BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.

Зургийн эх сурвалж: newscientist.com

Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-05-15
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Далайн уснаас уран гаргаж авах эрчим хүчний хэмнэлттэй бөгөөд маш хямд технологийг БНХАУ-ын эрдэмтэд хөгжүүлжээ. Шинээр барьж буй цөмийн цахилгаан станцын тоогоор дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын хувьд энэ нь тун сайн мэдээ болж байна.

Далайн усанд нийт 4.5 тэрбум тонн уран агуулагддаг бөгөөд энэ нь хуурай газар дээрх ураны тогтоогдсон нөөцөөс 1000 дахин их дүн юм. Өмнө нь ураныг “хиймэл порлон”, эсвэл полимер материалаар шингээх, цахилгаан орноор ураны атомыг барьж авахын тулд өндөр зардалтай цахилгаан химийн арга зэрэг төрөл бүрийн тактикийг эрдэмтэд туршиж байв.

Харин БНХАУ-ын Хунаны их сургуулийн Шуангюн Ван тэргүүтэй эрдэмтэд бусад аргатай харьцуулахад эрчим хүч бага хэрэглэдэг, хямд зардалтай цахилгаан химийн аргыг шинээр бий болгоод байна. Тэдний бүтээсэн төхөөрөмж нь тус бүр нэг нэмэх, хасах цэнэгтэй зэс электродоос бүрддэг агаад хоёул ураныг “уургалж” авдгаараа уснаас ураны атомыг зөвхөн нэмэх электрод ашиглан шингээдэг уламжлалт цахилгаан химийн аргаас ялгаатай аж. Уг арга нь туршилтын явцад далайн давсархаг устай төстэй шингэнээс ураны атомыг 100 хувь гаргаж авсан байна. Харьцуулахад, зарим физик шүүлтийн арга нь нийт боломжит ураны ердөө 10 хувийг шингээдэг аж. Түүнчлэн уг аргыг ашиглан бүтээсэн төхөөрөмж нь Зүүн Хятадын тэнгисийн 1 литр уснаас ураныг 100 хувь, харин Өмнөд Хятадын тэнгисийн уснаас 85 хувийг нь шингээсэн байна. Мөн цахилгаан химийн бусад аргатай харьцуулахад 1000 дахин бага эрчим хүч хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Нэг кг ураныг олборлоход уг процесс 83 ам.долларын зардал гаргадаг бол биетээр шингээх арга нь 205 ам.доллар, өмнөх цахилгаан химийн арга нь 360 ам.доллар зарцуулдаг юм.

Энэхүү арга нь “маш инновацлаг” төдийгүй “уран олборлох бусад аргатай харьцуулбал хэдэн алхмын өмнө явна” гэж Хойд Техасын их сургуулийн Шенкуан Ма онцолсон байна.

Шинэ төхөөрөмжийн хэмжээ, гарцыг нэмэгдүүлэх, улмаар хооронд нь холбох аргууд нь цаашид далайн уснаас ураныг гаргаж авдаг аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг эхлүүлнэ хэмээн судлаачид онцолжээ. Одоогоор эрдэмтэд 100 л далайн усанд 58 цагийн туршилт хийхдээ нийт агуулагдаж буй ураны 90 хувийг гаргаж авсан байна.

БНХАУ-ын төрийн өмчит цөмийн эрчим хүчний компани 2019 онд Seawater Uranium Extraction Technology Innovation Alliance-ийг нэгэн судалгааны институттэй хамтран байгуулсан бөгөөд 2035 онд туршилтын үйлдвэр байгуулах, 2050 он гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлэх зорилт тавиад байгаа юм. “Инженерчлэлийн байр сууринаас авч үзвэл уг шинэ аргыг амьдрал дээр хэрэгжүүлж, далайн уснаас уран гаргаж авах том хэмжээний үйлдвэр байгуулах хүртэл олон жил шаардагдана” хэмээн Ш.Ма өгүүлжээ.

Өдгөө дэлхий дээр баригдаж буй атомын цахилгаан станцуудын тал хувь нь БНХАУ-д ногдож байгаа бөгөөд тус улс 2030 онд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээр АНУ, Европын холбоог гүйцэж түрүүлэх төлөвтэй байгаа юм.

Эцэст өгүүлэхэд, далайн уснаас уран гаргаж авах анхны амжилттай оролдлогыг Японы Атомын эрчим хүчний агентлаг 1990-ээд онд хэрэгжүүлж байсан түүхтэй.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: БНХАУдэлхийдинновацуранэрчим хүчний хэмнэлт

Санал болгох:

An illustration of a robot and a human sitting at a desk with laptops, working together. Digital chat bubbles, profiles, and ratings are displayed on the wall, suggesting collaboration and communication between AI and humans.
2030 онд хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх вэ?
A hand holding a blue vape pen against a dark background, with smoke swirling around it.
Электрон тамхи хэр аюултай вэ?
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00