BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
MN LINE ХХК-ийн тээвэр борлуулалтын албаны ахлах мэргэжилтэн Г.Дэлгэрмаа

Ложистикийн салбарын “мөс зүсэгч”

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2024-10-10
  Стратеги, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Тээвэр ложистик гэдэг магадгүй хол мэт сонсогдовч бидний өдөр тутмын амьдралтай ус, агаар мэт нягт холбогддог. Учир нь бид бүгдийн өдөр тутамдаа худалдан авч буй бараа бүтээгдэхүүний зардалд ложистикийн өртөг 18-30 хувь хүртэл шингэсэн байдаг тул хүн бүр ложистикийн хэрэглэгч болдог. Ложистикийн үйлчилгээг Монголд хөгжүүлэх нь ярвигтай хэдий ч хөгжүүлэхээс өөр аргагүй юм. Учир нь Монгол Улс эрдэс баялгийн асар их нөөцтэй боловч далайд гарцгүй. Мөн дэлхийн бараг 160 улсаас бараа, материал импортолж, түүгээрээ хэрэглээнийхээ 60-80 хувийг хангадаг импортын тээврийн хэрэгцээ ихтэй орон юм.

Үүнтэй холбоотойгоор экспорт болон импорт нь манай улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч, ирээдүйн өсөлт хөгжлийн суурь гэж хэлж болно. Дотоодын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд  гаргаж, импортын бүтээгдэхүүнийг цаг алдалгүй  улс хооронд  аюулгүй,  үр дүнтэй тээвэрлэж, ложистикийн үйл ажиллагаа явуулж буй MN LINE ХХК нь 2007 онд олон улсын тээвэр зуучийн албан ёсны зөвшөөрлөө авч, Монгол улсын ложистикийн салбарт хүч түрэн орсон. Өдгөө аль хэдийн үйл ажиллагаа нь тогтворжсон,  салбартаа 17 жилийн туршлагатай ууган  компаниудын нэг  юм. Тус компанийн тээвэр борлуулалтын албаны ахлах мэргэжилтэн  Г.Дэлгэрмаатай ярилцсаныг тоймлон хүргэж байна.

MN LINE-ий давуу тал юу вэ?

Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой ложистикийн салбарт MN LINE ХХК нь Монгол Улсын тээвэр ложистикийг илүү үр ашигтай зохион байгуулж, харилцагчдын ачаа барааг хамгийн хурдан, найдвартай хүргэхийг гол зорилгоо болгон ажилласаар байна. Уг зорилгынхоо хүрээнд бид 2015 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж, БНСУ-д MN LINE Korea төлөөлөгчийн газраа нээж, Монгол Улсын тээвэр зуучлалын салбарт тус улсаас хамгийн хурдан тээвэр буюу дөрөв хоногийн “НИСДЭГ ЧИНГЭЛЭГ” брэндийг бий болгосон анхдагч байгууллага болж, хэрэглэгчдэдээ хурдан шуурхай, өртөг багатай үйлчилгээг санал болгож, олон давуу талыг үүсгээд байна.

Мөн 2018 онд БНХАУ-д төлөөлөгчийн газраа нээж Хятадын хотуудаас бүх төрлийн тээвэрлэлт хийж, олон улс гүрнийг дамжсан үйл ажиллагааг илүү бүтээмжтэйгээр явуулах болсон. Хил дамнасан тээвэр ложистикийн тогтолцоо бүтээмж сайтай байх нь худалдаа өргөжин тэлэх суурь болдог. Иймээс MN LINE ХХК улс хоорондын бараа бүтээгдэхүүний урсгал хөдөлгөөнийг тогтмол хангахад үнэтэй хувь нэмрээ оруулан  жилийн дөрвөн улирлын турш тасралтгүйгээр тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

Манай улсын тухайд тээвэр ложистикийн харьцангуй өндөр зардалтай улсад зүй ёсоор орно. Ингэж өндөр зардалтай байхад маш олон зүйл нөлөөлдөг. Далайд гарцгүй байдал, макро эдийн засаг, хөрш орны хамтын ажиллагаа, ложистикийн салбарын дэд бүтцийн асуудлууд, хил гаалийн зохицуулалт зэргээс хамаараад өртгийг хямд барихад тун хэцүү байдаг. Хэдий тийм ч MN LINE ХХК-ийн хувьд харилцагчдадаа хамгийн хурдан, найдвартай бөгөөд хямд үнийг санал болгохыг зорьж, үүнийгээ бодит болгон хэрэгжүүлж чаддаг гэдэгтээ таатай байдаг.

Үйл ажиллагаа эрхэлсэн 17 жилийн хугацаандаа харилцагчийнхаа тээвэрлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг төлөвлөсөн цаг хугацаанд нь, бүрэн бүтэн, эрсдэлгүй хүргэж, хэрэглэгчийнхээ захиалгыг тасралтгүй ханган нийлүүлэх ложистикийн үр дүнтэй менежментийг судалгаанд суурьлан шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

БНСУ-д MN LINE Korea төлөөлөгчийн газраа нээж Монгол Улсын тээвэр зуучлалын салбарт хамгийн хурдан дөрөв хоногийн газрын тээврийн  “Нисдэг чингэлэг” брэндийг үүсгэн бий болгожээ.

Бид БНСУ-аас дөрвөн хоногийн газрын цуглуулбар ачааны тээвэр буюу “нисдэг чингэлэг” үйлчилгээг Монгол Улсад анх нэвтрүүлсэн. Энэ үйлчилгээ нэвтрэхээс өмнө хэрэглэгчид маань ачаагаа хэт их хэмжээгээр татдагийн улмаас бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөө түгжих, нэмэлтээр агуулахын зардал төлөх, ачаагаа олон хоног хүлээх гэх мэт хүндрэлүүдтэй тулгардаг байсан.

Энэхүү газрын тээврийн брэнд үйлчилгээ нэвтэрснээр ачаа бараагаа өндөр үнэтэй агаарын тээвэртэй дүйцэхүйц шуурхай үйлчилгээгээр хямд өртгөөр, агуулахын зардал багатай тээвэрлүүлэх боломжтой.  “Нисдэг чингэлэг” брэнд үйлчилгээг нэвтрүүлж чадсанаар худалдаа эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд бараа бүтээгдэхүүнээ цөөн тоо ширхгээр захиалан авч, худалдаалан зах зээлийн судалгаагаа  хийх боломжийг  олгоод байна.

Өнгөрсөн жилийн үзүүлэлтээр уг үйлчилгээг давхардсан тоогоор 1500 гаруй харилцагч авч, 6000 гаруй күб метр ачааг тээвэрлүүлэн, цаг, мөнгөө хэмнэж чадсан бөгөөд энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь хэчнээн чухал хэрэгцээтэй байгааг бэлхнээ илтгээд  буй юм.

Ложистикийн салбарын “мөс зүсэгч”

MN LINE Korea салбар компанийн бас нэг давуу тал нь Зүүн Өмнөд Азийн орнуудаас 30-40 хоногт хүргэдэг байсан тээврийг хамгийн богино хугацаанд буюу 15-20 хоногт багтаан хүргэх болсон юм. Монгол Улсын импортын нийт барааны 70 хувь нь чингэлгээр тээвэрлэгддэг хэдий ч нийлүүлэлтийн гинжин сүлжээ сайн хөгжөөгүйн улмаас тээвэрлэлтийн хугацаа урт, цагийн хуваарь баталгаагүй байдаг. Харин энэ хүндрэлийг MN LINE ХХК-аас боловсруулсан тээвэр ложистикийн зөв менежмент, тэр дундаа  дөрвөн хоногийн “нисдэг чингэлэг” брэнд үйлчилгээгээрээ шийдээд байна. Үүнээс гадна бидэнд хэрэглэгчдэдээ санал болгох олон төрлийн тээврийн үйлчилгээ бий, үүнээс цухас дурдваас:

Холимог тээврийн үйлчилгээ

Солонгос дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан Америк, Австрали, Европын холбооны улсууд, Азийн орнуудаас овор ихтэй, хүнд жинтэй ачааг агаар болон газрын холимог тээврийг хослуулан тээвэр хийж байна. Энэхүү Холимог тээврийн үйлчилгээг сонгосноор тээврийн зардлаа  30-40 хувиар хэмнэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Температур баригчтай тээвэр

Тус үйлчилгээ нь Хүнс болон эм, эмнэлгийн хэрэгсэл, гоо сайхны бараа гэх мэт нарийн хадгалалт, тээвэрлэлт зайлшгүй шаардлагатай түргэн мууддаг ачааг цаг алдалгүй, чанарын өндөр түвшинд бүтээгдэхүүн бүрд тохирсон температуртайгаар тээвэрлэх ложистикийн нэгэн зөв шйидэл юм. Манай компанийн тээвэрлэлт нь зөвхөн хурдан хүргэхээс гадна чанарын өндөр түвшинд үйл ажиллагаа эрхэлж, олон сонголттой тээврийн үйлчилгээг санал болгон харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн.

Агентын сүлжээгээ хэрхэн хөгжүүлдэг вэ?

Аливаа улс орны хөгжилд бараа бүтээгдэхүүн тасралтгүй хөдөлгөөнд оршиж, зах зээлд идэвхтэй эргэлдэж байх нь чухал. Тээвэр ложистик нь улс хоорондын болон дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний солилцоог идэвхжүүлж, эдийн засгийн хөгжил дэвшлийг бий болгоход чухал нөлөөтэй. Тасралтгүй үргэлжлэх үйл явц бүхий ложистик хэмээх уг ойлголтод багтах тээвэрлэлт, хяналт, түгээлт, хадгалалт, ачилт, буулгалтыг өндөр бүтээмжтэйгээр зохион байгуулахад чадварлаг хүний нөөц мэдээж шаардана. 

Өдгөө MN LINE ХХК 150 гаруй улсад агентын 500 гаруй сүлжээ ашиглан жилээс жилд харилцаа холбоогоо өргөжин тэлсээр байна. Бид  хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж, үнэ цэнтэй үйлчилгээ үзүүлэхэд мэргэжлийн, чадварлаг ажилтнуудын хичээл зүтгэл ихээхэн нөлөөлдөг. Хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон хэрэглэгчдэд ачаагаа цаг үргэлж хүссэн хугацаанд нь хүргэдгийн нууц бол бүх алба, хэлтсийн ажилтнууд ажилдаа сэтгэлээ шингээн, хурдтай ажиллаж чаддаг учраас хэзээ ч саатдаггүй. Жил бүр олон улсад байгаа агентуудтайгаа уулзаж, харилцаа холбоогоо илүү гүнзгийрүүлэн найдвартай хамтын ажиллагааг явуулж нэг баг болон ажиллаж чаддаг.

MN LINE ХХК 150 гаруй улсад агентын 500 гаруй сүлжээ ашиглан харилцаа холбоогоо өргөжүүлж, цаг үргэлж тээвэрлэлтийн өөр боломжит хувилбаруудыг боловсруулж, судалгаанд суурилсан шинэ тээврийн маршрутыг нэвтрүүлсээр байна.

Мөн харилцагчдадаа цаг үргэлж шинэлэг үйлчилгээ хүргэхээр тээвэрлэлтийн өөр боломжит хувилбаруудыг боловсруулж, судалгаанд суурилсан шинэ тээврийн маршрутыг нэвтрүүлсээр ирсэн.Тухайлбал, Хөрш болон Гуравдагч улсаас нэвтэрсэн ачаа бараа голчлон Хятад улсын Тяньжинь боомтоор дамждаг ч цар тахал, давагдашгүй хүчин зүйл зэрэг тохиолдож болох гэнэтийн эрсдлийн үед тухайн боомтуудад хэдэн мянгаараа чингэлгийн бөөгнөрөл бий болдог. Энэ нь өөрөө ложистикийн салбарт  хэзээд ч тулгарч магадгүй  хүнд нөхцөл байдалын нэг юм. Иймд, Тулгарч буй эрсдэлүүдийг хэрхэн зөв шийдэх, хэрхэн урьдчилан сэргийлж  байгаа нь тухайн компаний  уян хатан байдал туршлагыг шууд харуулж байдаг.

bookzone.mn

Ложистикийн салбарын “мөс зүсэгч”

Тээвэр борлуулалтын мэргэжилтэн яаж ажилладаг вэ?

Тээвэр борлуулалтын менежер хүн маш нарийн мэдрэмжтэй ажиллах чадвартай байдаг. Учир нь тэд цаг тутамдаа харилцагчидтай бусдаас илүү ойр ажиллаж, байгууллагын нүүр царай болдог. Дэлхийн хаанаас ч хаашаа ч тээвэрлэлт хийж болох тул улс орны онцлог, хил гааль,  түр хугацааны хориг, тээврийн хэрэгслийн багтаамж, даац гээд өргөн мэдлэгийг тээвэр зохион байгуулж буй  мэргэжилтнүүдээс  шаарддаг.

Тээвэр борлуулалтын мэргэжилтэн харилцагч байгууллага юу хүсэж байгааг олж мэдээд түүнд тохирох эрсдэлгүй, өртгийг аль болох хэмнэсэн, стандартад нийцсэн үйлчилгээ хүргэхэд чиглэн ажилладаг. Анх холбогдсон цагаас эхлээд ложистикийн үйлчилгээ авсан туршлагатай, туршлагагүй бүх харилцагчид борлуулалтын менежертэй харьцах төдийд л цаана нь MN LINE ХХК-ийн тогтвортой ажлын процесс хөтөлж өгдөг. Шаардлагатай бүх мэдээллийг хүргэж зайлшгүй тохиолдолд албан байгууллагад очиж сургалт орох нь ч бий.

Шинээр бараа бүтээгдэхүүн оруулж ирж буй хувиараа бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд ихэнхдээ гаалийн мэдлэггүйгээс болоод нэмэлт өртөг зарцуулж, цаг хугацаа алдах нь их.  Тийм учраас үүнээс урьдчилан сэргийлж, анхаарвал зохистой нэмэлт зөвлөгөөг хүргэж, хэрэгцээт бичиг баримтыг журмын дагуу бэлтгэх зааврыг өгдөг. 

Ложистикийн давуу тал нь цаг хугацааг хэмнэх, зардлыг бууруулахад оршдог.

Манай MN LINE ХХК-ийн  хувьд тээвэр ложистикийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилготой. Энэ зорилгынхоо хүрээнд гаалийн баталгаат агуулах барихаар төлөвлөж байна. Үүнийг хэрэгжүүлснээр хүлээн авагч цаг агаарын эрс тэс уур амьсгалаас үл хамааран дулаахан тохилог, температурын горим бүхий таатай орчинд бараагаа хадгалуулах, агуулахын талбайгаасаа шууд гаалийн үйлчилгээ авах боломжийг олгох юм. Мөн технологид суурилсан үйлчилгээг хүргэхээр зорин бэлтгэл ажилдаа орсон бөгөөд захиалга өгсөн цагаасаа эхлэн хэрэглэгч ачаа бараагаа хаана зорчиж, аль шатандаа явааг хянах зэргээр тээврийн мэдээ, мэдээллээ цаг тухайд нь авах боломж бүрдэнэ.

Тээвэр ложистикийн салбарын хөгжлийн түүхийг хамтдаа бичилцэж яваа MN LINE ХХК хэмээх нэрээрээ овоглосон манай хамт олон харилцагч нартаа илүү шинэ тээврийн маршрут,  уян хатан боломжуудыг бий болгохоор хичээн ажиллаж байна.

Тагууд: тээвэр ложистиктээвэрлэлт

Санал болгох:

A group of thirteen people, dressed in business attire, stand in a row smiling in front of a blue "Logistics Forum" backdrop featuring images of an airplane, helicopter, and cargo ship.
“Ложистикс Форум 2025”: Тээврийн салбарын сорилт, боломжийг хэлэлцэв
A person in a blue suit and tie sits at a table in a warmly lit room with festive decorations, including a small Christmas tree with colorful lights in the background. The atmosphere is formal yet welcoming.
Г.Жавхлантөгс: Өндөр хөгжилд хүрсэн бүх улс гадаадын хөрөнгө оруулалт татаж байж хөгжсөн, энэ замаас бид гажиж болохгүй
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00