BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A glowing incandescent light bulb against a dark background, with a visible curlicue filament and a second bulb faintly illuminating in the distance.

2024 онд ямар гэрэл асав?

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-01-15
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

2025 он “чанга” эхэллээ. Агаарын бохирдол, түгжрэл зэрэг асуудлууд өндрөө авсан сүүлийн өдрүүдэд нийгэмд гэрэл түгээсэн сэдэв харагдсангүй. Магад хүн бүр өөрөөсөө өнгөрсөн онд юуг хийж бүтээв одоо яах вэ гэх асуултыг асууж, тунгаасан байх. Харин нийгэм, олон улсын хүрээнд ямархан гэрэл түгээсэн сайн үйл явдлууд болсныг тоймлон хүргэе.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн үр нөлөөг сайжруулав

A herd of deer stands on a snowy landscape with rocky hills in the background. The scene includes a mix of adult deer and one with antlers. The sky is clear, and the ground is covered in snow, creating a serene winter setting.

Өнгөрөгч онд Канад Улс болон  ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэй НҮБХХ-ийн Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн үр нөлөөг сайжруулахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэв. Ингэснээр байгаль орчныг хамгаалах, түүний дотор биологийн олон янз байдлыг хамгаалахад зориулсан төсвийг далайцтай нэмэгдүүлэхэд дэмжлэг болох юм. Мөн тус хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлэн ажилласан ба баруун таван аймгуудад байгаль орчинд зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2021 онд 440.9 сая.төгрөг, 2023 онд 2.9 тэрбум төгрөгд хүрсэн байна.

Үндэсний хиймэл дагуултай болох төслийг БНФУ-ын Засгийн газраас санхүүжүүлэв

A satellite with large solar panels orbits Earth against a backdrop of blue sky and clouds. The sun casts light on the satellite, creating a bright reflection on its metallic surface.

БНФУ-ын Засгийн газар, Улаанбаатар хот, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Улаанбаатар, Эрдэнэт хотын гэр хорооллын 69 айл өрхөд сэргээгдэх эрчим хүчинд суурилсан халаалтын шийдлийг суурилуулав. Уг төсөл нь уур амьсгалын шинэлэг санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх замаар өрх толгойлсон эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн өрхүүдийг дэмжих мөн агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг болох зорилготой.

Мөн тус улсын  газраас Монгол улс үндэсний хиймэл дагуултай болох төслийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм.

Парламент дах эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэв

A group of women in colorful traditional outfits stand on the steps of a large building with a statue. The scene includes a red carpet and uniformed guards on both sides.

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн ээлжит сонгууль холимог тогтолцоогоор явагдаж манай улсын парламент 126 гишүүнтэй болсон. Уг сонгуулийн үр дүнгээр 32 эмэгтэй гишүүн сонгогдсоноор парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх 17.1 хувиас 25.4-д болж нэмэгдсэн.

Судалгаагаар парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь нэмэгдсэнээр

  • нийгмийн бүх давхаргын хэрэгцээ, асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэхэд хувь нэмэр оруулах.,
  • хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын бодлогод илүү анхаарал хандуулах.,
  • жендэрийн тэгш байдлыг дэмжиж, нийгмийн бүх бүлэгт эрх тэгш оролцоог уриалсан дохио болох зэрэг давуу талтай юм.

Жендерийн мэдрэмжтэй татварын тогтолцоог хөгжүүлэхэд хамтрав

Two individuals stand side by side, holding documents, in a formal setting. Flags, including Mongolia's, are in the background. A table with a small Mongolian flag and a coffee cup is in the foreground.

Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудын биелэлтийг ахиулахад Тогтвортой санхүүжилтийн арга хэрэгслийг ашиглах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

  • Уг бичгийн хүрээнд талууд стратегийн гол чиглэлүүд болох.,
  • Үндэсний санхүүгийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэхэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх.,
  • Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлт хийх, санхүүгийн шинэлэг хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох.,
  • Төсөв санхүүгийн бодлогыг үндэсний тодорхойлсон хувь нэмэртэй уялдуулах зэрэгт онцгойлон анхаарах аж.

Гол нь талууд үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, төсвийн илт тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд төсвийн хяналт шинжилгээ, тайлагналыг сайжруулах чиглэлээр ажиллахын зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан татварын тогтолцоо, үүний дотор Жендерийн мэдрэмжтэй татварын тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллах юм.

Эх сурвалж: UNDP

bookzone.mn
Тагууд: сонгууль2024хөрөнгө оруулалт

Санал болгох:

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул
Б.Саруул: Эмэгтэй экспортлогчдын тоог нэмэхэд МҮХАҮТ гүүр болно
Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00