BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Орчин үеийн оффис дээр "Stora" гэсэн бичигтэй хар юүдэнтэй цамц өмссөн нүдний шилтэй эмэгтэй гараа халаасандаа хийж, камер руу инээмсэглэн зогсож байна. Цаана нь ширээний ард ажиллаж байгаа хүмүүс, урд талд нь ногоон ургамлууд нь цогц үйлчилгээний хандлагыг тусгасан оффис нь гэрэл гэгээтэй байдаг. - Business.MN

“Стора Централ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхжин

Stora – Хязгааргүй сонголт, цогц үйлчилгээтэй дижитал шийдэл

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-10-01
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter
Байгуулагдсанаас хойших гурван жил гаруйн хугацаанд дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүнийг өөрийн платформ болон тээврийн цогц шийдлээр Монголынхоо хэрэглэгчдэд хүргэсээр ирсэн цахим худалдааны stora.mn вэбсайт, апп шинэчлэгдэж, 2.0 хувилбараа зах зээлд танилцууллаа.
Дэлхийн брэндүүдийг таны гарт

Дижитал шилжилт, цар тахлын нөлөөгөөр цахим худалдааны хөгжил төсөөлж  байснаас хурдтай явж байна. Энэ чиглэлийн платформууд ч хурдацтай тэлж, үндэсний болон олон улсын түвшинд цахим худалдааны эргэлт, түүнд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.

Энэхүү дижитал хөгжлийн нэг том төлөөлөгч болох Stora.mn платформ ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчдээс хэд хэдэн зүйлээрээ онцлог. Юун түрүүнд, stora бол хил дамнасан цахим худалдаагаар түүчээлэгч. Өөрөөр хэлбэл, тус вэбсайт болон апп-аас та amazon.com, taobao.com вэб сайтад зарагддаг бүхий л барааг сонгож захиалах боломжтой. Харин энэ сарын 26-нд танилцуулсан 2.0 хувилбарт шинээр ebay.com, costco.com, nike.com, apple.com зэрэг АНУ төдийгүй олон улс дамнасан цахим худалдааны тэргүүлэгч платформ, БНХАУ-ын цахим худалдааны аварга компанийн нэг JD.com болон Шведийн Ikea брэнд нэмэгдсэн байна.

Мэдээж эдгээр вэбсайтаас хэн ч олон улсын карт ашиглан бараа захиалж болохоос гадна олон улсын карго, хувь хүн, фэйсбүүкийн группээр дамжуулан үйлчилгээ авах боломжтой. Гэхдээ stora.mn дээр дурдсан олон шат дамжлагагүйгээр цаг хугацаа, зардлаа хэмнэсэн сэтгэл ханамжтай, найдвартай үйлчилгээг  хэрэглэгчдэдээ үзүүлдэг нь тэдний өөр нэг онцлог юм.

Энэ талаар “Стора Централ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхжин ийн өгүүлэв: “Гэр, оффис гээд хаана ч байсан та манай вэбсайт, апп-аар дамжуулж, 7-14 хоногийн дотор дэлхийн хаанаас ч хүссэн бараагаа авах иж бүрэн, цогц үйлчилгээг бид үзүүлж байна. Хэрэглэгч маань гадаад хэлний асуудалтай тулгарахгүй, заавал олон улсын банкны карттай байх, карготой холбогдож бараагаа авчруулах гэж цаг заваа үрэх, эсвэл агуулахаас нь очиж авах гэж түгжрэх, зогсоол хайх шаардлагагүй болж байгаа юм.

Та манай stora.mn вэбсайт болон Stora апп-аар ороод дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнээс хүссэнээрээ захиалахад ердөө гурван алхам шаардлагатай байхаар бид системээ хөгжүүлсэн. Захиалгаа хийх, төлбөрөө төлөхдөө яг Монголд байгаа юм шиг төлөх, зээлээр эсвэл хуваан төлөлтөөр ч авах боломжтой. Ингээд хамгийн сүүлд нь өөрт ойр байрлах CU-гийн салбараас Storabox-оо сонгоод хүргүүлж авах юм. Гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахад зээлээр, эсвэл хуваан төлж авдаг уян хатан шийдлийн ойлголт байдаггүй байлаа шүү дээ. Stora дээр энэ бүхэн боломжтой байхаар хэрэглэгчдэдээ зориулсан хөгжүүлэлтийг бид хийсэн.”

Шар дэвсгэртэй график нь голд нь "Stora"-ын логотой бөгөөд eBay, IKEA, Nike, Apple, Sephora, Costco, Amazon, Taobao зэрэг янз бүрийн брэндийн нэрийг агуулсан дугуй дүрсүүдтэй. Доорх латин бус үсгээр бичсэн бичвэр нь Stora-ийн дижитал шийдэл, цогц үйлчилгээг онцлон тэмдэглэв. - Business.MN

Үнэхээр ч Голомт банкны хэрэглээний зээл, төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй хуваан төлдөг Storepay апп-ийг ашиглах нөхцөлийг Stora-гийн хамт олон бүрдүүлжээ. Түүнчлэн тээвэрлэлтийн хувьд хамгийн хурдан байх, тухайлбал АНУ-аас 14, БНХАУ-аас 10 хоногт багтааж захиалсан бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчийн гарт хүргэхээр тэд хичээж ажиллаж байна. Эдгээр давуу тал нь stora.mn-ээс бараа захиалах процессыг Монголоосоо бараа захиалж байгаатай ижил тав тухтай, төлбөрийн хялбар нөхцөлтэй болгож байгаа юм. Дээрээс нь таалагдаагүй, хэмжээ зөрсөн бараагаа буцаах боломжтойг дурдъя.

Хамгийн гол нь stora.mn танд өмнө дурдсан онлайн худалдааны сайтуудын санал болгож буй 400 сая орчим нэр төрлийн бараанаас хүссэн, хэрэгцээт бараагаа сонгох боломжийг олгож байгаа юм.  Хэдий сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг өсөлттэй, үүнийг дагаад гадаад худалдааны салбар хөгжиж байгаа ч барааны сонголт тийм ч хангалттай бус, хүссэн, хайсан бараа бүтээгдэхүүнээ худалдаж авах боломж, сонголт тэр бүр байдаггүй, байсан ч үнийн хувьд хэт өндөр байх бэрхшээл байдгийг Stora ийн шийдвэрлэж чаджээ. Толгой эргэм энэ олон бараанаас аль болох хялбар сонголт хийхэд туслах, тухайлбал барааны тайлбарыг монгол хэлээр орчуулах, ижил бараатай харьцуулах зэрэг функц stora.mn-д бий. Түүнчлэн хэрэглэгчийн зөвлөхүүдтэй холбогдож зөвлөгөө авч болно.

Stora-гийн энэ удаагийн шинэчлэлийн нэг онцлох өөрчлөлт нь байгууллагуудад зориулж онлайн орчноос хэрэгцээт бараагаа сонгох цэс юм.

Та байгууллагынхаа хэрэгцээний бүх төрлийн оффисын тавилга, суурин болон зөөврийн компьютер, камер, дэлгэц, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, компанийн хангамжийн материалууд, үйл ажиллагааны онцлог, шаардлагад нийцсэн төрөл бүрийн тоног төхөөрөмж, барааг сонгон авах боломжтой.

Шинээр нэмэгдсэн Байгууллага цэсний цаана stora-гийн хүчирхэг, цогц систем ажиллаж байна. Жишээлбэл, үнэ судлах, харьцуулах, захиалсан бараа ирсний дараа гаалийн бүрдүүлэлт хийх, Улаанбаатар хот болон орон нутагт хүргэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг нэмэлт боломжуудыг stora санал болгож байна. Өөрөөр хэлбэл, танай компанийн худалдан авалтын алба, эсвэл гадаад худалдааны мэргэжилтний үүргийг Stora-гийн хамт олон гүйцэтгэж, ажлыг тань хөнгөвчлөх юм. Борлуулагч, үйлдвэрлэгч талаас аль болох уян хатан үнийн саналыг авч өгөх замаар хэрэглэгчдээ халамжилсан үйлчилгээг ч тэд бий болгожээ. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд энэ бол цаг хэмнэх, бүтээмжээ өсгөх, зардлаа бууруулах нэг том боломж.

Stora-н оффисын тавилга, тоног төхөөрөмжийг харуулсан сурталчилгаа. Үзүүлсэн эд зүйлсийн дотор буйдан, кабинетийн ширээ, номын тавиур, ширээний сандал, проектор, хяналтын камер, самбар зэрэг нь цогц үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай. Монгол бичвэртэй, доод талд нь монгол бичвэртэй бараан товчлуур байна. - Business.MN

Түүнчлэн, байгууллагын промо бүтээгдэхүүний бүрэн автомат захиалгын системийг удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Бүтээгдэхүүний өнгө, дизайн, тоо ширхэг зэргийг хүссэнээрээ сонгож, компанийнхаа лого, уриа зэргийг хэвлүүлж болохоос гадна эцсийн бүтээгдэхүүний прототайпыг захиалгаа батлахаас өмнө харах боломжтой аж. Хамгийн гол нь, зах зээлийн үнээс хямд байхаар үйлдвэрлэгч талуудтай гэрээ байгуулсан нь stora-гийн уг үйлчилгээний давуу тал нь юм.

Зөвхөн онлайн платформ биш

Stora-гийн цоо шинэ 2.0 хувилбарын “хөшигний ард” код бичих, систем хөгжүүлэх, логистикийн менежмент, гаалийн бүрдүүлэлт зэрэг олон нүсэр процесс өрнөж байдаг. Үүнээс Stora нь зөвхөн онлайнаар бараа зардаг платформ биш гэдгийг ойлгож болно. Үүнийг батлах мэт тэд шинэ хувилбартаа нийгэм, байгаль орчин, хэрэглэгчдээ халамжилсан хоёр үйлчилгээг нэвтрүүлжээ.

Худалдааны салбар бол хог хаягдлыг хамгийн их үүсгэдэг салбаруудын нэг юм. “Стора централ” компанийн хамт олон уг салбарт ажилладаг учраас байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, үүнийхээ зэрэгцээ хүмүүсийн хэрэгцээг хангах зорилгоор Монголд анх удаа Store for Good санаачилгыг нэвтрүүлж, хүүхдийн хуучин тоглоом, өмсөхөө больсон хувцас, уншдаггүй номоо солилцох буюу дахин эргэлтэд оруулах боломжтой үйлчилгээг эхлүүлсэн. Та CU-гийн салбаруудад байрлаж буй Storabox-т хуучин ном, тоглоом, хувцсаа хийнэ, улмаар түүнийг сонирхсон хүнд нь хүргэх, зуучлах үүргийг stora.mn платформ хүлээнэ. Энэхүү үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл тус вэбсайтын Store4Good цэс лүү нэвтрээрэй.

Улаан буудайн иш дээрх хатагтайн толгойн зурагтай вэб хуудасны дэлгэцийн агшин. Зурган дээр "STORE FOR GOOD" гэсэн бичвэр тод харагдаж байна. stora.mn онлайн худалдааны нэг хэсэг болох вэб хуудасны дээд талд навигацийн линк, толгойн зургийн доор үл мэдэгдэх хэл дээрх нэмэлт бичвэр орсон байна. - Business.MN

Биет дэлгүүр, агуулах, үл хөдлөхийн түрээс зэрэг зардалгүй учраас онлайн худалдааны гол давуу тал, үнэ цэн нь хямд үнэ юм. Stora-гийн хувьд ч мөн адил. АНУ, БНХАУ-ын худалдааны томоохон платформын уян хатан, хямд үнэ, өргөн сонголтын үр шимийг хүртсэн 100 мянга гаруй хэрэглэгчдээ зориулаад Stora шинэчлэгдсэн вэбсайт, апп-аар дамжуулж Лояалти хөтөлбөрийг удахгүй эхлүүлэх гэж байна. Уг хөтөлбөр нь гишүүнчлэлийн загвартай бөгөөд гишүүддээ илүү хямд үнээр, илүү хурдан хүргэлтээр захиалсан бараагаа авах давуу талыг олгох юм.

“Бид байгуулагдсан цагаасаа онлайн худалдааны сул тал, айдсыг үгүй хийхийг зорилгоо болгон ажиллаж байна. Ямар бараа ирэх бол, эвдрээ болов уу, буруу бараа ирэх вий гэсэн болгоомжлолыг арилгаж найдвартай үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг.

Гэхдээ мэдээж биднээс шалтгаалахгүй хугацаа алдах, удах явдал гардаг. Тийм учраас бидэнтэй алдах, онох үед маань хамт байсаар ирсэн үнэнч хэрэглэгч нартаа зориулж, Stora loyal club-ийг байгуулж байна” гэж О.Энхжин өгүүлэв. Сонирхуулахад, Stora-гаар дамжуулж захиалж авдаг зонхилох бараа нь хувийн хэрэглээний электрон бүтээгдэхүүн, хувцас, гэр ахуйн тавилга, гоо сайхны бараа, үнэртэй ус, хоббины шинж чанартай бараа байдаг аж.

Онлайн худалдааны хэмжээ дэлхий дахинд 2015 онд 300 тэрбум ам.доллар байсан бол 2023 оны байдлаар 3,58 их наяд ам.доллар болжээ. Цаашдаа хил дамнасан онлайн худалдаа нь үндэсний зах зээлүүд дээрх худалдааны эргэлтээс хоёр дахин хурдан тэлэхээр байна. Монгол Улсын хувьд олон улсын онлайн худалдааны дэд бүтцэд интеграц хийн нэгдэж чадаагүй байгаагаас гадна голдуу гадаадаас бараа, бүтээгдэхүүн цахимаар захиалж авдаг, харин өөрсдийн бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулж тэр болгон чаддаггүй.

Харин Stora-гийн хамт олон цаашид энэ чиглэлд ажиллаж, гаднын зах зээлд Монголын бүтээгдэхүүнийг гаргах зорилго тээж явна. “Бид импортолж чадаж байгаа учраас гадаад руу Монгол бараагаа хүргэе гэж боддог. Олон улсын хэллэгээр үүнийг reverse logistics гэдэг. Хэрэглэгчдээ байнга халамжлахын зэрэгцээ ийм үнэ цэнтэй зорилгын төлөө зорих туршлага, ноухау бидэнд бий” хэмээн О.Энхжин итгэлтэй өгүүллээ.

bookzone.mn
Тагууд: онлайн бизнесонлайн дэлгүүрцахим худалдаацахим шилжилт

Санал болгох:

Хятад, Америкийн өрсөлдөөний шинэ талбар - Хиймэл оюун
Хятад, Америкийн өрсөлдөөний шинэ талбар – Хиймэл оюун
Цэнхэр хувцастай эмэгтэй өнгө өнгийн уутаар дүүрсэн дэлгүүрийн тэрэгний хажууд тод улаан ханыг налан баяр хөөртэйгөөр үсэрч байна. "SALE" гэсэн үгийг шар үсгээр тодоор байрлуулсан нь хүн бүрийн анхаарлыг татсан цочир хямдралыг онцолсон юм. - Business.MN
Цочир хямдралууд айсуй
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00