Байгаль эх сэргэлтээ авч шинэхэн ногооны үнэр ханхалсан зуны эхэн сард ажлын хамт олноороо цэвэр агаарт тав тухыг эрэлхийлэн хотоос гарсан юм. Бидний зорьсон газар УБ хотоос 50 км-ийн зайд Туул голын хөндийд байрласан Гэрэлт Ресорт байв. Амралтын газрын ажилчид хэчнээн хөдөлмөрч болох нь тэдний тарьж ургуулсан модод, амралтын байшингийн зохион байгуулалт, зочид буудлын коридорт дэвссэн цэвэрхэн хивс, өрөөний дотор засал, цэвэрлэгээ гэхчлэн үүднээсээ эхлээд л мэдэгдэнэ.
Харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хүндэтгэлийг үзүүлж, таатай тухтай амрах бүх боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж хөдөө боловч хотын орон сууцанд буй мэт санагдам цэвэрхэн өрөөний тохижилт, халуун шүршүүр, зурагт, цэлгэр том цонх, байгалийн оройг ширтэн зогсох терасыг ч бүрдүүлжээ.
Байгалийн сайхан бүрдсэн орчинд “Гэрэлт Ресорт”-ийн хамт олон амралтын тохилог зочид буудал, гэрүүд, хуримын асар, задгай талбайд тоглох сагс волейболын талбай зэргийг амттай хоол, зочломтгой найрсаг үйлчилгээтэй хослуулан сэтгэл ханамж үлдээх үйлчилгээг бүрэн хөгжүүлж чаджээ.
Хамт олноороо тухлан суух ресторан, сургалт семинар зохион байгуулах хурлын өрөө, наргиж хөгжилдөх караоке хүртэл байсан нь эрүүл цэвэр агаарт хүний хэрэгцээг хангасан сайхан орчинг бүрдүүлжээ.
Бидний хувьд аль болох урт хугацаанд хамтдаа инээлдэн сууж, дурсамж бүтээхийг зорьж тогоочийн гарын хоолыг амтархан идээд зуны байшингаа зорин очиход тэнд 10 жилийн төгсөх ангийн хүүхдүүд багшийн хамтаар зугаалга хийж байхтай ч таарав.
Дан ганц албан байгууллага хамт олны хүлээн авалтаас гадна гэр бүл, анги хамт олон, хурим найр, хосын захиалга ч авдаг учраас төрөл бүрийн амрагчид олон байх аж.
Амралтын газраас холгүйхэн урсах Туул голын хөвөөнөө усны чимээ сонсож, байгалийн төгс гоо үзэмжийг мэдэрч алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн Гэрэлт Ресорт амралтын газарт очин мэдрэх нь тун таатай байв.
Шөнөдөө тухтай амрах боломжтой бөгөөд бага балчир хүүхдүүдтэйгээ хамт очиход тун тохиромжтой аюулгүй орчныг бүрдүүлсэн нь тэнд амрах амрагчдын төлөөллөөс бэлхнээ харагдаж байв.
Найрсаг хамт олны чанартай үйлчилгээг цэвэр агаартай хослуулан мэдрэх боломжийг бүрдүүлж чадсан сэтгэлд үлдэх дулаан газар байлаа.
Хүчин чадал:
- Зочид буудлын 10 өрөө
- Мини хаус 10
- Монгол гэр 10
- Их Гэр 1
- Зуны байшин-8
- Хурлын заал, кареоке VIP room
Зундаа хурим найр, одонгийн мялаалга, байгууллагын арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой 400-600 хүний багтаамж бүхий том асар, түүнд тохирсон тайз дэлгэц, үйлчилгээ бүгдийг багтаасан.
Нэмэлт үйлчилгээ:
- Ширээний теннис
- Сагсан бөмбөг, гар бөмбөг
- Караоке, хурлын заал 20-30 хүн хүлээн авна
- Төлбөрийн уян хатан нөхцөлтэй тул хуваан төлөх бол Storypay, Pocket, Sono апп зэргийг ашиглах боломжтой.
Page хуудас: gereltresort