BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Чулуун балгас дээр суудаг олон тооны жуулчид алдартай үзэсгэлэнт газарт цуглардаг. Зарим нь зураг авч, селфи хийж байна. Жаргаж буй нарны туяа дүр зураг дээр дулаан туяа тусгаж, Европын хотуудын баярын уур амьсгалыг тодотгож байна. - Business.MN

Европын хотууд жуулчдаас залхаж байна

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-10-24
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Олон жуулчин хүлээж авч буй Европын зарим хот, газруудад жуулчдыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна. Хэт халуун, гал түймэр байдлыг улам хүндрүүлэв.

Аялал жуулчлалын төсөл хөгжүүлэхийг эсэргүүцэгчид өлсгөлөн зарлав. Жуулчин хүлээж авах зөвшөөрөлгүй түрээслүүлэгчдийн усыг хаах шийдвэрийг эрх баригчид гаргажээ. Жуулчид руу оршин суугчид усан буугаар шүршив. Жуулчдыг эсэргүүцсэн энэ мэт төрөл бүрийн үйлдэл Барселона, Афин, Санторини зэрэг Европын аялал жуулчлалын гол цэгүүдэд өнгөрсөн зун олонтоо гарчээ. 2024 оны гадаад жуулчдын тоог албан ёсоор мэдээлээгүй ч 2019 оны түвшнийг давсан төдийгүй зөвхөн хоёрдугаар улиралд 2019 оны тоон үзүүлэлтээс зургаан хувиар илүү байх төлөвтэй гэж Европын аялал жуулчлалын холбоо мэдээлжээ.

Уур амьсгалын өөрчлөлт ч жуулчдын зорин очих газруудад асар их нэрмээс болж байна. Өнгөрсөн долоодугаар сард дэлхийн хамгийн халуун сарын дээд амжилт 14 сар дараалан бүртгэгдэж, Испани, Грект +50 хэм давсан өдрүүдийн тоо нэмэгджээ. Аялал жуулчлал нь Европын олон хот, суурины хувьд эдийн засгийн гол хөдөлгөх хүч нь болдог агаад уг салбараас олж буй орлогын ихэнх хувийг тухайн орон нутаг, дэд бүтцэд зарцуулах ёстой гэж оршин суугчид нь үзэж байна.

“Жуулчид манай хотыг булаан эзэлж байна. Байдал хяналтаас гарсан” гэж Испанийн Майорка арлын Пальма хотын иргэн Камила Гузман өгүүлэв. Тэрбээр жуулчдыг эсэргүүцсэн 50 мянган хүний жагсаалд оролцсон бөгөөд үүний шалтгаан нь түүний хувьд “юмны үнэ хэт өсөж, хэвийн амьдрах боломжгүй болсонд” оршиж байжээ. Мөн жуулчдын эрээ цээргүй зан авир, шинэ зочид буудлын барилгын ажил зэрэг нь оршин суугчдын дургүйцлийг төрүүлж байна. Энэ мэт шалтгааны улмаас зарим хот, суурин газрууд жуулчдын тоонд дээд хязгаар тогтоож эхэлжээ. Жишээлбэл, Британийн эргээс холгүй орших Францын Île-de-Bréhat арлын 400 оршин суугч өдөртөө 4700 жуулчин л хүлээж авах хязгаар тавьсан байна. “Хэт их жуулчин, тэдний сөрөг зан авир, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон шалтгааны улмаас энэ зун жуулчдыг үзэн ядах нөхцөл бүрдсэн” гэж Глазго дахь Стратчклайдын их сургуулийн зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын менежментийн профессор Р.Батлер өгүүлжээ.

Ингээд Европын хамгийн ачаалалтай аялал жуулчлалын газрууд ямар асуудалтай тулгарч буйг товч танилцуулъя.

Халууны долгионы улмаас Акрополисийг үзэх хугацааг хязгаарлаж байв.

Грек, Афин

Хэт халуун, усан хангамжийн тасалдалтай нүүр тулсан Афин хотод жуулчид улам их дарамт нэмжээ. Нэмээд ой хээрийн түймэр Аттика хавийн ойг устгаж, Афины захад тулж ирсэн. Хэт халсан долоодугаар сард эрх баригчид Акрополисийг түр хугацаагаар хаахаас аргагүйд хүрч байлаа. Өнгөрсөн жил тус байгууламжид нэвтрэх жуулчдын тоог хянах үүднээс өдөрт 20 мянган хүний хязгаар бүхий тасалбарын системийг нэвтрүүлсэн. Афин хотод жуулчдыг эсэргүүцсэн жагсаал болж, барилгууд дээр “No tourists” гэж бичиж, бүхэл бүтэн орон сууц, барилгыг жуулчдад түрээсэлж байгааг оршин суугчид эсэргүүцэж байлаа.

Ердөө 15500 оршин суугчтай Санторини аралд өнгөрсөн жил 3,5 сая жуулчин иржээ.

Санторини

Цагаан барилгууд, нар жаргах үеийн байгалиараа гайхагдсан Санторини арал өнгөрсөн жил жуулчдын хөлд хамгийн их дарагдсан газар болов. Грекийн боомтын холбооны мэдээллээс үзвэл тус аралд 800 усан онгоцоор 1.3 сая зорчигч ирсэн байна. Тиймээс арал дээр ирэх жуулчдын тоог 8000-аар хязгаарлахаар шийдсэнээ тус арлын захирагч Н.Зорзос мэдээлсэн байна. Уг нь энэ тоог 2025 оноос 17 мянга болгож нэмэх гэж байсан юм. Хэт хуурай уур амьсгал, аялал жуулчлалын байгууламжуудын усны хэрэглээ нь хот, суурин газрын усан хангамжид сөргөөр  нөлөөлсний улмаас Сифнос, Крет арлуудад онцгой байдал зарлахад хүрч байлаа. Харамсалтай нь, тус улсад өнгөрсөн жил гадаадын зургаан жуулчин, тэр дундаа BBC-ийн сэтгүүлч М.Мосли хэт халууны улмаас амь насаа алджээ.

Испанийн Малага хотод болсон “Málaga to live, not to survive” жагсаал

Испани

Энэ оны эхний зургаан сард Испанид ирсэн жуулчдын тоо 13.3 хувиар өсөж, 42.5 саяд хүрсэн тухай тус улсын Аялал жуулчлалын яам мэдээлсэн. Үүнээс шалтгаалж олон хот жуулчидтай “тэмцэх” арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, Севилья хот жуулчдад орон сууцаа хууль бусаар түрээслүүлэгчдийн усыг хаах, Барселона хот аялал жуулчлалын загвараа өөрчлөх, тухайлбал хотод ирэх усан онгоцны тоог бууруулах, богино хугацааны түрээсийг зохицуулах арга хэмжээ авч байна. Тус хотын захиргаа ийм төрлийн түрээсийг 2028 он гэхэд бүрэн хориглох, өнгөрсөн сараас эхэлж жуулчдын татварыг нэмэгдүүлэх шийдвэрээ танилцуулав.

Түүнчлэн Майорка, Малага, Канарын арлууд, Барселонад жуулчдыг эсэргүүцсэн жагсаал болсон бол Тенерифед аялал жуулчлалын томоохон төслийг эсэргүүцсэн иргэд өлсгөлөн зарлаж байлаа. “Иргэд нь орон сууц худалдаж авч чадахгүй ноорхой, засвартай байранд амьдарч байхад жуулчдад зориулсан төслүүдэд хот нь хэдэн сая евро зарцуулж байгаа нь шударга бус” гэж тус хотын иргэн А.Торо ярьжээ.

Өнгөрсөн жил 20 сая жуулчин хүлээж авсан Венец хот энэ тоог хязгаарлах төрөл бүрийн арга хэмжээ авч байна.

Венец

Өнгөрсөн жил 20 сая жуулчин хүлээж авсан 50 мянган оршин суугчтай Венец хот оргил цагуудад зорчигчдын тоог бууруулах зорилгоор хот руу нэвтрэх эрхийг 5 еврогоор борлуулж байв.  Долоодугаар сард дууссан уг арга хэмжээнээс 2,43 сая еврогийн орлого олсон гэж хотын захирагч Л.Бругнаро мэдээлсэн бол энэ арга хэмжээ нь жуулчдын тоог дорвитой бууруулж чадаагүй гэж шүүмжлэгчид үзэж байна. “Таван евро жуулчдад юу ч биш. Тэд үүнээс ч их мөнгийг шар айрагт үрдэг” гэж хөтөч Л.Каталди хэлжээ.

Замын түгжрэлийг бууруулах зорилгоор тук-тук машины жолооч нарт олгох зогсоолын тоог хязгаарлана гэж Лиссабон хотын захиргаа мэдээлсэн.

Лиссабон

Португалийн нийслэл хотын нарийхан гудамжууд тук-тук машин, жуулчдаар дүүрсэн учраас зарим оршин суугч өнгөрсөн зун гэрээсээ цөөн гарсан гэнэ. “Хөл бөмбөгийн тоглолт дууссаны дараа цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа алхаж байгаа юм шиг заримдаа санагддаг. Бөөн бужигнаан, заримдаа би хөршүүдтэйгээ ч уулзаж чаддаггүй. Бүр гэрээсээ гармааргүй санагддаг” гэж Алфама дүүргийн иргэн, 68 настай А.Кал ярив. Орон сууцыг жуулчдад түрээслүүлэх эсэх санал асуулга тус хотод явагдаж байгаа бол хотын захиргаанаас тук-тукийн жолооч нарт олгох зөвшөөрөл, зогсоолын тоог бууруулна гэж мэдэгдээд байна.

Сүүлийн нэг жилд Амстердам хот жуулчдын татварыг нэмж, круйз усан онгоцнуудын тоог цөөлж, шинэ зочид буудал барихыг хориглосон.

Амстердам

Дэлхийн хамгийн их жуулчин хүлээж авдаг хотуудын нэг Амстердамд өнгөрсөн жил 23 сая жуулчин ирсэн нь дээд амжилт болжээ. Гэвч тус хот үүнийг амжилт гэж үзэх бус харин ч жуулчдын татварыг нэмж, боомтод ирэх круйз усан онгоцнуудын тоог цөөлөх, шинэ зочид буудал барихыг хориглох, орон сууцыг жуулчдад түрээслэхийг хязгаарлав. Мөн согтууруулах ундаа хэт их хэрэглэж оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг 18-35 насны британи эрэгтэй жуулчдад голлон чиглэсэн “Stay away” кампанит ажлыг эхлүүлээд байна. Энэ нь жуулчдын бүдүүлэг, таагүй үйлдлийг арилгах зорилготой аж. Зөрчсөн жуулчдыг баривчлах, торгох зэрэг шийтгэл ногдуулж эхэлжээ. Түүнчлэн гудамжинд марихуан хэрэглэхийг хориглож, ягаан дэнлүүний гудамжинд согтууруулах ундааны хэрэглээг бууруулах арга хэмжээ авч байна.

bookzone.mn
Тагууд: аялалаялал жуулчлалдэлхийд

Санал болгох:

A large white robot with multiple arms interacts with a black car as a crowd of people watches behind a red rope barrier in a brightly lit exhibition hall.
Хятадын хиймэл оюун, технологийн тэсрэлтээс юуг ойлгох ёстой вэ 
A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00