BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A person presents in front of a large screen displaying statistics and graphics. The audience watches from seated rows. The setting appears to be a conference or seminar.

IT-гийн хүний нөөцийг хөгжүүлэх код-Pinebaatars

Ц.Хонгор   Ц.Хонгор
2024-12-17
  Технологи, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Бизнес эрхлэгчид суралцаж, хөгжих мөч бүрийг алдалгүй, ашигтайгаар ашиглахыг хичээдэг билээ. Мөн салбарын хөгжлийг түүчээлж буй компаниуд хоорондоо мэдлэг туршлагаа солилцож уулзалдах нь тэдэнд олон талаараа ашигтай буй. Энэ ч агуулгын хүрээнд Business.mn-ийхэн “Бизнес цэнэг өглөөний уулзалт”-ыг технологийн салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэж буй Pinecone академи-тай хамтарч зохион байгууллаа. Мөн технологийн салбарын хүний нөөцийнхний ажлыг хөнгөвчилсөн PineBaatars цахим платформын нээлт болсон юм. 

People are seated in rows in a conference room, attentively listening to a speaker. The room features modern decor with a floral arrangement at the front. Casual and business attire suggests a professional event or seminar.

Дэлхий нийтээрээ технологийн салбарын чадварлаг боловсон хүчнээр өрсөлдөж буй энэ цаг үед Pinecone академи ур чадвартай, өндөр бүтээмжтэй боловсон хүчнийг хувь хүний хөгжилд тулгуурлаж бэлтгэдэг гэдгийг Pinecone Academy-н дэд захирал Б.Энх-Амар уулзалтад хүрэлцэн ирсэн зочдод онцолж, тайлбарлаж байлаа. “Ер нь ярилцахгүйгээр аливаа нэг шийдэлд хүрч, ажил урагшлахгүй. Бусдад тушааж, зааварчилгаа өгөхөөс илүүтэй юу хүсэж, ямар шинэ санаа гаргаж буй талаар чөлөөтэй ярилцах нь миний ажлын арга барил. Энэ утгаараа ажлын маань 50 хувь нь бусадтай ярилцах байдаг” хэмээн тодорхойлж буй Pinecone Academy-н дэд захирал Б.Энх-Амар арванхоёрдугаар сарын Бизнес цэнэг уулзалтын үндсэн илтгэгчээр оролцсон юм. Ийнхүү түүний “Манлайлал ба хайр: Z үеийг ойлгох нь” илтгэлийг тоймлон хүргэе. 

A speaker stands on a stage, speaking to an audience. A large blue screen behind them displays text in a non-Latin script. The setting appears to be a conference or business event, with attendees seated and listening.

Pinecone Academy-н дэд захирал Б.Энх-Амар:

Миний хувьд манлайллыг хайртай холбож ярих дуртай. Магадгүй хэтэрхий гэнэн сонсогдож болно. Гол нь хайрыг аль төрөлтэй нь холбож ярьж байна вэ гэдэг чухал. Тодруулбал хайрын тухай ойлголт соёл, философи, шашин шүтлэг, сэтгэл судлал, эртний болон орчин үеийн шинжлэх ухааны хүрээнд олон янзаар ангилагддаг. Эртний Грекийн философиос эхлээд орчин үеийн судалгаанд хайрыг дараах үндсэн төрлүүдэд хувааж үздэг. Үүнд:

  • Романтик, сэтгэл татам байдалтай холбоотой Эрос  
  • Нөхөрлөлийг илэрхийлдэг Филиа 
  • Болзолт нөхцөлгүй хайр буюу Агапе 
  • Хөнгөн, хөгжилтэй мэдрэмжийг төрүүлэх Людус 
  • Практик харилцаан дээр тулгуурласан Прагма хайр 
  • Өөрийгөө хайрлах хайр буюу Филаутиа
  • Сторге буюу гэр бүлийн хайр гэх мэт олон төрөл бий. Тэгэхээр манлайлалд хүнийг хайрлах гэдэг нь бидний мэддэгээс өөр зүйлийг хэлдэг. 

Ихэнх захирал “Би хамт олноо хайрладаг ч тэд намайг эргүүлээд хайрладаггүй гэдэг. Гэхдээ таныг хайрлаж буйг тань танай ажилтнууд мэддэг үү гэх асуултыг өөртөө нэг тавиад үзээрэй. Бид ихэвчлэн үүн дээр алдаад байдаг. Ажиллах хүчний суваргыг харахад манай улсын гол хүч GenZ үеийнхэн болоод буй. Тухайн үеийнхний хөгжил технологийн дэвшлээс шууд хамааралтай. Тэд өөрсдийгөө хөгжүүлэх сургалт, менторшип, карьер өсөлтдөө нэн анхаарч дарга болон багийн гишүүдтэйгээ шууд, энгийн, ил тод харилцаатай байхыг хүсдэг. Мөн богино хугацаанд үр дүн гаргахыг хүсдэг тул бүтээмж, хурдад суурилсан ажиллах арга барилыг илүүд үздэг. Тэгэхээр бизнес эрхлэгчдэд залуустай хэрхэн харилцаж хамтран ажиллах вэ гэдэг арга барил, бодлогоо сайжруулах зайлшгүй шаардлагатай болж буй. Хамгийн гол нь тэд хайрлуулахыг хүсдэг. Тэгэхээр манай академи ихэвчлэн GenZ үетэй хамтарч ажилладаг. Мэдээж ажлын байр бидний анхдагч хэрэгцээг хангадаг. Гол нь тэд сурч хөгжиж байна уу гэх хэрэгцээгээ үргэлж эрэлхийлж байдаг. Иймд Pinecone академи өсөж дэвших нөхцөл, манлайлах ур чадварт нь түлхүү анхаарч ажилладаг. 

A person in a gray blazer stands at a table, reading a booklet. There's a cup and a bottle of water on the table. In the background, other people sit and engage in conversation in a brightly lit room.

Бид үндсэн гурван үнэт зүйлийг эрхэмлэж, үйл хэрэг бүрдээ шингээчихсэн хамт олон. Нэгт ёс суртахуун. Хоёрт нинжин сэтгэл үүнийг хайртай шууд холбож ойлгож болно. Өөрөөр хэлбэл манайхаас гарч буй боловсон хүчин бүр хүнд төвөг уддаггүй, ажилдаа үнэнч хандлагаар төлөвшиж ажлын талбарт гардаг. Энгийнээр хэлэхэд таны ажлын процессоос хамаарч хамтрагчид тань шаналж, ажил нь удааширдаггүй байх чадварт гүн суралцдаг гэсэн үг. Мөн аливаа асуудлыг шийдвэрлэгч хандлагаар хардаг буюу бүтээлч сэтгэлгээтэй байхыг эрхэмлэдэг. Эцэст нь хэлэхэд хайр хэдий романтик ч өвтгөх үеүд бий. Гэхдээ ахлах ажилтны хэлсэн хатуу үгний таны цаана таныг зөв зам руу чиглүүлсэн, амжилт рүү чиглүүлсэн хайр нуугдаж байдаг юм шүү гэдгийг залуу үеийнхэндээ уламжилмаар байна хэмээв.

Close-up of informational boards displaying digital pages for "Pinebaatars," with images and text in a modern layout. The setting appears to be a presentation or exhibition space, with a focus on technology and design. Text includes "Бизнес төв.

Технологийн салбарын Алтангадас

Орчин үеийн технологийн хурдтай хөгжлийг дагаад салбарын хэрэгцээ, шаардлага огцом нэмэгдэж, чадварлаг хүний нөөц хамгийн чухал баялаг болж байна. Хиймэл оюун ухаан, программ хангамж, өгөгдлийн шинжилгээ, цахим аюулгүй байдал зэрэг салбаруудад инновац бий болгох, хөгжүүлэлт хийх чадвартай мэргэжилтнүүдийн эрэлт урьд өмнө байгаагүйгээр өндөр байна. Гэхдээ манай улсад технологийн салбарын чадварлаг өөрийн ажилтныг олох нь өвсөн дундаас зүү хайхтай адил бэрх ажил билээ. Учир нь манайд хэрэглэгдэж буй хүний нөөцийг цахим платформууд ажил хайж буй боловсон хүчний ур чадвар, туршлага, хувь хүний хөгжлийн талаарх чадварыг тэр бүр дэлгэрэнгүй харуулж чаддаггүй. 

Харин Pinecone Academу-н хүний нөөцийн салбарт шинээр нэвтрүүлж буй PineBaatars  нь PineBaatars нь технологийн төрөл бүрийн ур чадвар, туршлагатай мэргэжилтнүүдийг нэгтгэх бөгөөд уг платформын CV-нүүд мэргэжлийн үнэлгээний систем, стандартчилсан хэлбэртэй тул ажилд авах явцыг хялбарчлах аж. Мөн автоматжуулсан ялгах, ангилах системийг ашиглан хамгийн тохиромжтой кандидатыг тодруулах, ажил горилогчдын баталгаажсан профайл, хийсэн төслүүдийг харах боломжтой юм байна. 

Хурдтай хөгжлийн эринд багийн үнэ цэнийг бүтээх нь

A speaker stands on stage addressing an audience in a conference room. The backdrop displays the words "Sharing is Caring" along with text in another language, beside a portrait of the speaker. Attendees are seated, listening attentively.

Могул Групп-ийн Ерөнхийлөгч Н.Баттулга:

Миний хувьд мэдээллийн технологийн салбарт инженерийн түвшнээс эхэлж ажилласан. Сүүлийн 15 жилийн хугацаанд тус салбарт менежментийн чиглэлд төвлөрч ажиллаж байна. Энэ хугацаанд бизнест багын харилцаа чухал барь суурийг эзэлдэг юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Ялангуяа мэдээллийн технологийн салбарт бизнес хийх нь бусад чиглэлээс маш их онцлогтой. Энэ салбарт амбицтай залуус ажиллаж байдаг. Эргээд салбартаа бизнес эрхлэх хандлагатай буй. Ямар нэг бизнесийн багыг зохион байгуулахдаа оролцогч талд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Мөн багт буй хүн бүр өөрийн хариуцлагыг нарийн ойлгож, бизнестээ тулгарч буй асуудлыг жигд үүрэлцэх хэрэгтэй. Орчин үед итгэлцэл маш ховор зүйл болсон. Гадаадад очиход Монгол хүн нутгийн хүнээсээ зугтдаг болсон гэх мэтээр бид хамгийн гол үнэт зүйлээ гээчхээд байна. Гэхдээ итгэлцлийг ажил, амьдралдаа хэвшүүлж чадвал хөгжихөд нэг их хэцүү биш. Ерөнхийдөө өрсөлдөөн маш хурдтай өрнөж буй тохиолдолд хүндээ төвлөрөхөөс илүүтэй багын түвшинд үнэ цэнээ голчилж ажиллах нь зүйтэй санагддаг хэмээв. 

Төгс мэргэжилтэний “Уурхай” Pinecone

A person wearing a black hoodie with "CREATOR OF THE UNIVERSE" printed on the back stands in an auditorium. The room is filled with seated attendees facing a stage displaying a large screen with graphics and photos.

Монголын ихэнх газрууд шинэхэн ажилтнаа сургаж хөгжүүлэх чиглэлд багагүй хөрөнгө, цаг зарцуулдаг. Тэр тусмаа технологийн салбарт мэргэжлийн мэдлэгээс гадна гал дүрэлзсэн хүсэл эрмэлзэлтэй залуу боловсон хүчин түрэн гарч ирж буй сайшаалтай. Энэ ч үүргийг өндөр түвшинд бэлтгэж буй Pinecone академийг өнөөдрийн байдлаар 700 гаруй төгсөгч төгссөн бөгөөд тэдний 92 гаруй хувь нь салбартаа ажиллаж байгаа юм байна. Иймд эдгээр чадварлаг боловсон хүчнийг байгууллагын өнөр бүлд багтаасан эрхмүүдийн сэтгэгдлээс хүргэе. 

bookzone.mn

A person holding a microphone stands on stage in front of a dark screen with Mongolian text. They are wearing glasses, a gray blazer, and jeans. Logos are visible in the corners of the image.

QMenu-ийн Үүсгэн байгуулагч Г.Ач-Эрдэнэ:

-Ер нь өглөөний цэнэг уулзалтад оролцох дуртай, ажлын цагаас бага үрдэг. Мөн тархи сэргэг байгаа дээрээ үр өгөөжтэй илтгэлүүдийг сонсох ашигтай санагддаг. Манай байгууллага Pinecone академийн төгсөгчдийн анхны ажлын байр болж байдаг. Энэхүү академид талархмаар зүйл нь технологийн салбарт чадварлаг ажилтан тогтож үлдэх нь хэцүү байдаг. Гэтэл тэднийхээс төгссөн залуучууд орж ирэхдээ анхаас нь уусгаад сургаж хөгжүүлэхэд суурь сайтай байдаг. Энэхүү чадвар нь өөрийн багынхаа нэг хэсэг болгоод явахад амар байдаг. Өндөр үнэ цэнтэй салбарт хэрэгцээтэй чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж байгаад талархмаар байдаг хэмээв. 

A person with a thoughtful expression and a lanyard stands facing another person in an office setting. The background is softly blurred, showing windows and some greenery.

“Tесо групп”-ын Хүний нөөцийн бодлогын менежер А.Сайханцэцэг:

-Манай салбарт нэн чухал платформын талаарх мэдээлэлтэй танилцаж, анхны хэрэглэгч нь болсондоо баяртай байна. Тус академийн төгсөгч манай программ хангамжийн салбарт ажиллаж буй. Мэргэжлийн ур чадвар төгсөөс, аливаа зүйлийг сурах эрмэлзэл өндөртэй боловсон хүчин гэж бидний зүгээс үнэлдэг. Энэхүү ажилтныг бэлтгэж буй академи мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүн, манлайлал талаас нь давхар сургадаг авууштай санагддаг гэлээ.

Тагууд: технологийн салбархүний нөөц

Санал болгох:

An illustrated résumé with check marks and X marks highlighting various sections. The background features icons like a globe, chart, and signposts, suggesting job search or résumé evaluation.
Хүний нөөцийн менежмент нь татах, хөгжүүлэх, хадгалах үйл ажиллагаа юм
A group of various robots, including humanoid, wheeled, and quadruped designs, posed together on tiered white platforms against a light blue background.
Робот туслахаар бизнестээ хүч нэм
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00