Хүн бүхний амьдралын хэмийг цаг хугацаа алдалгүй хэмжиж, аз жаргалтай мөч бүхнийг хуваалцаж байдаг цагны талаарх давуу тал, түүхийг дурдаад баршгүй. Урлагийн бүтээл, технологийн гайхамшгийн нэгэн цогц болох дэлхийн шилдэг бугуйн цагыг “Наран их дэлгүүр” компани нь монгол хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлснээс хойш 20 жил болж байна .
Ойн баярынхаа хүрээнд “Наран их дэлгүүр” компани нь “WWJF-2025” арга хэмжээг аравдугаар сарын 25-нд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр дэлхийн бугуйн цагны тэргүүн брэндүүд болох
- Швейцарь цагны Omega,
- Tag heuer,
- Rado,
- Longines,
- Tissot,
- Swatch
- Японы Seiko,
- Австрийн Swarovski зэрэг брэндийн шинэ загвар , технологийн гайхамшгийг оролцогчдод танилцуулсан юм.
Мөн “WWJF-2025” арга хэмжээний үеэр энэ сарын 25 хүртэл Наран их дэлгүүр дээр явагдсан сугалаанд оролцсон хэрэглэгчдээс “Mission on Earth – Desert” нэртэй “Moonswatch” цагны нэг азтанг шалгаруулсан юм. Харин арга хэмжээний үеэр хүрэлцэн ирж, үүдэнд бүртгэл хийлгэсэн зочдоос гурван азтанг шагнасан юм.
Бугуйн цаг бол маш нарийн процессоор үйлдвэрлэдэг олон жижиг деталь зүйлсийн нэгдэл юм. Өөрөөр хэлбэл заримыг нь бид энгийн нүдээр ч харж боломгүй бичил эд ангиудын цогц гэсэн үг. Жинхэнэ цаг үйлдвэрлэгчид цагны хөдөлгүүр, дизайн, материал зэргийг төгс зохицуулан олон зуун туршилтын үр дүнд үйлдвэрлэдэг. Тийм ч учраас жинхэнэ үйлдвэрлэгчдийн бүтээсэн цаг 1-5 жилийн олон улсын баталгаатай байдаг. Иймд “Наран их дэлгүүр”-т борлуулагдаж буй албан ёсны эрхтэй бугуйн цагыг авснаар олон улсын баталгаат гэрчилгээ болон сервис үйлчилгээг авч болох аж. Тодруулбал хэрэглэгчийн гар дээр очсон мөчөөс эхлэн цаг, гоёл чимэглэл бүртээ олон улсын 2-5 жилийн баталгаа өгч, цагны хөдөлгүүрт чанарыг баталгаажуулдаг аж.
Мөн Наран их дэлгүүрийн бүх салбарт дэлхийн цаг гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа 10-р сарын 18-31-ний өдрийн хооронд болох юм байна. Тус үзэсгэлэнгээс нэрийн хуудас, бахархал төдийгүй үр хүүхдэд тань өвлөгдөх дэлхийн брэнд болсон цагыг худалдаж авах боломжтой аж.