Итгэл суурьт бизнес ба манлайллын 💥 UNLEASH SUMMIT 2025 тун удахгүй, 💥 2025 оны 6-р сарын 07-08-ны өдрүүдэд болох гэж байна. 📣⚡ 6 дахь жилдээ зохиогдох уг конференцид урьдын адил бүс нутагтаа төдийгүй, дэлхийн хэмжээнд ч хүндлэгдэн, хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгч, удирдагч, көүч, илтгэгчид биеэр ирж оролцон, мэргэн ухаан, мэдлэг туршлагаа хуваалцах ба Монголын итгэл суурьт манлайлагчид, энтрепренерүүд, бизнесийн салбарынхан хамтдаа хуран чуулах болно.⚡🔥🔥
Unleash Summit нь итгэл үнэмшилд хөтлөгдсөн (faith driven), үнэт зүйл, үнэ цэнтэй, ёс зүйтэй зорилгоор удирдуулсан (purpose driven) энтрепренершип, бизнес, манлайллын талаар ярилцаж, дараах цогц хэлбэрээр явагддаг билээ:Үндсэн илтгэлүүд
Панел ярилцлага
Практик workshop хэлэлцүүлэг
Бизнес, үйлчилгээний бичил экспо
Нетвөркин хүлээн авалт зэрэг цогц хөтөлбөртэй.

– 6 сарын 07-ны Бямба гарагт 09:00 – 18:00 цаг хүртэл, / Нетвөркин эвент 18:10 – 20:00
– 6 сарын 08-ны Нямд гарагт 14:00 – 18:00 цагийн хооронд Holiday Inn зочид буудалд явагдана.














