Монголын Финтекийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг санхүүгийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох FRONTIER FINTECH SUMMIT 2024 арга хэмжээ нь 2024 оны 9 сарын 26-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна.
Салбарын экспертүүд, манлайлагч, удирдагчдын туршлага, ноу-хау зэргээс суралцан хүрээгээ тэлэх, бизнесээ өргөтгөх сонирхолтой хүн бүхэнд нээлттэй.
Энэ жилийн арга хэмжээний онцлогийн тухайд Финтекийн Холбоо нь “Азийн Финтекийн нэгдэл / Asian Fintech Alliance” болон “Дижитал Санхүүгийн Холбоодын нэгдэл / Alliance of Digital Finance Association” байгууллагуудад хүндэт гишүүнээр элсэн орж гадаад харилцаагаа тэлсэн онцлог жил болж буй тул олон улсаас финтекийн салбарын тэргүүлэгчид цуглан туршлага солилцох, шинэ бүтээгдэхүүн сурталчлан таниулах, холбоо харилцаагаа өргөтгөх зэрэг санхүүгийн технологийн салбарт олон ач холбогдол бүхий арга хэмжээ юм.
Хэлэлцэх сэдвүүд:
- Regulators role in the adoption of Regtech
- Understanding the evolving Crypto regulatory landscape
- AI Revolution in Fintech: Transforming the Financial Landscape
- Cross-border payments in the future of Web 3.0
- What’s Next in Fintech Lending and BNPL?
- Fintech for a Sustainable Future: Building a Sustainable Fintech Ecosystem
- Cybersecurity in a Hyper-Connected World: Data Privacy in Finance
Тус арга хэмжээнд финтекийн салбарын гол төлөөллүүд, төрийн болон олон улсын экспертүүд, олон улсын финтекийн салбарын гол оролцогч нар цугларч санал, шийдэл, бодит кейс, факт зэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд operations@mongoliafintech.org мэйл хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
9-р сарын 26-ний өдөр МХАҮТ-д уулзацгаая.
Тасалбарыг Shoppy.mn-c
https://shoppy.mn/products/fintech-240926