Business Network International буюу BNI-ийн франчайз хөтөлбөрийг Монгол Улсад 2022 онд нэвтрүүлснээс хойш BNI Karakorum in Mongolia салбар тогтвортой үйл ажиллагаа явуулсаар энэ оны долоодугаар сарын 4 нд хоёр жилийн ойн хурлаа хийлээ.
BNI 77 улсын 300 мянган гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн байдаг. Монгол дахь BNI Karakorum in Mongolia салбарын хувьд тус хөтөлбөрийг нэвтрүүлснээс хойш гурван сарын дараагаар 23 гишүүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө 72 гишүүнтэй болж өргөжжээ.
BNI- гэдэг нь бизнесийн чадварлаг мэргэжилтнүүдтэй урт хугацааны, үр ашиг бүхий харилцааг системчилсэн, мэргэжлийн реферал маркетингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн гишүүн байгууллагуудынхаа бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. BNI-ийн хамгийн том ялгарал нь дэлхийн хамгийн том реферал нетворк юм. Реферал гэдэг нь аливаа бизнесийн тухай мэдээллийг амаар түгээх байдлаар өргөжихөд нь тусалдаг систем юм.
Тус хоёр жилийн ойн хуралд 230 гаруй бизнесийн захирал цуглаж, мэргэжлийн олон улсын түвшний нетворкинг хийлээ. Монголд нийт есөн салбар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шинээр дахин хоёр салбар удахгүй нээгдэхээр төлөвлөжээ. Монгол дахь салбаруудаас BNI Karakorum in Mongolia нь Ази бүсийн чуулганаас хамгийн шилдэг салбараар шалгарсан байна. Зөвхөн BNI Karakorum салбар нь энэхүү хоёр жилийн хугацаандаа нийт есөн тэрбум гаруй борлуулалтыг гишүүддээ хийгээд буй юм.
BNI Karakorum in Mongolia ерөнхийлөгч Б.Энх-Амар хэлэхдээ:
“Олон улсад 50-аас дээш гишүүнтэй салбарыг Platinuim гэдэг бол 75-аас дээш гишүүнтэй байгууллагыг Titinaum гэдэг. Манай салбар шиг ийм урт хугацаанд тогтвортой, олон гишүүдтэй ажиллаж байгаа салбар дэлхийд цөөхөн байдаг. Манай салбарт төрөл бүрийн бизнесийн байгууллагууд байдаг учраас сайн хамтралууд үүсэж, бизнесийн борлуулалтын өгөөжтэй байдаг. Цаашид бид гишүүдийнхээ тоог нэмж 100-аас дээш гишүүнтэй салбар болохоор зорин ажиллаж байна. Bni илүү мэргэжлийн нетворкинг учир борлуулалтаа өсгөхөд нь тусалдаг.
BNI байгууллагын зарчим нь салбар бүрдээ бизнесийн салбар тус бүрийг төлөөлөх нэг л гишүүн авдаг гэдгээрээ онцлог. Ингэснээр гишүүн тус бүр тухайн салбар дотроо өрсөлдөөнгүйгээр бусад гишүүддээ өөрсдийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгоно. Манайх нээлттэй категори зарласан байгаа, тэрхүү жагсаалтад таны бизнес багтаж байвал гишүүнээр элсэх байгууллагыг нээлтэйгээр хүлээн авах болно” гэв.
Дараах шинж чанартай бизнесээ өргөжүүлэхээр зорьж буй бизнесийн байгууллагыг багтаа нэгтгэн авдаг.
- Бусдад нөлөөлөх хүсэлтэй
- Өгдөг хүн өөдөлдөг
- Тууштай
- Бизнесийн чадавхтай
- Хамтрах хүсэлтэй
- Хүсэл тэмүүлэлтэй
BNI Karakorum in Mongolia салбар дараах чиглэлийн бизнес эрхлэгч нарыг салбартаа урин гишүүнээр авахад бэлэн байна.