Логикийн хувьд бид үнэхээр логиктойгоор арьсаа арчилдаг уу? Хамгийн сайн гэж ойлгосноо арьсныхаа гадаргууд түрхсэнээр хүссэн үр дүндээ хүрдэгсэн билүү? Шинэ онд арьсаа логиктой, зөв дараалалтайгаар, арьсныхаа хүлээлтэд хүрсэн оновчтой бүтээгдэхүүн хэрэглэж сурах, арьс арчилгааны боловсрол олох зорилгыг хамтдаа тавья.
Арьсны анхны логиктой арчилгаа гэж юу болохыг танд танилцуулъя. Энэ бол “Logically, Skin”, таны арьсыг сайхан харагдуулаад зогсохгүй, арьсны чанарыг үргэлж сайжруулах логиктой арчлах бүтээгдэхүүний цуврал юм.
Logically, Skin нь арьс арчилгааны био-клиник брэнд бөгөөд арьсны эсийн үйл ажиллагаанд нөлөөлөх, мөн насжилт, стрессээс үүдэлтэй арьсны гэмтлийг сайжруулах технологид илүү төвлөрдөг. Илүү сайн тайлбарлавал, Logically skin нь арьс арчилгааны шинэлэг бүтээгдэхүүн боловсруулахдаа шинжлэх ухаан, дерматологийн аргыг хослуулан ашигладаг ба хөгшрөлттэй арьсыг залуужуулах зорилгоор эсийн хог хаягдлыг дахин боловсруулдаг Нобелийн шагналт Автофагийн механизмд суурилан бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлдэг. Энэ нь логиктой арчилгааны гол цөм юм.
Харин одоо Logically, Skin-тэйгээр арьсаа логиктой арчлах үр дүнтэй арга, дадалд суралцъя. Арьс арчилгаа Бэлтгэл болон Арчилгааны 2 үед хуваагдана.
АРЬС АРЧИЛГААНЫ БЭЛТГЭЛ ҮЕД:
- Нэгдүгээр алхам
Арьсан дээрх өнгөн бохирдол болон будгаа тосон цэвэрлэгчээр сайтар цэвэрлэнэ. Цэвэрлэгээний сүүн шингэн, тосон цэвэрлэгч, балм зэрэг бүтээгдэхүүн хэрэглэнэ.
- Хоёрдугаар алхам
Арьсны гүний бохирдлыг нүүр угаагч гель, хөөсөн эсвэл тосон угаагчаар угаана.
- Гуравдугаар алхам
Нэмэлт буюу арьсны үхэжсэн эсийг 7 хоногт 1-2 удаа гуужуулагч бүтээгдэхүүнээр гуужуулан цэвэрлэнэ.
- Дөрөвдүгээр алхам
Арьсны үлдэгдэл бохирдлыг цэвэрлэн, арьс арчилгаанд бэлдэх зорилгоор цэвэрлэгээний тонероор нүүрээ арчин цэвэрлэж, бэлтгэл үе дуусна.
АРЬС АРЧИЛГААНЫ ҮЕД:
- Нэгдүгээр алхам
Цэвэрлэгээний тонерийн дараа арчилгааны тонер түрхэж арьсандаа сайтар шингээнэ.
- Хоёрдугаар алхам
Арьсныхаа асуудлыг шийдэх 2-3 төрлийн серум, ампулыг тохируулан хэрэглэнэ.
- Гуравдугаар алхам
Нэмэлт буюу салфеткан маскийг 7 хоногт 3-4 удаа хэрэглэх ба ямар төрлийн серум ашиглахаас хамааран урд нь эсвэл дараа нь хэрэглэхийг анхаараарай.
- Дөрөвдүгээр алхам
Зовхи арчилгааны бүтээгдэхүүнийг нүдний эргэн тойронд түрхэнэ. Нэмэлтээр зовхины серум болон маскийг хэрэглэж хэвшээрэй.
- Тавдугаар алхам
Арьс арчилгааны төгсгөлд нүүрний тос түрхэн бусад бүтээгдэхүүнийг түгжинэ.
Гоё арьсны зөвлөмж: Аливаа бүтээгдэхүүнийг түрхээд 2-3 минут болж гүйцэд шингэсний дараа, дараагийн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Мөн хүн бүрийн нүүрний арьсны хэмжээ харилцан адилгүй учир бүтээгдэхүүнээ өөрт тохирох хэмжээгээр хэрэглэж сурахыг зөвлөж байна.
Танд энэхүү нийтлэл итгэл үнэмшил бага, дутуу сэтгэгдэл үлдээсэн бол арьс арчилгааны ментортой уулзаж, зөвхөн өөрийн арьсны хэрэгцээнд тулгуурласан зөвлөгөөг аваарай.
Та инстаграмын flamme_skinmentor хаягт хандан, эсвэл 7715-1515 дугаарт залган цаг авч менторын зөвлөмж авах боломжтой.
Logically, Skin брэндийн албан ёсны дистрибьютер www.flamme.mn
Салбар дэлгүүрүүд
Хаяг 1: Төв салбар: Хан-уул дүүргийн чанх хойно, White gate центр, 7 давхар
Хаяг 2: Хоум плаза 2 баруун талд Форум центр 2 давхар
Хаяг 3: Зайсан Хилл, 4 давхар
Цагийн хуваарь: 10:00-20:00 /өдөр бүр/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 8008-810