BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A woman in a light blue blazer stands smiling at a wooden counter in a bright shop with shelves of packaged goods. A sign behind her reads "ARIUNDA." A potted plant is visible in the background.

“Тэгш дэлхий” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ARIUNDA брэндийн үүсгэн байгуулагч Х.Ариунбилэг

Сэтгэл шингэсэн монгол идээ

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-05-16
  Woman entrepreneur, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Нүүдлийн амьдралын хэв маяг, байгальтай нийцэн орших ухаан, уламжлалт өв соёл маань өнөөдөр ч бахархах зүйл хэвээр. Гэвч зах зээлийн чөлөөт тогтолцоо, хотжилт, соёлын нөлөөн дор бидний амьдрал, тэр дундаа хоол хүнсний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөв? Үүнийг та дурын худалдааны төвийн лангуунаас харах боломжтой. 

Хэдийгээр монголчууд бид дэлхийд алдартай брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэж, амт, хэрэглээнд нь дассан ч эдгээр нь үнэхээр хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангаж байна уу? Хугацаа уртасгах, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл, монгол хүний бие махбодын онцлогт нийцсэн эсэхэд анхаарах хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн олон орноос ирсэн төрөл бүрийн бүтээгдэхүүний нэрс нь танил ч, найрлага нь үл мэдэгдэх хүнс элбэгшсэн энэ цагт хэрсүү байх шаардлага үүсээд буй. Иймээс бидний хэрэглээнд хол хэр нь дэндүү ойр, бие махбодод ашиг тустай цагаан идээний ач холбогдол болон энэ төрлийн бизнесийн онцлогийг ARIUNDA брэндийг үүсгэн байгуулагч Х.Ариунбилэгийн түүхээр уншигч та бүхэнд хүргэе.

Монгол хүний биед зохилдох “цагаан” бизнес

“Ээжээсээ өвлөсөн өвөрмөц аргаар сэтгэлээ шингээж хийсэн өрөм” хэмээн бүтээгдэхүүнээ тайлбарлах энэ бүсгүйг Х.Ариунбилэг гэдэг. Тэрбээр ARIUNDA брэндийн үүсгэн байгуулагч. Өдгөө зах зээлд хэдийнэ үнэнч хэрэглэгчидтэй болж чадсан уг бизнес гурван жилийн өмнө үүсжээ. Гэхдээ түүнд энэ төрлийн бизнес эрхлэх санаа 10-аад жилийн өмнө анх төрсөн аж. УБТЗ-д найман жил ажиллаж, улмаар гадаадад хэсэг хугацаанд амьдарсныхаа дараа эх орондоо ирээд хүнсний аюулгүй байдал хэрхэн хувьсан өөрчлөгдөж, ямар түвшинд хүрээд буйг анзаарч ихэд эмзэглэжээ. 

Одоогоос 10 жилийн өмнө манайд хүнсний аюулгүй байдал гэх нэршил өнөөдрийнх шиг түгээгүйн зэрэгцээ үүнээс шалтгаалсан өвчлөл их байв. Энэ талаар тэрбээр “Би худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ хүмүүсийн сагсыг их ажигладаг. Тэдний хүүхдүүддээ сонгож буй хүнс  нь чипс, хийжүүлсэн ундаа, транс тос агуулсан жигнэмэг зэрэг “хоол биш” бүтээгдэхүүнийг маш ихээр сонгодог. Хамгийн түрүүнд, бид ирээдүй болсон үр хүүхдүүддээ эрүүл, шим тэжээлтэй хүнсийг сонгон нь хэрэглүүлэх хамгийн чухал. Энэ ч утгаараа хүнсний салбарт бизнесээ эхлүүлэхээр шийдэж, идэвхтэй судалж эхэлсэн” хэмээв. Ингээд тэр газар тариалангийн салбарыг сонирхож, өвөл, зуны хүлэмжийн талаар судалгаа хийн, газар түрээсэлснээр эхний алхмаа хийв. Гэхдээ энэ ажил түүнд нэг л хол санагдаж. Учир нь тэр ногоо тарих туршлагаггүй . Ингээд цааш судалж, эрүүл хүнс, хооллолтын талаарх олон сургалт, хөтөлбөрт хамрагдан судалсны үндсэн дээр монгол хүний бие махбодод хамгийн зохицох хүнс бол уламжлалт хоол хүнс буюу сүү, цагаан идээ юм байна гэдгийг ойлгожээ. Эндээс л ARIUNDA брэнд үүсэх эхлэл тавигдсан аж. Х.Ариунбилэг энэ талаар “Миний аав, ээж тэмээчин хүмүүс байсан. Гэхдээ хүүхдүүдээ сургууль соёлд сургана гэж Дорноговь аймгийн төвд суурьшсан. Харин тэтгэвэртээ гарсны дараа  эргээд мал аж ахуй эрхэлсэн.

Тэр үед би 10 жилийн сурагч байсан санагдаж байна. Түүнээс хойш мал аж ахуй болон цагаан идээг хэрхэн боловсруулахыг аав, ээжээсээ сурч, мэдсэн. Энэ мэдлэгээ одоо бизнес болгоод явж байна” хэмээв. 

Ер нь ямар ч салбарын бизнес эрхлэгч үнэт зүйл, алсын хараа, нийгэмдээ эерэг үр дүн авчрах зорилготой байх нь тун чухал. ARIUNDA брэндийн үнэт зүйлсийн талаар асуухад Х.Ариунбилэг “Анх гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт олноо баталгаатай, цэвэр цагаан идээ хэрэглээсэй гэж хүссэн учраас бизнесээ эхлүүлж байсан. Хүнсний бүтээгдэхүүний амт, өнгө, хадгалах хугацааг нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн нэмэлт орц ашиглах нь хэвийн үзэгдэл болсон энэ цаг үе намайг эмзэглүүлдэг. Тиймээс уламжлалт цагаан идээг орчин үеийн хэрэглэгчдэд, ялангуяа хүүхдүүдэд хүргэе гэж зорьсон” хэмээв.  

Shelves and a display case in a store filled with many clear bags of snacks, jars, and containers. The background wall is yellow, and there is a green plant in the corner.

Мэдээж зах худалдааны төвд хувиараа цагаан идээ худалдаалдаг хувь хүн, аж ахуйн нэгж цөөнгүй. Гэхдээ худалдаалж буй сүү цагаан идээний гарал үүсэл тодорхойгүй, ямар хүний гараар хэрхэн боловсруулсан, ямар сав, шанага ашиглан цагаан идээгээ боловсруулж хэрхэн, ямар нөхцөлд хадгалж, тээвэрлэн бидний гар дээр ирж байгааг мэдэх боломжгүй. Мөн ааруул, бяслаг зэрэг цагаан идээний гадна талын шороо, тоос бохирдлыг угааж хэрэглэж болох ч бүтэц, найрлага нь хэрхэн өөрчлөгдсөнийг энгийн хэрэглэгч мэдэх аргагүй. Энэ бүхнээс үүдэж Х.Ариунбилэг гэртээ хийсэн мэт амттай, гарал үүсэл нь тодорхой, баталгаатай бүтээгдэхүүнийг гаргая гэсэн хүсэлдээ хөтлөгдөн ARIUNDA-г эхлүүлжээ.

Бэлчээрээс таны гарт 

A person wearing gloves holds a bowl of fresh ricotta cheese above a large metal container filled with curdled milk in a kitchen setting.

Монголчууд цагаан идээ бол зүгээр нэг хүнс бус, амьтай, сэтгэл шингэсэн идээ ундаа гэж үздэг. Хуучин цагт шинэхэн бэрийг тараг бүрүүлж шинждэг байсан нь ч үүнтэй холбоотой. Энэ бүхэн цагаан идээ бол сайхан сэтгэл, зөв бодол, хариуцлагын үр дүнд л бүтдэг онцгой хүнс гэдгийг илтгэж буй. Үнэндээ цагаан идээ хийх үйл явц ур, тэвчээр, нарийн дэс дараалал шаардсан ажил билээ. Жишээлбэл, ARIUNDA брэнд хөдөө нутгийн уламжлалт арга барилыг орчин үеийн хяналт, хариуцлагатай үйлдвэрлэлтэй хослуулж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Өглөө 10 цагт хөөрүүлсэн сүүнээс 12 цагийн дараа өрмийг нь ялган авч, гар аргаар боловсруулдаг нь энэ бүх үйл явцын ард сэтгэл оршдогийн бодит жишээ юм. Тэд өдөрт 250–300 литр сүү боловсруулж, улирлаас хамаарч 13 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 12 сүлжээ дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн 10 гаруй  сургууль, цэцэрлэгийн өглөөний цай, үдийн хоолонд сүү, таргаа болон бусад бүтээгдэхүүнээ  нийлүүлж байгаа аж.

A person in scrubs, a hairnet, gloves, and a face mask uses a hand mixer to blend ingredients in large metal bowls lined up on a counter in a clean, industrial kitchen setting.

Айраг, тараг, ааруул, ээзгий гэх мэт уламжлалт цагаан идээ нь анагаах увдистай, биеийн дархлааг дэмждэг онцгой хүнс гэдгийг шинжлэх ухаан баталсан. Ялангуяа сүүн хүчлийн бактери буюу пробиотикиор баялаг эдгээр хүнс нь монгол хүний бие махбодод нэн тохиромжтой гэдгийг судлаачид тэмдэглэдэг. Пробиотик нь гэдэсний бичил орчныг сайжруулж, шим тэжээл шингээлт, дархлааны тогтолцоог дэмждэг. Мөн хоол боловсруулах үйл ажиллагааг зохицуулах, хортой бичил биетээс хамгаалах зэрэг ашиг тустай бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл, бидний өвөг дээдэс пробиотик гэх нэр томьёог мэдэхгүй ч амьд бактери агуулсан, дархлаа дэмжигч хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж иржээ. Энэ ч үүднээс хотжилтын шуурганд өртсөн нийслэлчүүдийн хувьд цагаан идээ ус агаар мэт хэрэгтэй хүнс юм. 

Close-up of packaged dairy products with Mongolian labels, including a bag of white liquid and round containers with yellow lids, branded "ARUINDA." The closest label displays product details and a barcode.

Брэндийнх нь гол түүхий эд болох сүүний талаар Х.Ариунбилэг “Яг үнэндээ сүүний чиглэлийн бизнесийг мэддэг хүмүүс нь хийхээс айдаг. Тэр бүр зориглоод ороход амар бизнес биш. Нэг үгээр, асар хариуцлагатай салбар. Цагаан идээг зөв хадгалах, зөв дарааллаар боловсруулахгүй л бол эрсдэл өндөр. Бүтээгдэхүүн амт чанар сайтай гарахад нөлөөлдөг  чухал хүчин зүйл  нь түүхий эд байдаг. Тиймээс эхэндээ 10 гаруй айлын сүүг авч туршиж үзсэн. Тэдгээрээс ажиглахад, болж өгвөл бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг айлаас түүхий эдээ авбал зохимжтой юм билээ. Тиймээс бид бэлчээрийн болон фермийн аж ахуй эрхэлдэг хоёр айлаас түүхий эдээ авдаг. Фермийн аж ахуй эрхэлдэг айлын эзэн зоотехникч мэргэжилтэй учир малд ямар өвс тэжээл өгвөл сүүний чанар сайн байх вэ гэдгийг маш сайн мэддэг” хэмээв.

Харин түгээлт хийж буй сургууль, цэцэрлэгийг тэрбээр ARIUNDA-гийн үйлдвэртэй ойрхон байрлалтай газруудыг  сонгожээ. Учир нь бүтээгдэхүүнд хугацаа уртасгах, орц, найрлага ороогүй учир хурдан муудах эрсдэлтэй байдаг.

Ашиг бол урамшуулал

Ярилцлагын үеэр Х.Ариунбилэг “Бизнес бол өгөх ухаан. Харин ашиг бол ердөө л урамшуулал нь” хэмээн онцолж байсан юм. Түүний хувьд бизнес эхлүүлэхдээ шууд ашиг хөөлгүй хүнсний салбарт жишиг тогтоохуйц, хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн хангасан, уламжлалт бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээ болгох зорилго тээж, ARIUNDA брэндийг эхлүүлжээ. Мөн холыг харж эхлүүлсэн бизнесээ хойч үедээ өвлүүлэхийг зорьж буй. Тиймдээ ч тэрбээр нэр, логондоо анхаарч, гүн утга шингээхийг зорьсон аж. 

Тухайлбал, логондоо монгол бүжгийн сүү цацах хөдөлгөөнийг дүрслэн шингээжээ. Энэ нь монголчууд сайн сайхныг ерөөж, тэнгэр, газар, мал сүрэгтээ буян хишиг даатгах эртний зан үйлийн нэгээхэн хэсэг юм. Тиймдээ ч Х.Ариунбилэгийн хувьд, ARIUNDA брэнд энгийн нэг амьдрах хэрэгсэл биш, сэтгэлээс урган гарсан, хүмүүст хүргэх нэг төрлийн ерөөл гэдгийг ярилцлагын үеэр онцолж байлаа. Мөн тэрбээр цагаан идээ боловсруулах үйлдвэр цөөнгүй байгаа нь өрсөлдөөн гэхээс илүү улам сайжрах, өсөж хөгжих боломж, өрсөлдөгч гэхээс илүүтэй цааш хамт алхах түнш гэж үздэг.  

Уншигч танд дайх үг

Нийтлэлийнхээ төгсгөлд уншигч танд нэг үг дайя. Ардчилал тогтож, чөлөөт эдийн засагт шилжсэнээс хойш хөрш орнууд болон бусад улсаас төрөл бүрийн бүтээгдэхүүн импортоор орж ирсэн. Өмнө нь өөхөн тос хэрэглэдэг байсан монголчуудын гал тогоонд ургамлын тос анх удаа нэвтэрч, шинэ бүхнийг сониучирхаж, гадаадын гэхээр л гоё сайхан гэх хандлага одоо ч хүчтэй хэвээр. Тэр хэрээр бид уламжлалаасаа чимээгүйхэн холджээ. Харамсалтай нь, хотжихын хэрээр тараг бүрэх зэргээр уламжлалт идээгээ бэлтгэж мэдэхгүй үеийнхэн нэмэгдсээр байна. Тиймээс уншигч таныг эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, уламжлалт хоол хүнсээ хэрэглэж хэвшихийг уриалъя.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: woman entrepreneurсүүний салбарцагаан идээ

Санал болгох:

Хуваалцах сэтгэлд өнгө нэмнэ
Хуваалцах сэтгэлд өнгө нэмнэ
A person in a dark suit stands in front of a colorful abstract background with blue and orange elements.
Э.Гантөгс: Зорилгодоо хүрэхийг л би амжилт гэж тодорхойлдог
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00