BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд

Эмэгтэйчүүдийн эх барих эмч, анагаах ухааны магистр Ч.Мөнхтуяа

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-05-22
  Онцлох, Эрүүл амьдрал
0
Share on FacebookShare on Twitter

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тогтмол хурдаар өсөж, эмэгтэйчүүдэд зориулсан цогц үйлчилгээг хүргэж буй MD эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Ч.Мөнхтуяатай ярилцлаа. Тус эмнэлгийн онцлог болоод эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөгөө мэдээллийг мөн хүргэж байна. 

Эрүүл амьдралын цогц шийдэл 

Сүүлийн жилүүдэд эх барих, эмэгтэйчүүдийн салбар эрчимтэй хөгжиж, анагаах ухааны дэвшил зөвхөн эмчилгээний арга барилаар хязгаарлагдахгүй, эмэгтэйчүүдийн сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээг ч мөн харгалзаж, илүү  өргөн хүрээг хамрах болсон. Энэ олон талт, нарийн төвөгтэй өөрчлөлтийг гярхай мэдэрч эмэгтэйчүүдийн бие махбод, сэтгэл зүй, нийгмийн орчныг нэгтгэн харж чадсан  цогц үйлчилгээтэй MD эмэгтэйчүүдийн эмнэлэг 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. 

Тодруулбал, тус эмнэлгийн хаалгыг татсан үйлчлүүлэгчид жирэмсний хяналтын үзлэг, шинжилгээ, ургийн эхо оношилгоо, бэлгийн замын халдварын оношилгоо эмчилгээ гэх зэрэг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үзлэг оношилгоо, шинжилгээгээр зогсохгүй арьс, гоо засал, сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээ тэргүүтэй тулгарч болох бүхий л асуудлаа цогцоор шийдэх боломжийг бүрдүүлжээ.  

Үүнээс гадна MD эмэгтэйчүүдийн эмнэлгийн баримталдаг гол зарчим нь хүн бүрд тохирсон чанартай эмчилгээ, оношилгоог хийхийн зэрэгцээ хувь хүний нууцлалыг чандлан хадгалахад оршдог. Үйлчлүүлэгчдэдээ зөв, чанартай эмчилгээг хүргэхэд дан ганц эмчийн ур чадвар гэлтгүй чанартай тоног төхөөрөмж ч чухал үүрэгтэйг эдний хамт олон сайн мэднэ. Тиймээс MD эмэгтэйчүүдийн эмнэлэг жил бүр тоног төхөөрөмжөө шинэчилж, сайжруулахад онцгой анхаарч, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлэн ажиллаж буй. 

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд

Арьсны гоо засал, нөхөн үржихүйн эмчилгээнээс гадна тэд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх үтрээний филлер тарилгын үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал, филлер тарилгын эмчилгээг Өмнөд Солонгос улсаас филлер тарилгын албан ёсны сертификат авсан, туршлагатай мэргэжлийн эмч олон улсын стандартад нийцүүлэн аюулгүй, зөв аргачлалаар гүйцэтгэдэг аж.

Тус эмнэлгийн мэргэшсэн хамт олны  гол нөлөөлөл нь эмэгтэйчүүдийн дунд өргөн тархаж буй умайн хүзүүний хорт хавдар, эндометриоз зэрэг өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчилгээний аргуудыг сайжруулах зэрэгт хувь нэмрээ оруулж буй. Тэр дундаа,  үйлчилгээний чанар, өрсөлдөх чадвараараа өөрсдийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгож, эмчилгээний явцад эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээлэл түгээн ажиллаж байна. 

Эмэгтэйчүүдийн дундах “чимээгүй” аюул 

Монгол улсад 2024 онд 521 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдар тусаж (УХХХ) 167 эмэгтэй нас барсан харамсалтай тоо бий. Энэ төрлийн хавдраар дэлхий дахинд 100 мянган хүн тутамд 14,1 тохиолдол бүртгэгддэг бол манай улсад 100 мянган хүн тутамд 20,2 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Монголд УХХХ-ын өвчлөл, нас баралтын түвшин дэлхий, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад өндөр байгааг илтгэнэ.  

“Чимээгүй” аюулын харанга дэлдэж буй УХХХ нь умайн хүзүүний хэвийн эсүүдэд өөрчлөлт орж хавдар үүсэхийг хэлнэ. Өвчин үүсэх олон шалтгаан бий. Ихэнхдээ хүний папиллома буюу хөхөнцөр вирус (HPV) гол шалтгаан болдог. 

Дэлхий дээрх хавдарт өвчнүүд дундаас цорын ганц вакцинтай хавдар бол умайн хүзүүний хорт хавдар юм.Тиймээс ирээдүйд ээж болох охид бүсгүйчүүд энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах нь нэн чухал. 

Хөхөнцөр вирусийг хэв шинжээс нь хамааран их болон бага эрсдэлтэй гэж ангилдаг. Бага эрсдэлтэй /HPV/ үед бэлгийн замын үү, ургацаг байдлаар илэрдэг. Харин эрсдэл ихтэй /HPV/ нь эсийг удаан хугацаагаар эмгэгшүүлж улмаар умайн хүзүү, ам залгиур, бэлгийн уруул, үтрээ, умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг байна. Түүнчлэн  үтрээний үрэвсэл, умайн улайлт, шархтай удаан явах нь умайн хүзүүний хортой хавдраар өвчлөх хүчин зүйл болдог. Хэрэв уг хавдар даамжирч хүндэрвэл амь насанд хүрэх ч эрсдэлтэй. Мэдээж хүн бүрийн дархлаа харилцан адилгүй учраас шууд энэ хэмжээний аюул учрахгүй ч байх боломжтой. Гэвч  тоохгүй өнгөрөөж үл болно.  “Дэлхий дээрх хавдарт өвчлөлүүд дундаас цорын ганц вакцинтай хавдар  бол УХХХ юм. Тиймээс ирээдүйд ээж болох охид бүсгүйчүүд энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах нь эрүүл мэнддээ оруулж буй том хөрөнгө оруулалт болно” хэмээн Ч.Мөнхтуяа эмч ярилцлагын үеэр онцолж байв. Папиллома вирусийг 1970 онд Германы эрдэмтэн Харальд цур Хаузен нээж, 1990 онд Австралийн эрдэмтэд уг вирусийн эсрэг вакцин зохион бүтээж, 2006 онд патент авчээ. 2007 оноос дэлхийн улс орнууд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг багтаах болж, бэлгийн харьцаанд ороогүй 9-15 насны охидоо дархлаажуулж эхэлсэн байна. Харин манай улсад 2012 оноос хойш уг вакциныг нэвтрүүлжээ. Сонирхуулахад, зөвхөн өсвөр насны охид бус насанд хүрсэн хүн ч шинжилгээ өгөөд папиллома вирусийн халдвар илрээгүй тохиолдолд уг вакциныг хийлгэх боломжтой. 

Гэхдээ зөвхөн вакцинжуулалтад хамрагдаад зогсохгүй хөхөнцөр вирусийг идэвхжүүлдэг зүйлсээс татгалзах ёстойг мэргэжлийн эмч хэлж байна. Үүнд, жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаагаар уухгүй байх, бэлгийн олон хавьтагчгүй байх, хагас жилд, эсвэл жилд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх, архи, тамхи татах хорт зуршлаас хол байж, амьдралын зөв хэв маягийг мөрдөж, биеийн ерөнхий дархлаагаа дэмжих нь чухал аж. Аль нэг шалтгааны улмаас УХХХ-тай болох нь оношлогдсон тохиолдолд Хавдар судлалын үндэсний төвд хандан нарийн мэргэжлийн эмчээс  тусламж авч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Харин умайн миом зэрэг хоргүй хавдартай бол эхогоор тогтмол хянуулах шаардлагатай аж. Хэрэв миомын хэмжээ зургаан см ба түүнээс томорсон, олон тооны зангилаа үүссэн, умайн байрлалыг өөрчилсөн, эсвэл дахин жирэмслэх төлөвлөгөөтэй тохиолдолд төлөвлөгөөт мэс засал хийх заалт бичигддэг байна.Нэмж  дурдахад,  эрчүүд хайртай эмэгтэйгээ уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шодойгоо маш сайн шамлаж угаах хэрэгтэйг мартаж үл болно. Учир нь эрэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрыг дамжуулагч болдгийг Ч.Мөнхтуяа эмч онцлон сануулсан юм. Мөн зөвхөн УХХХ-ын өвчлөл гэлтгүй бусад нөхөн үржихүйн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд энгийн өдөр тутмын цэвэрлэгээ арчилгааг зөв байлгах нь нэн чухал. Ялангуяа сүүлийн үед бизнесийн байгууллагуудын маркетинг сурталчилгаанд автан эмэгтэйчүүд төрөл бүрийн угаагч, саван, тос, үтрээ чийгшүүлэгч гэх мэт бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр хэрэглэх болжээ.Тэр дундаа, үнэртэй 00 цаас, төрөл бүрийн өдөр тутмын хэрэглэл байнга хэрэглэх, тогтмол савандаж угаах үйлдэл нь үтрээний PH орчныг алдагдуулж, үтрээний шүүрлийн өнгө, үнэр гэх мэт орчныг өөрчилдөг байна. Тиймээс ариун цэвэр сахихдаа элдэв угаагч ашиглахаас илүүтэй бүлээн усаар угаах, даавуун дотуур хувцсыг өдөр бүр сольж өмсөх нь зөв сонголт ажээ.

Эрчүүд бэлэг эрхтнээ шамлаж угааснаар хайртай эмэгтэйгээ умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхөөс  урьдчилан сэргийлэхэд тусалж чадна.  

Яагаад гэвэл үтрээ нь агааргүй (анаэроб) орчин бөгөөд энэ нь тодорхой төрлийн нянгийн өсөлт, үржлийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Иймээс зөвхөн шаардлагатай үед буюу сарын тэмдгийн үе гэх мэт зайлшгүй нөхцөлд хэрэглэж, бусад үед аль болох хэрэглэхээс зайлсхийх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай.Мөн бидэ суултуурын буруу хэрэглээ, сахрын болон антибиотикийн хэт их, замбараагүй хэрэглээ зэрэг нь нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг учраас эдгээрийг тэнцвэртэй байлгахад анхаарах шаардлагатай. Энэ мэт сонсоход энгийн жижиг дадлуудыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадалгүй орхигдуулснаар эмэгтэй хүний эрүүл мэндэд нөхөж боломгүй хохирол учрах эрсдэл нэмэгдсээр байдаг.  

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: эрүүл амьдралэрүүл мэндэрүүл мэндийн салбар

Санал болгох:

A digital rendering of a modern, gray pharmaceutical factory building with cars parked outside. Mongolian and English text announces the opening of the first ampoule pharma factory in May 2025. MDM Ampoule Pharma logo is visible.
Монгол Улс болон БНСУ-ын хамтарсан тарилгын эмийн үйлдвэр нээлтээ хийлээ
Халуун йог
Эрүүл, чанартай амьдралд хөтлөгч Move Hot Yoga
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00