BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи 

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи

Business.mn   Business.mn
2024-09-30
  Онцлох, Технологи
0
Share on FacebookShare on Twitter

Монголын финтекийн холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй Frontier Fintech Summit 2024 арга хэмжээ есдүгээр сарын 26 -нд МҮХАҮТ -д амжилттай болж өнгөрлөө. Монголын финтек салбарын хамгийн том энэхүү арга хэмжээнд Монголын финтек салбарын гол төлөөллүүд, төрийн болон олон улсын экспертүүд, оролцогчид цуглан бүтэн өдрийн турш санал, шийдэл, бодит кэйс, судалгаа, тоо баримтад үндэслэн илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Эдгээр нь финтекийн ирээдүйн чиг хандлага, хууль, эрх зүйн орчин, мэдээллийн аюулгүй байдал, хил дамнасан төлбөрийн хэрэгслийн боломж, сорилтууд, финтект хүчээ авч буй бизнес моделиудын дараагийн хөгжил, санхүүгийн орчинд хиймэл оюун хэрхэн хувьсал авчирч буй талаарх сэдвүүдийг хөндөж байв.    

Хоёр жил тутамд НҮБ -аас шинэчлэн тайлагнадаг Дэлхийн цахим засаглалын индекст манай улс энэ удаа 28 байраар урагшилж, 197 улсаас 37 -д оржээ. 

Мөн Frontier Fintech Summit 2024 арга хэмжээний үеэр хамтрагч байгууллагууд технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зочдод танилцуулан тусгай талбайд үзэсгэлэн дэлгэсэн бөгөөд финтек салбарын манлайлагч, экспертийн туршлагаас суралцах, нетворкинг үүсгэх боломж оролцогч бүрийн өмнө нээлттэй байсан юм. 

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи 
Монголын финтекийн холбооны гүйцэтгэх захирал М.Бямбасүрэн.

Монголын финтекийн холбооны гүйцэтгэх захирал М.Бямбасүрэн арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Манай холбоо 2019 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болох, цаашлаад финтек салбарын экосистемийг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж ирсэн. Тэр дундаа, гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалахаар төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, сайжруулах зорилгоор финтекийн оролцогч талуудыг нэгтгэн санал бодлыг нь сонсож, олон улсын сайн туршлагыг хуваалцах хурал уулзалтуудыг зохион байгуулсаар байна” хэмээсэн юм. 

Энэ жил тус холбооны хувьд “Азийн финтекийн нэгдэл” (Asian Fintech Alliance) болон “Дижитал санхүүгийн холбоодын нэгдэл” (Alliance of Digital Finance Association) -д тус тус гишүүнээр элсэж, гадаад харилцаагаа тэлсэн онцлогтой болж өнгөрчээ. 

Компани бүр финтек

Эхний үндсэн илтгэл болон хэлэлцүүлэг “Тогтвортой хөгжлийн ирээдүйд финтек” сэдвээр өрнөсөн нь санамсаргүй хэрэг биш байв. Өдгөө дэлхий даяар ид яригдаж, трэнд болж буй тогтвортой хөгжлийн талаарх ойлголт нь зөвхөн ярилцаад өнгөрөх сэдэв төдий биш компани бүрийн өмнө тулгарч буй зайлшгүй шаардлага, хэрэгжүүлэх ёстой алхам болсныг оролцогч талууд бүгд санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Тухайлбал, Kite Mongolia стартап акселератор компанийн үүсгэн байгуулагч Л.Болормаа “Өнөөдөр аливаа байгууллага байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) -ын тогтолцоог хэрэгжүүлэхгүйгээр санхүүжилт босгох боломжгүй болсон. Тэгэхээр БОНЗ -д анхаараад зогсохгүй энэ чиглэлээр үр дүн гаргаснаа харуулж, баталж байж олон улсын түвшинд санхүүжилт авна” гэдгийг онцлов. 

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи
Kite Mongolia стартап акселератор компанийн үүсгэн байгуулагч Л.Болормаа.

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи

Kite Mongolia нь “Компани бүр финтек” хэмээх сонирхолтой уриатай бөгөөд яг одоо дэлхий ертөнц тэр аяараа энэ замаар замнаж, бүхий л салбарт хүртээмжийг нэмэгдүүлэхэд финтекүүдийн үүрэг, оролцоо чухал болж ирсэн билээ. Ерөөс финтекийн зорилго нь хүртээмжийг нэмэгдүүлэх гэдгийг олон улсын түвшинд арвин туршлагатай Л.Болормаа тодотгож байв. 

“Өнөөдөр аливаа байгууллага байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) -ын тогтолцоог хэрэгжүүлэхгүйгээр санхүүжилт босгох боломжгүй болсон. Тэгэхээр БОНЗ -д анхаараад зогсохгүй энэ чиглэлээр үр дүн гаргаснаа харуулж, баталж байж олон улсын түвшинд санхүүжилт авна”.

Гэхдээ БОНЗ гэхээр л уур амьсгалын өөрчлөлтийг шийдэхийн төлөө ажиллах зэргээр асар том, нүсэр ажил хэрэгжүүлэх мэтээр төсөөлөх шаардлагагүйг панелистууд хэлж байлаа. Эсвэл зүгээр нэг тайлан төдийхнөөр төсөөлж болохгүй гэдгийг ч онцолсон. Хүн, нийгэм болон засаглалын аливаа асуудалд чиглэсэн олон шийдэл Монголд үгүйлэгдэж буйг БОНЗ -ын тогтолцоог хэрэгжүүлэх замаар байгууллагууд өөрийн хэмжээнд нөхөх боломж бий. 

Финтекүүд эдийн засгийн хөгжилд үр нөлөөтэй юү?

Финтек салбарын зохицуулагч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Regulators role in the adoption of Regtech хэлэлцүүлгийн модератор дээрх асуултыг асуухад Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга, хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөн “Дэлхий дахинд бараа бүтээгдэхүүнээс илүү үйлчилгээний борлуулалтын өсөлт илүү байна.  Манай улсын ирэх оны төсөвт томоохон төсөл, нийгэмд чиглэсэн үйлчилгээ, үйлдвэрлэлд татварын дэмжлэгийг нэлээд тусгасан.  Финтек бол үйлчилгээ. Тиймээс импорт, хөрөнгө оруулалтад энэ бүхэн хэрхэн тусах талаар холбогдох байгууллага нь илүү нарийн судалж, финтекүүдэд мэдээлэх нь зүйтэй болов уу” гэв.  

“Финтекийн гол зорилго нь хүртээмжийг нэмэгдүүлэх”. 

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи

 

1 of 8
- +
Финтекийн хурал дээр дараалан сууж буй хүмүүс, товхимол эсвэл хурлын материалыг уншдаг. Технологийн ирээдүйг тэсэн ядан судалж буй оролцогчдод төвлөрч, орчин нь албан ёсны мэт харагдаж, арын дэвсгэр нь бүдгэрч байна. - Business.MN
"Frontier Fintech Summit 2024" гэсэн хар хөх өнгийн тугийн өмнө бүдэгхэн олон хүн цугларч байна. Технологийн ирээдүйг харуулсан баннер нь Mon Fintech, Sainscore, M-SET, Optimal Max, Storepay, iFinance зэрэг ивээн тэтгэгчдийг онцолжээ. - Business.MN
"БББФ и супра платформа" гэсэн гарчиг бүхий хэлхээний загвар бүхий цэнхэр, цагаан загвар бүхий товхимол. Инновацийн финтек технологиудыг харуулсан товхимолуудыг хавтгай гадаргуу дээр наасан байна. - Business.MN
"GO PAY" нэртэй товхимолууд нь цэнхэр, цагаан өнгийн гоёмсог дизайн бүхий финтекийн ирээдүйг шингээсэн, картаар төлбөр хийх боломжтой гар төхөөрөмжийг дүрсэлсэн байна. - Business.MN
QR код бүхий FICO оноог харуулсан зурагт хуудас нь орчин үеийн финтек и технологитой хослуулсан костюм өмссөн залууг дүрсэлжээ. Арын дэвсгэр дээр "FICO" гэдэг үгийн хэсэгчилсэн дүр төрхийг онцолж, санхүү нь инновацитай нийцэх ирээдүйг илтгэнэ. - Business.MN
Технологи сонирхогчид цуглардаг хурлын орчинд нэгэн хүн "Финтек Таймс" нэртэй сонин барьдаг. Оролцогчид ард сууж, зарим нь зөөврийн компьютер ашиглаж байна. Цэнхэр гэрэлтүүлэг, дугуй хэлбэртэй хээ нь ханыг чимэглэж, орчин үеийн, финтект төвлөрсөн уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
Үзэгчид эгнээндээ суугаад ирээдүйн технологийн талаарх илтгэлийг анхааралтай сонсож байна. Зарим нь цаас барьдаг бөгөөд зөөлөн цэнхэр гэрэл нь төвлөрсөн уур амьсгалыг бий болгодог. - Business.MN
Бизнес.мн сэтгүүлийн нүүрэнд мэргэжлийн хувцас өмссөн янз бүрийн хүмүүсийг харуулсан. Хавтас бүр нь Хүн төвт технологи гэх мэт сэдвүүдийг онцолж, олон төрлийн бизнесийн сэдвүүдийг онцолж, бизнесийн ертөнцийн байнга хувьсан өөрчлөгдөж буй талыг онцолж өгдөг. - Business.MN
Хаа сайгүй “орш”

Хэрэглэгчид юу хэрэгтэй байна, анхаарал нь хаана төвлөрч байна? Тэнд өрсөлдөөн оршиж байдаг нь зах зээлийн хууль. Тэгвэл финтекийн салбарт төрөл бүрийн зээлийн шийдлүүдээс гадна “Одоо аваад, дараа төлөх” (Buy now, pay later буюу BNPL) үйлчилгээ ид хүчээ авч буй. Өөрөөр хэлбэл, энд өрсөлдөөн өрнөж, зах зээлийн хувьд тэлсээр байгаа юм.

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи
Самсунг корпорацын ахлах менежер Р.Эрдэнэтулга.

Самсунг корпорацын ахлах менежер Р.Эрдэнэтулга ийм бизнес модельтой компаниуд цааш хэрхэн хөгжих хандлагатай байгаа талаар “Хэрэглэгч хаашаа ч яваад орсон BNPL үйлчилгээ заавал байх ёстой. Нэг үгээр, тухайн мерчант BNPL үйлчилгээг өөрийн POS болон онлайн платформд заавал нэвтрүүлж, идэвхжүүлсэн байх хэрэгтэй гэсэн үг. Үүнийг өөрөө бие даан хөгжүүлэх, эсвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран хэрэгжүүлэх боломжтой. Хэрэглэгчид нэгт, BNPL -ийг хаа сайгүй байлгахыг хүсэж байна. Хоёрт, зээлийн эрх, зээлийн шийдвэрийг газар дээр нь шууд гаргахыг шаардаж байна. Гуравт, сонголт хүсэж байна. Сонголт гэдгийг дэлгэрүүлбэл, нэг талаар, худалдан авах нийт боломжит үнийн дүн буюу захиалгын хэмжээ, нөгөө талаар, хугацааны хувьд урт бөгөөд уян хатах байх. Дэлхийн томоохон BNPL компаниудыг харвал энэ бүгдийг нэг дор шийдэж чадаж буй нэг ч газар байхгүй” гэлээ. 

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи

Дэлхийн томоохон BNPL тоглогчдын хувьд супер апп болж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр зорьж буй хандлага нийтлэг байгааг Storepay компанийн Санхүү хариуцсан захирал Б.Цэнгэл онцолсон бөгөөд энэ бүхэн финтекүүд өөрийн хэрэглэгчдэдээ зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн бус цогц байдлаар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох нь оновчтой шийдэл гэсэн эцсийн дүгнэлтэд оролцогч талуудыг авчирсан юм.      

Финтек салбарын хөгжлийн цаана хүний эрэлт хэрэгцээ, асуудлуудын шийдэл, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх гаргалгаа бий гэдэгтэй оролцогчид санал нэгдсэн төдийгүй энэ бүхэн финтекийн ирээдүй бол хүн төвт технологи гэх алсын хараанд ч хөтөлж буй.   

Frontier Fintech Summit 2024 албан ёсны арга хэмжээ дуусмагц залгуулаад Монголын финтекийн холбооны таван жилийн ойг тохиолдуулсан хүндэтгэлийн хүлээн авалт үргэлжилсэн юм.

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи

bookzone

Финтекийн ирээдүй: Хүн төвт технологи

Тагууд: Frontier Fintech SummitМонголын финтекийн холбоосанхүүтехнологифинтек

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
A person wearing glasses and a gray blazer sits at a table with a glass of water in front of them. The background displays the words "FinTalk" and "Business Podcast," featuring Татварын мэргэшсэн зөвлөх Б.Мөнхчимэг as the expert guest.
Ашгаа зөв тогтоовол татвараас айгаад хэрэггүй (№289)
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00