BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хоёр ноосон мамонтын хийсвэр урлаг буюу Арслан заан, дусаж буй хар будагны дунд, ДНХ-ийн мушгиа, цаана нь молекулын бүтэцтэй. Энэхүү найрлага нь байгалийн болон шинжлэх ухааны хослолыг бий болгож, дараа нь юу сэргээж болохыг сануулдаг цацруулагч, шинжлэх ухааны тэмдэгтүүдийг агуулдаг. - Business.MN

Арслан зааныг сэргээхэд ойртсоор: Дараа нь юу болох вэ?

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-10-14
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Арслан заан, додо шувуу зэрэг түүхэнд л үлдэж хоцорсон амьтдыг дахин амьдруулахад эрдэмтэд тун ойрхон ирээд байна. Гэвч энэ нь сайн зүйл мөн үү?

2003 онд эрдэмтэд долоон минутын турш цаг хугацааг ухраасан юм. Тэд Пиренейн ямааг (Capra pyrenaica pyrenaica) дахин амьдруулсан агаад энэ төрлийн сүүлийн бодгаль болох Селиа нэртэй ямаа үүнээс гурван жилийн өмнө үхсэн байв. Эрдэмтэд Селиаг үхэхээс өмнө чихнээс нь ДНХ-ийг авч, генийн материалыг нь гэрийн ямааны өндгөн эсэд суулгасан байна. Тухайн цаг үедээ мөхлөөс эргэж ирсэн анхны бөгөөд цорын ганц амьтан болсон клон нь уушигний согогийн улмаас хэдхэн минутын дараа үхжээ.

Хэдий тэрхүү туршилт эрүүл амьтныг бий болгож чадаагүй ч сүүлийн 20 жилд эрдэмтэд дахин амьдруулах тал дээр ихээхэн ахиц гаргажээ. Цаг хугацааны хувьд саяхан устаж алга болсон амьтдыг амьдруулах нь технологийн хувьд ямар ч асуудалгүй болсон бөгөөд клон хийхэд шаардлагатай хангалттай хэмжээний ДНХ-г эрдэмтэд цуглуулж буй. Тиймээс гол асуулт нь устсан амьтдыг хүмүүс дахин амьдруулж чадах эсэхэд бус харин тэгэх ёстой юу гэдэгт чиглэж байна. Зарим компани эл асуултын хариултыг хүлээхгүй байхаар шийджээ. АНУ-ын Техаст төвтэй биотехнологи, генийн инженерчлэлийн Colossal Bioscience компани додо, Тасманийн бар, арслан зааныг дахин амьдруулахаар төлөвлөж байна. Энэхүү хүчин чармайлтын гол зорилго нь “биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, экологийн чухал үүрэг ролийг шинэчлэх, экосистемийн тэсвэрлэх чадварыг сайжруулах” гэж тус компани вэбсайтдаа дурдсан. Гэхдээ үүнээс шалтгаалж тун ноцтой, хор уршигтай үр дагавар гарч магадгүй хэмээн зарим судлаач анхааруулж эхэлжээ. Олон зуун, бүр мянганы өмнө устсан төрөл зүйлийг дахин сэргээх нь өдгөө хувь заяа нь дээсэн дөрөөн дээр байгаа амьтдаа аврахаас илүү ашигг тустай байна гэдэгт тэд эргэлзэж буй. “Нэгэнт сөнөсөн л бол сөнөсөн” хэмээн Йелийн их сургуулийн хүн ам зүй, коммюнити экологийн профессор О.Шмиц өгүүлэв.

Төсөөлснөөс ч хялбар

Эрт цагт мөхсөн амьтдыг шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудын ачаар дахин амьдруулах нь хүмүүсийн төсөөлж буйгаас хамаагүй хялбар болсон талаар Colossal Biosciences-ийг  хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Ламм дурдав. Түүний удирдаж буй компани 2028 онд арслан заантай төстэй анхны зааны тугалыг төрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд мөхсөн өөр хоёр ч амьтныг үүнээс өмнө хүн төрөлхтөнд танилцуулж магадгүй гэнэ.

Арслан заан 300 мянгаас 10 мянган жилийн өмнө Арктикт амьдарч байсан. Уг амьтныг дахин амьдруулахын тулд Colossal-ийн эрдэмтэд эхлээд арслан зааны хамгийн онцлог шинж болох арзгар ширүүн үс, тахийсан соёо, өөхөн давхарга, том гавал зэргийг илэрхийлсэн генийг гаргах ёстой. Улмаар тэдгээр генийг арслан зааны хамгийн ойрын төрөл болох Азийн, эсвэл Африкийн зааны геномтой “нэгтгэнэ”.

“Цөөн хэдэн гол генийг нь орлуулах замаар мөхсөн амьтантай төстэй хайбрид төрлийг бий болгохыг дахин амьдруулах гэж нэрлэж байгаа” бөгөөд үүний тулд мөхсөн амьтны ДНХ шаардлагатай байдаг хэмээн Colossal Biosciences-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Стокхольмын их сургуулийн профессор Л.Дален тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, үлэг гүрвэлийн ДНХ байхгүй учраас Юрийн галавын цэцэрлэгийг бий болгох нь оргүй хоосон мөрөөдөл юм. Мөхсөн амьтадтай генийн хувьд ижил амьтныг бүтээх нь хэцүү, адармаатай үйл хэрэг бөгөөд тухайн төрөл зүйлээсээ ихээхэн хамаардаг. Мөхөөд удаагүй, сайн чанарын ДНХ нь үлдэж хоцорсон Селиа зэрэг амьтдыг дахин бүтээх нь “бүрэн боломжтой” гэж Л.Дален өгүүлсэн. Тэгвэл арслан зааныг хэрхэн дахин амьдруулах вэ? Түүний удирдсан багийн судлаачид арслан зааны бүрэн геномыг тайлахад тун ойртож ирээд байгаа ч ДНХ-ийн зарим хэсгийг бүтээх нь тун хэцүү сорилт болоод байгаа аж. Тус компани мөн додо, Тасманийн барыг амьдруулахаар төлөвлөж буй. “Додогийн төслийн хувьд бидэнд бараг нэг бүтэн геном бий” гэж Б.Ламм дурдсан. Харин өнгөрсөн зуунд мөхсөн Тасманийн барын маш сайн генийн өгөгдөл тэдэнд бий аж. Улмаар додогийн генийн материалыг гэрийн тахианд, Тасманийн барыг нэгэн төрлийн уутат амьтанд шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.

Таамаглах боломжгүй үр дагавар

Технологийн саад тотгороос гадна дахин амьдруулах хөтөлбөр нь ноцтой үр дагаврыг авчирч магадгүй юм. Жишээлбэл, чанартай ДНХ нөөц сан бараг байхгүй, эсвэл тун бага учраас дахин амьдруулсан амьтны бие нь давжаа, сул дорой, амархан өвдөх эрсдэл бий. Тиймээс хангалттай олон тооны амьтныг бүтээж, сүрэг үүсгэх ёстой болно. Хэрэв тэгж чадахгүй бол тэдгээр амьтад өвчин, байгалийн гамшигт өртөж үхэх, эсвэл аюултай мутац үүсэх аюултай юм.

Түүнчлэн арслан заан шиг том биетэй амьтныг дахин амьдруулах төсөл буруугаар эргэвэл хэн хариуцлага хүлээх нь тодорхой бус. “Арслан зааныг сөнөснөөс хойш экосистем үүнд дасан зохицсон. Тиймээс урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл үүсэж, ямар нэг муу зүйл болбол яах вэ?” хэмээн Баффалогийн их сургуулийн хувьслын биологич, дэд профессор В.Линч анхааруулсан нь бодууштай зүйл билээ.

Байгальд цоо шинэ амьтад бий болсноор хүн болон зэрлэг амьтдын хооронд дайсагнал үүсэх эрсдэл бас бий. Африкт зааныг сэлгээн нутагшуулснаар ийм асуудал гарч байсныг санах хэрэгтэй. Тухайлбал, Кени улсад 2010-2017 оны хооронд хүн-зааны сөргөлдөөний улмаас 200 хүн амь насаа алдсаныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээллээс харж болно. Хэрэв эрдэмтэд амьдрах чадвартай, хангалттай олон тооны арслан зааны сүрэг үүсгэхийг хүсэж байгаа тохиолдолд “арслан заантай хэрхэн харилцах” талаар нэг бус тивийн хүмүүсийг хамарсан сургалт явуулах шаардлага үүснэ гэж Rewilding Europe хөтөлбөрийн биологич, менежер С.Монсаррат анхааруулав.

Дахин амьдруулах төсөл нь амьтныг хамгаалах үнэ цэнтэй арга хэрэгсэл гэж зарим хүн үзэж байгаа ч үүнд зарцуулж байгаа мөнгийг одоо хэрэгжиж буй амьтан хамгаалах төслүүдэд зарцуулах нь илүү үр дүнтэй гэж мэтгэх бүлэг ч бий. Colossal Biosciences компани дахин амьдруулах төслүүддээ зориулж 225 сая орчим доллар босгосон бөгөөд энэ мөнгөний зарим хэсгийг амьтан хамгаалал, генийн судалгаанд зарцуулна гэж Б.Ламм мэдэгдсэн. Харин экологид үзүүлэх нөлөө нь тодорхойгүй мөхсөн гурван амьтныг дахин амьдруулахын оронд устах аюулд ороод буй 100 орчим төрөл зүйлийн амьтныг аврахад энэхүү мөнгийг зарцуулах нь зөв гэж О.Шмиц үзэж байна.

Эх сурвалж: LiveScience

bookzone.mn

Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00