BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A cargo ship laden with colorful containers sails near a large port with towering cranes. An airplane flies in the cloudy sky above, reflecting on the calm water, creating a dynamic industrial scene.

Хуваагдмал дэлхийн худалдааны модель

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-03-13
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн эдийн засаг 1990-ээд оноос эхлэлтэй даяарчлалын үеийнх шиг харилцан холбогдсон систем байхаа больж, хоорондоо өрсөлдсөн бүлэглэлүүдэд хуваагдаж байна. Гэхдээ энэ нь хил дамнасан худалдаа заавал буурна гэсэн дохио биш юм. 

Тухайн бүтээгдэхүүнийг ашиглаж, хэрэглэж байгаа улсууд руу үйлдвэрлэлээ шилжүүлэхийн оронд ижил үнэт зүйлтэй, эсвэл аюулгүй байдлын ижил асуудалтай бүлэг улс, блокуудад тулгуурлаж томоохон компаниуд нийлүүлэлтийн сүлжээгээ дахин зохион байгуулж эхэллээ. Эдгээр бүлэг, блок болон дэлхийн худалдааны тогтмол урсгалаас гадна “холбогч улсууд” хэмээх ойлголтыг Олон улсын валютын сан танилцуулсан. Энэ бол ялгаатай бүлэглэлүүдийн хоорондох худалдаа арилжааг хэвийн түвшинд байлгах зорилготой аж үйлдвэр хөгжсөн, төвийг сахигч Мексик, Вьетнам зэрэг улс юм.

Эдгээр өөрчлөлт нь даяарчлалын жижигрүүлсэн хувилбар бөгөөд дэлхийн худалдааны хүрд эргэсээр байхад түлхэц болж байна.

Эдийн засгийн харилцан хамаарал

Бүлэглэлүүд бий болох буюу “фракцжуулах” гэж албан бусаар нэрлэдэг уг арга нь даяарчлалын уламжлалт аргуудын оронд олон улсын санхүүгийн орчинд нэвтэрч эхлээд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн санхүүгийн систем нь нэг бүхэл байхаа больж, илүү жижиг, улс төр, бүс нутаг, ашиг сонирхлоор хуваагдсан бүлэглэл, фракцуудын хэмжээнд оршин тогтнодог болж эхэллээ. Тухайлбал, АНУ олон улсын системд өөрийгөө бүрэн нээлгүйгээр цөөн бүлэг улстай худалдаа наймаа хийх замаар төсвийн алдагдлаа нөхөж байгааг судалвал тун сонирхолтой дүр зураг харагдана. 

Валютын арилжааны ханшийг зохицуулах зорилгоор 1944 онд 44 улс нэгдсэн мөнгөний системийн шинэ хувилбар буюу Бреттон Вүүдс 2.0 нь 2000-гаад оны эхээр олон улсад ихээхэн түгэж эхэлсэн юм. АНУ, БНХАУ санхүүгийн хувьд ихээхэн холбоотой болсон, тэр дундаа урсгал дансны ашгаа БНХАУ Америкийн бондуудыг худалдаж авахад зориулж байгаа, дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг санхүүгийн тал дээр найрсаг харилцаатай учраас цаашид геополитикийн ямарваа нэг зөрчил, сөргөлдөөн даамжрахгүй гэсэн итгэлийг уг хувилбар төрүүлж байлаа. 

Гэвч БНХАУ сүүлийн жилүүдэд АНУ-ын бондын худалдан авалтаа бууруулсан бол батлан хамгаалах болон улс төрийн салбарт АНУ-тай нөхөрлөдөг улсуудын хөрөнгө оруулагчид Америкийн бондын худалдан авалтаа өсгөж эхэлсэн юм. 

АНУ-ын хамгаалах  бодлого

Үүнээс шалтгаалаад АНУ-ын төсвийн алдагдлыг нөхөхөд хамтрагчид, холбоотнууд нь илүүтэй байр суурь эзлэх боллоо. Харин АНУ-ын бондын зах зээлээс зайгаа барих болсон БНХАУ энэ хооронд хөрөнгийн урсгалаа шинэ зах зээлд, ялангуяа Африк, Латин Америкийн улсууд руу чиглүүлснээр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын улсуудтай санхүүгийн хэлхээ холбоотой болж эхэлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр даяарчлалын энэхүү жижигрүүлсэн хувилбар ч эрсдэлд өртөж эхэллээ. Олон улсын худалдаанд дундын зуучийн үүргийг гүйцэтгэж буй холбогч улсуудыг “Трояны морь” буюу хэн хэнийхээ зах зээлд нэвтрэхийн тулд өрсөлдөгч улсуудын ашигладаг овжин арга гэж үзэх болсон. Тийм ч учраас Д.Трампыг эхний удаа ерөнхийлөгчөөр ажиллаж байхад байгуулсан АНУ-Мексик-Канадын гэрээнд бүтээгдэхүүний гарал үүслийн талаарх хатуу чанд журмыг тусгаж өгснийг америкчууд“ялалт” гэж үзэж байлаа. АНУ-тай байгуулах худалдааны гэрээнд хөнгөлөлт, давуу тал олж авахын тулд тухайн бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэх ёстойг уг журамд тусгаж өгсөн юм. Ингэснээр БНХАУ-ын компаниуд АНУ-ын зах зээлд хялбар нэвтрэхийн тулд Мексикт үйлдвэр байгуулах аргаа орхих болжээ.
Гэвч хоёр талт худалдаанаас АНУ-ын хүлээж буй алдагдлын хэмжээ өссөөр (өөрөөр хэлбэл, хөршүүддээ экспортолж буйгаас ихийг импортолдог) байгаа учир тус улс Канад, Мексикт худалдааны татвар ногдуулж эхэлсэн билээ. 

Худалдааны урсгал 2033 он гэхэд хэрхэн өөрчлөгдөх вэ

Flow map showing international trade connections and imbalances. Green arrows indicate surpluses, red arrows indicate deficits. Numbers on arrows show trade surplus or deficit values. Regions include US, EU, China, India, and more on a world map.
Бараа таваарын худалдааны өөрчлөлт, гол сувгууд (2023 болон 2033 оны төсөөллийг харьцуулав, тэрбум ам.доллароор)
Эх сурвалж: BCG Global Trade Model 2024, UN Comrade, Oxford Economics

Өмнөд хагасын сөргөлдөөн

АНУ болон Европын холбооны хоорондох чөлөөт худалдааны гэрээг бодитой бус гэж үзсээр ирсэн ч энэ хоёр түнш улс төр болон батлан хамгаалахын салбарт гүнзгий харилцаатай билээ. Үүний үр дүнд худалдааны тогтвортой нөхцөл бүрдсэн бөгөөд хоёр тал бие биедээ харьцангуй бага бөгөөд урьчилан таамаглаж болох тариф ногдуулсаар ирсэн. Тэгвэл одоо энэ байдал ч өөрчлөгдөх нь. 

Бөмбөрцгийн өмнөд хагас ч хуваагдмал байдалтай болжээ. БРИКС нь институцийн түвшинд хамтын ажиллагаа хөгжүүлэхийг хичээж байгаа ч геополитик, улс төрийн эртний өрсөлдөөн садаа болсоор байна. Үүний нэг тод жишээ бол Хятад, Энэтхэгийн таагүй харилцаа юм. 

Түүнчлэн хүчирхэг эдийн засагтай улсуудаас гадна шинээр гарч ирж буй эдийн засгууд, тухайлбал Индонез зэрэг улс дотоодын аж үйлдвэрлэлийн салбараа хамгаалахын тулд Хятадын бараанд ногдуулсан тарифаа нэмэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. 

Санхүүгийн хүрээнд авч үзвэл бөмбөрцгийн хойд хагаст зохицуулалтын шинжтэй дүрэм журмууд хэтэрхий ялгаатай байгаа нь цаашид нэгдэл нягтрал бий болоход саад болохоор байна. Тухайлбал, Европын холбооны дүрэм журмаас шалтгаалж Европын санхүүгийн байгууллагууд АНУ-ын зарим мужийн тэтгэврийн сантай хамтран ажиллах боломжгүй болсон.
Бөмбөрцгийн өмнөд хагасын тухайд, өрөө төлөх хүндрэл зарим улсад үүсэж эхэлснээс шалтгаалж Африкт хийж буй хөрөнгө оруулалтаа Хятад ихээхэн танаж байна. Тухайлбал, Ангол улс Хятададтай өрийн бүтцийг өөрчлөх хэлэлцээр хийгээд буй. 

Хайбрид даяарчлал

Ашиг сонирхол нэгтэй бүлэг, блок нь хэдэн жилийн өмнөх шиг тогтвортой байдлаар хангана гэж олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд найдах боломжгүй болжээ. Тодорхойгүй байдлыг дагуулсан бүрэн хэмжээний хуваагдал, зөрчилдөөн нь өдгөө бодит эрсдэл болж хувирсан агаад үүний сөрөг нөлөө нь олон улсад үнийн өсөлт, бүтээмж сулрах зэрэг байдлаар илрэхээр байна. 

Гэхдээ хайбрид загвар нь одоогоор хамгийн боломжит хувилбар юм. АНУ болон БНХАУ төвтэй хоёр тогтворгүй бүлэглэлээс гадна даяарчлалын олон талт хамтын ажиллагааны системд хамаарах улсуудын холбоод тэсэж үлдэх магадлалтай. 

Ийм холбоо үүсэж буй шинж тэмдгийн тоонд Европын холбоо болон Өмнөд Америкийн худалдааны блок Mercosur-ын хооронд байгуулсан гэрээ мөн Брекситийн дараах Их Британи-Европын холбооны хоорондох илүү нягт хамтын ажиллагаа зэргийг хамруулан үзэж болно. Гэвч иймэрхүү хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр талын эрх ашгаар хязгаарлагдахгүй байж болох юм. Жишээлбэл, Канад, Мексик зэрэг улс Европын холбоо, Mercosur-тай эдийн засгийн өргөн хүрээний харилцаагаа хадгалахын зэрэгцээ АНУ-ыг дагасан бүлэглэлд ч идэвхтэй байр суурьтай байхыг зорино. 

Энэхүү хайбрид загвар нь компаниудаас дээд зэргийн дасан зохицох чадварыг шаардах боловч хуваагдлаас хавьгүй дээр бөгөөд урагшлах хамгийн найдвартай арга болох юм. 

Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форум

bookzone.mn
Тагууд: олон улсолон улсын худалдаахудалдааны дайн

Санал болгох:

Алтан даашинзтай эмэгтэй гоёл чимэглэлийн урлаг, гар урлалыг харуулсан лангуун дээр инээмсэглэн сууж байна. Арын дэвсгэр дээр өнгөлөг хивсэнцэр, гоёл чимэглэлийн дэр, товхимолууд орно. Үзэсгэлэн эсвэл худалдааны шоу болж байгаа бололтой. - Business.MN
Д.Болор-Эрдэнэ: Олон улсын экспод оролцоход дунджаар 10 гаруй сая төгрөгийн зардал гардаг
Нүдний шил, цэнхэр поло цамц өмссөн эрэгтэй өнгөлөг, хээтэй хивсний үзүүлэнгийн өмнө зогсож байна. Тэрээр хүзүүндээ үйл явдлын тэмдэгтэй байдаг. Арын дэвсгэр нь янз бүрийн нарийн төвөгтэй дизайн, бүтэцтэй. - Business.MN
Ө.Батзориг: Олон улсад нэрийн дэлгүүрээ олшруулахыг зорино
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00