Монголын эдийн засгийн эмзэг байдлын шинжлэл буюу тодруулбал 2012 оны Монгол улсын эдийн засгийг 2016 оны эдийн засагтай балансын аргаар харьцуулсан судалгааг Монгол банкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир хийлээ. Үр дүн нь хэдий өсөлттэй гэж гарж байгаа ч, балансууд нь хэвэндээ байна. Үүний нэг илрэл нь ААН-үүдийн гадаад өр ихэссэн гэж эдийн засагч Д.Ган-Очир хэллээ. Түүнчлэн энэ мэт тулгарч буй эрсдлээс зайлсхийхийн тулд одоо барьж буй бодлогоо тууштай хэрэгжүүлэх ёстой гэв.