“Онч Аудит” хэмээх нэрээр анх байгуулагдаж, аудит, нягтлан бодох бүртгэл, татвар, бизнесийн зөвлөх үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлж, мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, салбартаа тэргүүлэх компани болж чадсан “Onch & Company” 20 жилийн ойн босгон дээрээ ирлээ.
1994 онд Монгол Улсад Нягтлан бодох бүртгэлийн тухай батлагдсан цагаас түүх нь эхлэх залуухан салбарын түүчээ болж, аудит, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйл ажиллагааны суурийг тавилцаж, салбарын хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлэх хариуцлагыг дааж ажиллахдаа үндэсний хамгийн том аудитын компани болтлоо өргөжиж, сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд л Монголын ТОП-100 аж ахуйн нэгж компаниудад гадаадаас хоёр тэрбум ам.долларын санхүүжилт босгоход хувь нэмрээ шууд оруулж, дотоодын эдийн засагт үлэмж хувь нэмрээ оруулсан нь тэдний бахдам амжилт. Энэ хугацаанд мэргэжлийн итгэлцэл, үнэ цэн бүхий харилцаа, салбарын хөгжлийг урагшлуулах олон үйлчилгээний анхдагч болж, үндэсний компаниудын нэр хүндийг дээшлүүлж, чадварлаг хүний нөөцийг бэлтгэж чадсан нь “Onch & Company” –ийн хамгийн том амжилт билээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд л Монголын ТОП-100 аж ахуйн нэгж компаниудад гадаадаас хоёр тэрбум ам.долларын санхүүжилт босгоход хувь нэмрээ шууд оруулж, дотоодын эдийн засагт үлэмж хувь нэмрээ оруулсан нь тэдний бахдам амжилт.
2010 онд тэд дэлхийд тэргүүлагч дөрвөн том аудитын компанийн нэг, 180 жилийн түүхтэй, Английн алдарт “Deloitte”-ийн Монгол дахь салбарыг байгуулж, үндэсний аудитын салбарыг дэлхийтэй холбох томоохон алхмыг хийж байв. Энэ нь зах зээлд эерэг нөлөө үзүүлж, дэлхийн бусад томоохон аудитын компаниуд Монголыг сонирхох, улмаар салбараа нээж, үйл ажиллагаа олон улсын стандартад улам бүр ойртоход томоохон түлхэц болсон.
Өдгөө “Onch & Company” 417 харилцагчтай болж, тэдгээр нь дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцсэн санхүү, татвар, аудитын үйлчилгээний дагуу явуулж байна. Мөн Австрали, Англи, Хонконгийн зах зээлд, олон улсын мэргэжлийн компанид ажилласан туршлагатай, “Onch & Company”-д дунджаар 11.5 жил ажилласан 20 орчим мэргэжлийн боловсон хүчинтэй нь манай хамгийн том давуу талуудын нэг болдог.
2010 онд “Onch & Company” дэлхийд тэргүүлагч дөрвөн том аудитын компанийн нэг, 180 жилийн түүхтэй, Английн алдарт “Deloitte”-ийн Монгол дахь салбарыг байгуулж, үндэсний аудитын салбарыг дэлхийтэй холбох томоохон алхмыг хийж байв.
Аудит, нягтлан бодох бүртгэл, татвар, бизнесийн зөвлөх үйлчилгээг нэг дор, цогцоор нь үзүүлдэг Монголын цорын ганц аудитын компани “Onch & Company” салбартаа тэргүүлэгч болохын хувьд 20 жилийн ойгоо “Reshaping the Industry” уриан дор тэмдэглэж байна.
Дэлхийн хэмжээний аудитын компанийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн, дотоодын томоохон компаниудыг олон улсад гарахад санхүү, татвар, аудит, бизнесийн зөвлөгөө өгч ажилласан тэдний туршлага олон улсын бизнес, компанийн засаглал, стандарт, татварын эрх зүйн орчинд ажиллах саадгүй хөшүүрэг болдог. Тиймээс “Onch & Company” –ийн хамт олон 2030 он хүртэлх хөгжлийн стратегиа олон улсын зах зээлд гарсан Монголын анхны үндэсний аудитын компани болох тэргүүн зорилго тавин ажиллаж байна.
Мөн “Onch & Company” үндэсний брэнд болж чадсаны хувьд үйл ажиллагаагаа улам тэлж, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж, технологийн давуу талуудыг нэвтрүүлж, өөрсдийн нөү-хаугаа харамгүй хуваалцан, үндэсний франчайз бүхий сүлжээ компанийг үүсгэхээр зорьж байна.
Энэ утгаараа тус компани “Өнгөрсөн хугацаанд бидэнд итгэж, хамтран ажилласан групп, компаниуд, “Onch & Company”-ийн түүхийг бичилцсэн үе үеийн ажилтнууд, бидний үйл ажиллагааг дэмждэг төрийн болон хувийн байгууллагууд, нийт салбар нэгтнүүддээ талархаж буйгаа илэрхийлж, Монголын аудитын салбарыг дэлхийн зах зээлд хамтдаа гаргацгаая” хэмээн уриалж байна.