BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
People are sitting on chairs in a conference room, reading materials. Some are wearing name tags and others have bags by their feet. The room has a neutral color scheme, and there are more individuals gathered in the background.

Шинэ санаа, амжилтын эхлэл 

Ц.Хонгор   Ц.Хонгор
2024-11-25
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монгол хэлний тайлбар тольд “Өглөөний нарнаар өдрийг барина” буюу эртлэн босож аливаад шамдах нь өдрийн бүтээмжид өгөөжтэй гэх утгатай зүйр үг бий. Тэгвэл бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд урам зориг өгөх зорилготой сар тутмын “Бизнес цэнэг” өглөөний уулзалт өнгөрсөн сарын 29-нд Galleria Ulaanbaatar-т анх удаа амжилттай зохиогдсон юм. Цаашид Business.MN-ний хамт олон энэхүү уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулах бөгөөд салбар бүрийн бизнес эрхлэгчдийн хөгжих, хамтрах, цэнэглэгдэх орон зайг бий болгохоор зорьж байна.  

Сүүлийн үед манай улсын ууган компаниудаас өгсүүлээд урган бойжиж буй шинэ бизнес эрхлэгчид хүртэл дэлхийн зах зээлд хөл тавихыг эрмэлзэх болжээ.  Компаниуд дараагийн түвшин, шинэ зах зээлд гарахын тулд хамтран байнгын үр өгөөжтэй харилцсаны үр дүнд амжилтад хүрнэ гэх яриа бизнесийн орчинд дэлгэрэх боллоо. Анхны өглөөний уулзалтад зах зээлд бизнесээ амжилттай тэлж буй “Инвескор Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Л.Билгүүн, “Монкрем” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Уранчимэг, “Царамтайн Арвай” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Жавхланбаяр нар зочноор оролцож, өөрсдийн тэргүүн туршлагыг таван минутад товчхон хуваалцсан юм. Харин үндсэн илтгэгчээр “Датаком” болон Business.MN-ий үүсгэн байгуулагч Д.Энхбат оролцлоо. Тэрбээр “Холбоосууд ба таны бизнес” сэдвээр өглөөний уулзалтад оролцогчдод илтгэл тавьсан юм. Ингээд түүний илтгэлээс тоймлон хүргэе.

Шүдээ зуугаад, сайн ажилласаар байх уу? эсвэл…

Архитектор хүн байшингаа гаднаас нь харж, ажилладгаас хэзээ ч өөрөө цемент зуурдаггүй. Гэтэл манай улсын бизнес удирдагчдад хайрцаг баглаанаас эхлээд бүх түвшний ажилд гардаж, оролцдог нийтлэг алдаа бий. Мөн тэдний ихэнх нь ажлын байр, бизнесээ ялгадаггүй. Өөрөөр хэлбэл, ажил хийж буйгаа бизнестэй андуурдаг. Үүнийг бизнесийн тэг түвшин буюу бизнес эзнийгээ тойрч байх зарчим гэдэг. Нэг ёсондоо, эзэн нь байхгүй тохиолдолд компани алга болдог. Эсвэл тоглоомын дүрмийг шинэ эзэд нь өөрчилдөг. Энэ төрлийн бизнес эзнээс гүн хамааралтай учир тэдэнд амрах, амьдрах зав гардаггүй. 

Товчхондоо бол бизнес ажлын байр биш систем юм. Тэгэхээр бизнесийн систем гэдэг нь бүтэц, процесс төлөвлөлт, оновчтой судалгаа зэргийг цогцлоосон бие даасан тогтолцоог хэлнэ. Ингэснээр бизнес тань таны оролцоогүйгээр өсөж, томорч, хөгжих болно. Дэлгэрүүлбэл, бизнесийн систем нь нэг цул баг болж ажиллах хүмүүс, тэдний стратеги, ажлын процесс, технологи билээ. Гол нь энэ бүхнийг бүтээж, тасралтгүй суралцаж, суралцсанаа алхам алхмаар уйгагүй хэрэгжүүлж байж амжилтад хүрнэ. Систем бол цөөрмийн алтан загас далайд гарах эхний алхам, киногоор бол цоо шинэ анги. Манай бизнес эрхлэгчид хуучин цагийн амьд үлдэх зарчим буюу дэлхий сүйрсэн ч ганцаараа амьд үлдэх аятай ажилладаг. Тодруулбал, багийн тоглолтыг огт зохион байгуулж чаддаггүй. Дангаараа ажиллахад асуудалгүй хэр нь нэгдэж нийлэхээрээ системээ босгож ч амжилгүй бутраачихдаг. Энэ бол бидний дэлхийн зах зээл, компаниудаас хоцрогдож буйн том шалтгаан. 

Харилцагчдыг ойлго, мэдэр тэдний бизнест өөриймсөг ханд

“Инвескор Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Л.Билгүүн:

Харилцагч бол манай салбарын нэн чухал хэсэг. Иймд, харилцагчийн хэрэгцээ, шаардлага, хүсэлтэд өөрийн мэт хандах хэрэгтэй. Нэг үгээр, харилцагч хэдий хэр амжилттай өсөж, өргөжнө, тэр хэрээр таны хүртэх үр өгөөж нэмэгдэнэ гэдгийг ойлго. Угтаа бол харилцагчаа хөгжүүлэхэд өөрийн хүч боломж, бололцоогоороо нэмэр бол. Мэдээж энэхүү зарчмаар бизнесээ авч явахын тулд та хэдэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд: 

    • Харилцагчийн итгэлийг бүү алд., 
    • Тэдэнд бүү худал хэл., 
    • Хэлсэндээ хүр, амлалтаа биелүүл., 
    • Хуваалцаж сур., 
    • Мөнгө олох нь таны бизнесийн зорилго биш гэдгийг ойлго., 
    • Харилцагчдыг хооронд нь холбох найдвартай гүүр бол., 
  • Өөрийн боломж бололцоогоороо тусал зэрэг зарчмыг баримтал.

Мөн тэдэнд өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахад улайрахаас илүүтэй тэдний хэрэгцээ шаардлагыг мэдэр. Харилцагчдын бизнест өөрийн мэт сэтгэлээр хандсанаар тэд танд итгэх болно. Итгэснээр цаашдын хамтын ажиллагаа өргөж илүү он удаан жил үргэлжилнэ.

Зээл бол орлого биш 

“Царамтайн Арвай” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Жавхланбаяр:

Бизнес эрхлэгчдэд зээл маш том ачаа болдог, бас боломж. Тиймээс санхүүгийн чанд сахилга баттай байх хэрэгтэй. Зарим бизнес эрхлэгч зээлийг орлого мэт зарцуулдаг. Хэрэгцээгээ нарийн төлөвлөж тодорхойлсныхоо дараа зээл ав. Миний хувьд зээлээ төлөх хугацааг хамгийн гутрангиар төсөөлдөг. Мөн бизнес бүрд ашиг “гозойх” сар болон уналтын үе бий. Энэ үеийг сайтар тооцоолж зээл авч буй банктайгаа хамтарч зээлийн графикийг гарга хэмээв. 

Чанарыг эрхэмлэ

“Монкрем” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Уранчимэг:

bookzone

Нэгэн япон хэрэглэгч маань 1996 онд манай Халгай брэндийн шампунийг хэрэглээд, эерэг үр дүн гарсан. Улмаар тухайн улсын эрүүл мэндийн яамны лицензийг жилийн хугацаанд авч, Халгай шампуниа тус улс руу экспортолж эхэлсэн. Энэ нь бидэнд маш том урам зориг болж байлаа. Гэлээ ч удалгүй буюу 1998 онд манай үйлдвэрийн байр дуудлага худалдаанд орж, үйлдвэрлэл тэр чигтээ зогссон. Тиймээс бид жижиг байр түрээсэлж, үйл ажиллагаагаа жижгэрүүлэх бодлогыг баримталж ажилласан. Энэ хугацаандаа Халгай брэндийг ерөөсөө л чанартай үйлдвэрлэж, худалдаанд нэвтрүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Үүний үр дүнд, санхүүгийн дарамтаас гарсан. Гол нь бид чанарыг эрхэмлэж ажилласан. 

Бизнесийн орчинд олон төрлийн уулзалт болдог ч тэр бүр оролцогчид уулзалдаж танилцах болон хамтарч ажиллах талаарх яриа өрнүүлэх боломж гардаггүй. Үүнд хөтөлбөрийн шахуу хуваарь, нэрийн хуудас солилцох хугацааг үр ашиггүй зохион байгуулж буйд оршдог байх. Харин “Бизнес цэнэг” өглөөний уулзалтын нетворкинг хэсэг уг хэвшмэл ойлголтыг эвдсэнээрээ онцлог байв. 

"Бизнес Цэнэг" өглөөний уулзалтын 11-р сарын зочдыг танилцуулж байна!

Тэгвэл бизнес эрхлэгчдийг дараагийн түвшинд хөтөлнө хэмээн зорьж буй “Бизнес цэнэг” уулзалт арваннэгдүгээр сарын 29-нд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын уулзалтад BLU Clothing Studio-г үүсгэн байгуулагч Г.Энхтөгс “Кластер: Брэнд бүтээх шийдэл” сэдвийн хүрээнд хамтын хүчийг ашигладаг арга барилаасаа хуваалцана. Харин Apprentice нэвтрүүлгээр олонд танигдсан Stora компанийн гүйцэтгэх захирал О.Энхжин “Тасралтгүй суралцдаг CEO-ийн дадал” сэдвээр өөрийгөө хөгжүүлэх дадлыг хэвшүүлсэн туршлагаа хуваалцах бол Morninspire-ийн зочноор Bat Solution Partners-ийн үүсгэн байгуулагч В.Ганзориг оролцоно. Тэрбээр “Брэнд урлахуй” сэдвээр илтгэл тавих болно. Мөн CallPro компанид оффис менежерээс гүйцэтгэх захирал хүртэл дэвшин амжилттай ажиллаж буй Т.Аягүль “Борлуулалтаа өсгөхөд технологи ашиглах нь” сэдвээр өөрийн туршлагаасаа хуваалцах бөгөөд тэрбээр технологийн дэвшлийг ашиглан хэрхэн борлуулалтыг нэмэгдүүлэх стратегиудыг танилцуулах бөгөөд энэ нь бизнесийн өсөлтөд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцах болно.

Эрхэм уншигч та бүхнийг салбар бүрд бизнесээ амжилттай өргөжүүлж буй бизнесмэнүүдийн илтгэлийг сонсож, өглөөний кофегоо хамтдаа ууж, урам зориг, шинэ санаагаар өөрийгөө цэнэглэхийг урьж байна.  Бидний уулзалт бизнесийн шинэ боломж, хамтын ажиллагаа, инновацын талаар санаа солилцох гайхалтай платформ болох болно. 

Тагууд: нетворкингөглөөний уулзалт

Санал болгох:

Event banner for the BNI Mongolia National Conference titled “Networking Like A Pro,” highlighting бизнес нетворкинг, keynote speakers' photos, and details. The event is on May 17-18, 2025, at UG Palace. Registration info included.
“BNI Mongolia National Conference-2025” зохион байгуулагдана
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00