нь тохиромжтой бөгөөд оффис, хүүхдийн өрөө, унтлагын өрөөнд ч хэрэглэж болдог нь энэхүү бүтээгдэхүүнийг ямар эрүүл, эко орц найрлагатай болохыг илтгэж буй юм.
Үүнээс гадна жолипэйт чулуун будаг уран бүтээлчдийн хамгийн хайртай бүтээгдэхүүн аж. Зураачид, барималчид жолипэйтээр уран бүтээл туурвина гэдэг жинхэнэ сорилт болдог. Тиймээс эднийхийг артистууд зорьж очих нь элбэг гэдгийг “Солонгын домог” компанийн захирал Нараа онцолж байв.
Тансаг зэрэглэлийн шилэн замаска…
АЙКА брэндээс гаргадаг өөр нэг тансаг бүтээгдэхүүн бол шилэн замаска. Шилэн замаскыг өндөр технологи ашиглан элсээр хийдэг бөгөөд ямар ч үнэргүй, эко бүтээгдэхүүн юм. Сүүлийн үед шилэн замаска барилгын салбарынхны анхаарлыг маш их татах болжээ. Учир нь уг бүтээгдэхүүнийг дотор засалд ашиглахаас гадна шил шиг харагддаг, хир болж, харладаггүй учраас хүлээн авах, зочин угтахад зориулан текэнд хэрэглэх болжээ.
“Солонгын домог” компани мөн АЙКА- аас гоёлын чулуу, саа, цавуу, төрөл бүрийн хээтэй өнхрүүш оруулж ирдэг байна. Эдгээр бүтээгдэхүүнд бүгдэд нь өндөр технологи, хүний төлөө гэсэн үнэ цэн, чанар шингэсэн.
Хүн төвтэй стратеги
Өнөөдөр “Солонгын домог” компани барилгын засалчдыг ажлын байраар хангаж, гаалийн болон бусад холбогдох татвараа цаг тухайд нь төлдөг, хүн төвтэй, хариуцлагатай байгууллага гэдгээрээ барилгын зах зээлд танигдаж, цар хүрээгээ тэлсээр байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Нараагаас Монгол Улсад бизнес хийхэд тулгарч буй гол асуудал юу болохыг тодруулахад “Төр нь бизнестэй хутгалддаггүй, төвөг уддаггүй бизнесийн таатай орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй” гэв. Түүний бизнес эрхлэхдээ баримталдаг гол зарчим бол ажилтнуудаа хайрлах. Хүмүүсийг хайрлаж байж, сайн цалин өгч байж бизнес нь илүү амжилттай явна гэдэгт тэр итгэдэг. Мөн үйлчлүүлэгч нэг бүрээ сайтар ойлгож, чанартай материал хэрэглүүлж, брэндийнхээ гоё сайханд дурлуулахыг эрмэлзэж явдгаа хуваалцсан билээ.
Албан ёсны пэйж хуудас: Solongiin Domog-AICA’s dealer from Japan
Холбогдох дугаар: 9909 5915