Ажилтны гүйцэтгэлд түүний ур чадвар голлох үүрэг гүйцэтгэдэг хэдий ч түүнээс гадна олон нөхцлүүдийг бүрдүүлэх шаардлагатай байдаг.
Ажилтны ажиллах орчин, хамтран ажиллагсдын уур амьсгал, удирдлагын арга барил гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлдөг. Ажлын гүйцэтгэлд олон ялгаатай хүчин зүйлс нөлөөлж байдаг :
- Удирдлагын арга барил
- Ажилд ашиглагдаж байгаа технологийн боломжууд
- Бодит ажлын орчин
- Цахим ажлын орчин гэх мэт
Ажилтны гүйцэтгэлд түүний ур чадвар голлох үүрэг гүйцэтгэдэг хэдий ч түүнээс гадна олон нөхцлүүдийг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Ажилтны ажиллах орчин, хамтран ажиллагсдын уур амьсгал, удирдлагын арга барил гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлдөг.
Ажил олгогч ажилтныг хамгийн өндөр бүтээмжээр ажиллахад нь туслаж дэмжихийг хүсдэг, тийм ч учраас гүйцэтгэлийг хэмжиж, үнэлэх, удирдах шаардлага гарч ирдэг. Гүйцэтгэлийг удирдах явцад түүнд нөлөөлж байдаг хэд хэдэн чухал хүчин зүйлсийн тухай бид хуваалцаж байна.
Удирдлагын арга барил
Удирдлагын үр дүнтэй арга барил нь ажилтныг мотивацижуулж, сэтгэл ханамжинд эерэгээр нөлөөлж, түүгээрээ дамжуулан гүйцэтгэл сайжрахад нөлөөлдөг. Харин удирдлагын үр дүнгүй, муу арга барил нь эсрэгээрээ сэтгэл ханамжийг бууруулж, бүтээмж, гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлж байдаг.
Ажилтнуудын дунд судалгаа хийж компанийн удирдлагын төлөв нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх, болзошгүй асуудлуудыг тодорхойлох, улмаар эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг санал болгох боломжтой юм.
Байгууллагын соёл
Байгууллагын соёл гэдэг нэгдсэн итгэл үнэмшил, төсөөлөл, ажилтнуудын зан төлөвтэй холбоотой ойлголт. Зарим шинж чанар, зан төлөв нь ажилтнуудын гүйцэтгэлд эерэгээр нөлөөлдөг бол зарим нь сөрөг нөлөө үзүүлдэг.
Жишээ нь дараах соёлын шинж чанарууд ажилтны гүйцэтгэлийг сайжруулахад тусладаг :
- Тасралтгүй суралцаж, хөгжих соёл
- Өөрчлөлтөнд нээлттэй, бэлэн байх, шинэ санал санаачлагыг дэмждэг соёл
- Дижитал ур чадварын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх хандлага
Ажилтны зан төлөвийг нэг өдрийн дотор өөрчлөх боломжгүй, байгууллагын соёлыг өөрчлөх нь тодорхой хугацааг шаарддаг. Гэхдээ зөв үнэ цэнийг ажлын байран дээр бий болгосноор ажилтнуудын ажлынхаа тухай санаа бодлыг өөрчлөх, гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд туслана.
Дижитал ажиллах орчин
Дижитал ажиллах орчин гэдэгт
- Ажилдаа ашигладаг дижитал хэрэгслүүд
- Эдгээр хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаа байдал
- Дижитал ур чадварыг нэмэгдүүлэх сургалт
- Дижитал ажлын урсгал гэх мэтийг ойлгож болно.
Сүүлийн үед ажилтнуудын ажлын байрны нөхцөлд дижитал ажиллах орчин чухал нөлөө үзүүлдэг болсон байна. Дижитал орчинг сайжруулахад хөрөнгө оруулсан байгууллагад ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэх, гүйцэтгэл сайжрах үр дүнгүүд бий болж байна.
Бодит ажлын орчин
Бодит ажиллах орчин ажилтнуудын сэтгэл ханамж, гүйцэтгэлийн үр дүнд хамгийн чухал нөлөө үзүүлсэн хэвээр байна. Ажлын орчинг сайжруулахын тулд байгууллагын соёл, ажилтнуудын зан төлөв, ажлын онцлогт тохируулах шаардлагатай.
Хурдтай хөгжиж буй стартапууд, технологийн компаниуд ажиллах орчин байгууллагынхаа соёл, үнэт зүйлс, эрхэм зорилгод нийцүүлэн бүтээж байгаа олон жишээг харж болно. Уулзалт, амралтын орчин, идэвхитэй хөдөлгөөн хийх, тоглоомын өрөө гэх мэтээр ажлын орчинг тохижуулж байна.
Ялгаатай соёл бүхий байгууллагуудад ялгаатай ажлын орчинг бүрдүүлдэг. Гэхдээ салбар, соёлоос хамааралгүйгээр ажлын бодит орчин ажлын гүйцэтгэл шууд нөлөөтэй байдаг.
Өдөр тутмын ажлын үүрэг
Ажлын байрны чиг үүрэг, өдөр тутмын ажлууд нь ажилтны гүйцэтгэлд чухал нөлөөтэй. Ихэнх хүмүүсийн хувьд хийж байгаа ажил нь утга учиртай, сонирхолтой, хувийн зорилгод нь нийцсэн байгаа үед илүү хүчин зүтгэл гаргаж ажилладаг.
Зарим хялбар өөрчлөлтүүдийг хийж чадсанаар ажлыг сонирхолтой, урам өгөхүйц болгох боломжтой байдаг. Жишээ нь :
- Процессийн автоматжуулалт нь өдөр тутам давтамжтай хийгддэг уйтгартай ажлыг хялбарчилж өгдөг
- Өөрийнх нь хийж байгаа ажил үйлчлүүлэгчдэд хэрхэн эерэгээр нөлөөлж байгааг харуулах нь өдөр тутмын ажилд утга учир нэмэхэд тусална
- Ур чадвараа нэмэгдүүлэх сургалт, карьер хөгжлийн боломжийг санал болгох нь ажилтны хувьд сэтгэл ханамжийг дээшлүүлж, тэдний байгууллагадаа оруулах үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг
Хийж байгаа ажлаасаа уйдсан, сэтгэл ханамжгүй болсон ажилтнуудын хувьд энэ мэт өөрчлөлтүүдийг хийж өгснөөр ажлын гүйцэтгэлийг сайжруулахаас гадна урт хугацаанд үр дүнтэй ажиллах гэх мэт чухал үзүүлэлтүүдэд нөлөөлдөг.