УИХ-аас татварын багц хуулийн шинэчлэлийг удахгүй хэлэлцэн батална. Энэ удаагийн шинэчлэлээр Татварын ерөнхий хуулиас гадна НӨАТ, ААНОАТ, ХХОАТ-ыг хөндсөн шинэчлэл, нэмэлт, өөрчлөлтүүд орно. Хуулийн төслүүд батлагдсанаар татварын хувь хэмжээ, босго, хөнгөлөлт, чөлөөлөлтүүд өөрчлөгдөхөөр байна. Ингээд төсөлд тусгасан онцлох өөрчлөлтүүдийг дурдъя:
- ТЕХ-иар татвар төлөгчдийг маш сайн, сайн, дунд, хангалтгүй хэмээн 100 хүртэлх оноогоор ангилна. Уг оноог НӨАТ төлөх хугацааг хойшлуулах болон бусад зорилгоор ашиглана.
- ААНОАТ-ын тухайд жилийн борлуулалт нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх ААН-үүд ашгаасаа 10% татвар төлөөд, 90% буцаан авна. Хувь хэмжээ гэвэл шаталсан хувиар дараах байдлаар татвар ногдуулна:
Харин орлого нь 300 сая төгрөг хүртэлх бичил, жижиг ААН-үүдийн ашгаас 1%-иар татвар тооцдог байсныг болино.
НӨАТ-ын хуулийг шинэчлэн батална. Хөнгөлөлт, буцаалтын тухайд мөн шаталсан хувилбарыг УИХ-аар хэлэлцүүлнэ. Тодруулбал:
Харин жилийн борлуулалт нь 400 сая төгрөг давсан тохиолдолд НӨАТ төлөгч болох босго тавьжээ. Харин хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй.
Хасалт буюу авлагын тухайд:
- Үндсэн хөрөнгийн худалдан авалтын НӨАТ-ыг хувь тэнцүүлэхгүйгээр шууд хасах,
- Оршин суугч бус этгээдээс худалдан авалт хийсэн (Жишээ нь, Facebook-т бүүст хийсэн) бол төлсөн татварыг хасах,
- Суудлын автомашин худалдан авах, импортлоход төлсөн татварыг хасах,
- НӨАТ-гүй И-Баримттай худалдан авалтын төлбөрийг бэлэн бусаар төлсөн бол үнийн дүнд нь НӨАТ-ын 10% шингэсэн хэмээн үзэж төлөх татвараас хасах заалтууд тусгаад байна.
ХХОАТ-ын тухайд хөнгөлөлт, чөлөөлөлт дараах байдлаар:
- Цалин хөлс, үйл ажиллагааны жилийн орлогын 9.6 сая төгрөг хүртэлх дүнд ногдох татварыг 100% хөнгөлнө.
- Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авах, барих, амины сууцаа “ногооруулах”, засах, орон нутагт анх удаа орон сууц авах, барихад хөрөнгө зарцуулбал 15 сая төгрөг хүртэлх татвар хөнгөлнө.
Харин хувь хэмжээ дараах байдлаар:
- Цалин хөлсөнд 10%-15%-20% гэсэн байдлаар шаталсан татвар ногдуулна.
- Иргэний хувийн үйл ажиллагааны ашгийг мөн 10%-15%-20% гэсэн шатлалд нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл, хялбаршуулсан горим байхгүй болно.
Татварын багц хуулийн төслийг энэ оны тавдугаар сарын 15-наас өмнө буюу 2026 оны төсвийн төсөөлөл гарахаас өмнө батлах учиртай.