BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Материалын хувьсгалч

"Flames Mongolian Brand"-ийн үүсгэн байгуулагч, "Три Флэймс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Хонгорзул

Материалын хувьсгалч

Т.Амаржаргал   Т.Амаржаргал
2025-05-23
  Брэндийн түүх, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Таван оёдлын машинтай, ганц хар даавуутай эхлүүлсэн үйлдвэрлэл нь өргөжин тэлж, гурван үйлдвэртэй, 40-өөд ажилтантай болж чадсан бизнес эрхлэгч бол “Flames” брэндийн үүсгэн байгуулагч Г.Хонгозул. Тэрбээр хоббинд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэх хэрэгтэйг олж харсан нь түүний бизнесийг цоо шинэ түвшинд гаргасан юм. Тус брэндийн зах зээлд анхлан нэвтрүүлсэн Хадлан дээл нь үндэсний хувцсыг шүүгээнээс нь гаргаж хэрэглээнд ойртуулсан төдийгүй монгол туургатнуудын дунд эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна.  

“Бизнесийн талбарт хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг том даваа давж, хэцүү шалгуурт нийцсэний илрэл” гэж Flames брэндийн үүсгэн байгуулагч Т.Хонгорзул тодорхойлж байна. Анх түүнийг брэндээ үүсгэн байгуулаад удаагүй байхад хүмүүс түүнээс логогоо хийхгүй байж болох уу гэж асуудаг байсан бол одоо логогоо энэ хэсэгт арай томоор хийгээд өгөөч гэж санал тавьдаг болжээ. 

Түүнийг анх үйлдвэрлэл эхлүүлж байхад дотоодод үйлдвэрлэсэн хувцас бүтээгдэхүүнийг үнэлж, худалдаж авах хүмүүс бага байжээ. “2000-аад оны хэрэглэгчдийн дунд гадаад л бол сайн гэсэн ойлголт хавтгайрсан байсан. Тэр үед гадаадын брэнд эдэлж хэрэглэж байгаагаа гайхуулах хандлага ч илүү цухалздаг байсан. Харин одоо хүмүүс үндэсний брэндээрээ гангарснаа нүүр бардам илэрхийлдэг болсон байна. Энэ бол сайны дохио. Ийм хэмжээнд хүрсэн нь хариуцлагатай, ёс зүйтэй үйлдвэрлэгчид төрөн гарсны үр дүн” гэж Flames брэндийн үүсгэн байгуулагч Т.Хонгорзул онцолсон юм. “Одоо бол хүмүүс манай дэлгүүрээр үйлчлүүлж, Flames -ийг сонгож байгаадаа, Flames -ийг өмсөж байгаадаа итгэл дүүрэн байдаг. Зарим нь бүр танай Хадлан дээлийг өмсөж хүний тоонд оръё гэж хошигнодог” хэмээн Г.Хонголзул инээмсэглэл дүүрэн ярьж байлаа. 

A young person in a green winter coat with a large, furry hood stands outside in a snowy setting. Their face is framed by the hood, and a yellow patch is visible on the coat. The background is blurred.

Өдгөө тэрбээр 2013 онд байгуулсан “Three Flames” компанийнхаа үйл ажиллагааны хүрээнд “Flames”-ээр овоглосон зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс хамгийн алдартай нь Хадлан дээл. Хадлан дээлийг та бидний олонх нь “курткан дээл” гэж нэрлэх нь бий. “Flames” 2016 онд төрсөн Хадлан дээлээрээ энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлд анхдагч болж чадсан. Брэндийн үүсгэн байгуулагч Т.Хонгорзул Хадлан дээлээ зохиогчийн эрхээр баталгаажуулж, патентжуулсны дараа түүний бүтээлээс санаа авсан дотоодын үйлдвэрлэл эрчээ авч, Өвөр Монголын зах зээлд ч ижил төст бүтээгдэхүүн төрөн гарах болсон юм. 

Хадлан дээлээс гадна дэвшилтэт технологи бүхий материалаар бүтээсэн аяны хөнжил “мишок” нь “Flames”-ийн бас нэгэн онцлох бүтээгдэхүүн. Хүйтэн сэрүүнд хөдөө гадаа явдаг ангийн хорхойтнууд аяны хөнжилд нь хамгийн ихээр дурлаж, сурж очдог байна. “Flames”-ийн аяны цүнх ч мөн алдартай. Монгол урлаачид цүнхийг голцуу арьс ширээр хийдэг бол “Flames”-ийнхэн цүнхээ ус нэвтэрдэггүй, хөнгөн материалаар урладаг. Ингэхдээ оёдолгүйгээр нааж хийнэ. Энэ технологийг ч мөн “Flames” Монголд анхлан нутагшуулжээ. Аяны цүнх нь оёдолгүй, ус нэвтрүүлдэггүй учраас загасчлалд хамгийн тохиромжтой аж. 

A woman dressed in a brown fur-lined hooded jacket, beanie, and blue gloves stands outdoors in snowy woods, smiling while holding the reins of a light brown horse beside her.

Үүнээс гадна “Flames”-ийн бомбер, бусад хувцас хэрэглэл ч хэрэглэгчдээс онц үнэлгээ авдаг. Машин, тоног төхөөрөмж импортлогч томоохон дилерүүд, үндэсний үйлдвэрлэгч ТОП компаниуд “Flames”-тэй хамтран ажиллаж, ажилчдынхаа бомбер, хувцас хэрэглэлийг захиалж хийлгэх зэргээр компанийнхаа дүр төрхийг тодорхойлдог байна. 

Материалын хувьсгал ба Хадлан дээл 

Flames брэндийн үүсгэн байгуулагч Т.Хонгорзул бол шинийг эрэлхийлэгч нэгэн. Энэ зан чанар нь түүнийг бага байхаас л эргэн тойрныхонд нь мэдрэгддэг байжээ. Тэрбээр багадаа “Би цоо шинэ зүйл зохион бүтээмээр байна. Гэхдээ эрдэмтэд бүгдийг нь хийчихсэн. Надад хийх зүйл үлдээгээгүй” гэж ярьдаг байжээ. Гэхдээ бяцхан Т.Хонгорзулын мөрөөдөл биелж, тэрбээр 2016 онд эрлийнхээ үзүүрээс атгажээ. Түүний хайгуулын үр дүнд “Flames”-ийн гол нэрийн хуудас болсон Хадлан дээл төрсөн юм.  

Монгол дээлийг шүүгээнээс нь гаргаж, хэрэглээнд ойртуулсан түүний гол нууц нь “материалын хувьсгал” хийсэнд оршдог.

Монгол дээлийг шүүгээнээс нь гаргаж, хэрэглээнд ойртуулсан түүний гол нууц нь “материалын хувьсгал” хийсэнд оршдог. Энэ “хувьсгал”-ыг эхлүүлэхэд нь түлхэц өгсөн хүн бол түүний үнэнч үйлчлүүлэгч, УИХ-ын гишүүн асан Мөнхчулууны Зоригт. Тэрбээр олон хоног хөдөө ажлаар явах болсон тул биед эвтэйхэн, инновацлаг дээл урлаж өгөхийг Т.Хонгорзулаас хүссэн байна. Үйлчлүүлэгчийхээ хүсэлтийг биелүүлэх сарын хугацааныхаа гуравны хоёрыг бодож шаналж, ухаж судалж өнгөрөөсөн Т.Хонгорзулд гэнэтхэн л нэг санаа харван орж иржээ. “Nike, Adidas, Columbia зэрэг дэлхийн брэндүүдийн ашигладаг материалаар яагаад дээл хийж болохгүй гэж…” хэмээн тэр боджээ. 

A man in traditional Mongolian clothing stands outdoors holding the reins of a gray horse, with snow-covered mountains and a clear blue sky in the background.

“Арьс хөдөс, торго даалингаар дээлээ урлаж ирсэн монголчууд дээлийнхээ материалд сонголт нэмэх цаг нь хэдийнэ болсон байсан. Одоо бодоход, инновацлаг дээл бүтээх нь цаг үеийн захиалга байж дээ гэж санагддаг” хэмээн Т.Хонгорзул ярьж байсан. Мөн тэрбээр, “Огт дээл хийж үзээгүй надад энэ даалгавар их хүнд байсан. Хамгийн анх дээлээ урлаж байхдаа бусад хувцас шигээ сагсанд хийж зүрхлэхгүй, нэг л амьтай хувцас урлаад байгаа мэдрэмж төрж, дээш нь тавьдаг байсан” хэмээн тэрбээр дурсамжаасаа хуваалцсан юм. 

Монгол дээл түүнд үнэтэй, хүндтэй санагдсан учраас уламжилж ирсэн загвараар нь хамаагүй оролдохгүй гэдгээ тэрбээр ухамсарлачихсан байжээ. Гэхдээ хөөргөө унагаад хагалчихгүй байгаасай гэсэндээ өвөрт нь дотор халаас хийсэн байна. Мөн дулаан алдагдал бага байгаасай гэсэндээ ханцуйд нь манжатка нэмжээ. Куртка шиг салдаг юүдэнтэй байх хэрэгтэйг ч тэрбээр бодож олсон байлаа. Анхнаасаа бодож төлөвлөж, тархиа нухаж бүтээсэн болохоор Хадлан дээл хөгжлийнхөө явцад тийм ч их өөрчлөгдөөгүй байна. Харин анхны захиалагчид куртка өмссөн мэт рефлексээрээ ташаагаа илж, халаас хайж байсан учраас халаас нэмж өгчээ. Гэхдээ дээлэнд халаас онцгүй харагдах тул аль болох мэдэгдэхгүй байхаар шийдсэн байна. 

Зөвхөн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагууд л өсөж дэвжээд байх нь бизнесийн шударга зарчим биш. Ажилчдын маань амьдрал ахуй бага ч болов дээшилж байна уу гэдэгт удирдлага санаа тавьдаг байх хэрэгтэй.

Анхны захиалагч, УИХ-ын гишүүн асан М.Зоригт дээлээ авснаас хэсэг хугацааны дараа Т.Хонгорзул руу холбогдож, дээл нь ус нэвтрүүлэхгүй, дулаан алдагдуулахгүй хэрнээ агаарын сэлгээ сайтай, галласан гэрт ч бүгчимдүүлэхгүй байгааг түүнд хэлсэн нь маш том урам зориг бэлэглэжээ. Мөн “жиргээ”-нд идэвхтэй тэрбээр дээлтэй зургаа твиттертээ нийтэлсэн нь Хадлан дээлийг маш олон хүнд таниулжээ. 

A person in a thick blue coat and fur hat stands beside a reindeer in a snowy landscape with bare trees in the background.

Өдгөө “Flames” 15 мянга гаруй Хадлан дээл урлаж, эздийнх нь гарт хүлээлгэн өгсөн байна. Хадлан дээлийн бас нэг онцлог нь логон дээрээ өөрийн гэсэн дугаартай. Нэг дугаарын дээл УИХ-ын гишүүн асан М.Зоригтынх бол Аса аварга Д.Дагвадорж 68 дугаарын дээлтэй. Харин Сумогийн 70 дахь удаагийн аварга Ама Д.Бямбадорж 70 дугаарын Хадлан дээлтэй аж. Үүгээр зогсохгүй үе үеийн төрийн тэргүүнүүдийн шүүгээнд ч Хадлан дээл бий. 

“Хүмүүс дээлийнхээ дугаарыг их сониучирхдаг болсон. Минийх эхний 100-д багтаж байгаа юм уу, хөөх минийх бүр 6000 руу орчихсон юм уу, ийм их дээл хийчихсэн юм уу… гэх мэтээр сониуч асуулт асуудаг” хэмээн Т.Хонгорзул ярьж байлаа. Түүнчлэн захиалсан Хадлан дээлэн дээрээ нэрээ бичүүлэх боломжийг ч “Flames”-ийнхэн олгодог. Нэр бичсэн дээлийг хүмүүс их хүндэтгэдэг байна. 

Хадлан дээлийг чанартай, тухтай болгодог хэд хэдэн хүчин зүйл бий. Хамгийн чухал нь эсгүүрийн тооцоолол, материал сонголт. “Материалын чанарыг судлахын тулд давууны шинжлэх ухаанд дурлах хэрэгтэй болдог” гэж Т.Хонгорзул ярьж байв. Мөн “Цахилгаан, кноп, зангуу гэх мэт нэмэлт тоноглолоос гадна оёдолчдын чадвар, хандлага ч чухал. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээ өгч, ерөөж урласан хувцас эзэндээ ээлтэй, өмсөхөд л сэтгэл ханамж бэлэглэдэг” гэж тэрбээр хэлж байсан. 

Өдгөө “Flames” Хадлан дээлээ урд хөршид албан ёсоор экспортолж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард тэд Хөх хотод анхны дэлгүүрээ нээсэн бол тун богино хугацаанд хоёр дахь салбараа ч нээгээд амжжээ. Өвөр монголчууд монгол соёлдоо элэгтэй учраас эрэлт нь бүр ч өсөх хандлагатай байгаа аж. Мөн Унгар, ОХУ-аас ч Хадлан дээлийг сурж захиалдаг болсон нь “Flames”-ийнхний алсын харааг хилийн чанад руу чиглүүлжээ.  

Брэнд бүтээсэн зарчим 

Гялалзсан нүдтэй, эрч хүчтэй, сонирхолтой яриа өрнүүлэгч энэ эмэгтэй уг нь гадаад харилцааны мэргэжилтэй. Гэхдээ тэрбээр багаасаа л загварт татагддаг байжээ. “Хайчнаас ч айдаггүй хүүхэд байсан” гэж тэрбээр дурсамжаасаа хуваалцсан юм. “Би багадаа их л хувцас эвддэг байсан. Даашинз байвал голоор нь хайчилчихна. Мэдээж олигтой зүйл болохгүй. Хайчилсныгаа бөөрөнхийлөөд л нуучихдаг байсан. Бүр хөшгөө хүртэл хэлбэр гаргаж хайчлаад гэрийнхнийгээ ангайлгаж байсан. Хивсээ ч хайчилж байсан. Гаднах хээ нь л байхгүй бол гоё болчих гээд байсан юм. Ахлах ангидаа уг нь загвар зохион бүтээгч болох талаар бодож байсан ч зурж чадахгүй гэдэг бодолдоо их уягдсан. Харин амьдралын шаардлагаар бэлэн хувцасны худалдаа руу орсон минь намайг мөрөөдөл рүү минь ойртуулж өгсөн” хэмээн Т.Хонгорзул ярьж байсан юм. 

бизнес цэнэг өглөөний уулзалт

Брэндээ үүсгэн байгуулахаас өмнө тэрбээр Хятад, Хонконгоос бэлэн хувцас оруулж ирдэг байжээ. Гэхдээ 2006 онд “update” хийх цаг болсныг түүнээс дотор хүн нь шаардах болов. Тухайн үед дэлхийн эдийн засагт ч, загварын салбарт ч уналт нүүрлэж, гадагшаа явсан ч хүссэн зүйлээ олж авахад хэцүү болж байжээ. Түүний эрэл мухардахын хажуугаар монгол хүн Монголдоо бүтээж болно гэх бодол нь ч ээрээд салахгүй байжээ. 

Ингээд 2006 онд ууган хүүгээ төрүүлээд, ердөө хоёр сартайд нь бодлоо бодит болгохоор сэтгэл шулуудаж, оёдлын машины эрэлд гарсан байна. Хүссэн машинаа олж авсны дараа тэрбээр санаанд нь тодхон ч дэлгүүрээс хайгаад олдохгүй өргөн өмдөө юун түрүүнд урлахаар шийдэж, анхны үйлдвэрлэлээ таван машинтай, ганц хар даавуутай гэрээсээ эхлүүлжээ. “Анх оёдлын машинуудынхаа утсыг хаанаас нь сүвлэхээ ч мэдэхүй эхэлсэн. Гэхдээ хүн их хүссэн зүйлийнхээ учрыг яаж ийж байгаад олдог. Тэр үед чадна л гэсэн бодол байсан. Би өөрийгөө юмнаас халширдаггүй, сэтгэлийн ир ихтэй хүн гэж хувьдаа дүгнэдэг. Тэр чанар маань ч өнөөдрийн Flames -ийг бүтээхэд нөлөөлсөн” хэмээн Т.Хонгорзул ярьж байлаа. Гэхдээ тэрбээр 2006 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ “NeX collection” нэрийн дор эмэгтэй бэлэн хувцас урлаж байжээ. Тэр үед одоогийнх шиг үндэсний брэндүүд ч бараг байгаагүй аж. Сонирхолтой нь, тэр үеийн “NeX collection”-ий хэрэглэгчдээс “Flames”-ийн хэрэглэгч болсон хүмүүс цөөнгүй аж.  

 

Эмэгтэй хувцсаар эхэлсэн түүний үйлдвэрлэл дараагийн шатандаа гарсан нь 2013 он. Хоббинд зориулсан бүтээгдэхүүн байх нь чухал гэдгийг олж харсан нь түүнд том амжилт авчирсан байна. Тухайн үед гурван хүүтэй байсан Т.Хонгорзул “гурван дөл” гэсэн утга бүхий нэрээр компаниа нэрлэж, брэндээ ч дөлтнүүдэд зориулан “Flames” гэж нэрлэжээ. Анхны бүтээгдэхүүнүүдийнхээ борлуулалтад тэрбээр сэтгэл түгшиж байсан ч  түүний урласан хувцас тун эрэлттэй байжээ. Тэр дундаа олны танил, нэр хүндтэй хүмүүс дэлгүүрээр нь үйлчлүүлж, “Flames”-ийн нэр санаснаас ч хурднаар түгсэн байна. 

“Төдийгөөс өдийг хүртэл брэнд хөгжүүлэхдээ бүтээгдэхүүн сурталчлах тал дээр тийм ч их анхаараагүй. Фэйсбүүк хуудастаа ч хэзээ, ямар пост оруулснаа санахгүй байна. Гэхдээ чанартай бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээг дагаад хэрэглэгчийн тоо өсдөг. Сайн сайхан зүйл олж мэдсэн хүмүүс хамгийн хайртай, дотнын хүмүүстээ тэр зүйлээ санал болгодог. Бид ингэж л хүрээгээ тэлсэн” хэмээн Г.Хонголзул тодотгож байв. 

Өдгөө “Flames”-ийн бүтээгдэхүүн 40 гаруй хүний ур ухаанаар бүтэж байна. Брэндийн үүсгэн байгуулагч Т.Хонгорзул бараг 20 жилийн өмнө гэрээсээ хувцас урлаж, бизнесээ эхлүүлсэн бол одоо тэрбээр ажил олгогч болжээ. Түүний байгуулсан “Three Flames” компани гурван ч үйлдвэртэй болсон байна. Улаанбаатар дахь хоёр салбарт нь үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа нь зэрэгцэн өрнөдөг. Тун өвөрмөц шийдэлтэйг уншигч та ч нүдээр үзэж болох юм. Харин Архангай дахь үйлдвэртээ тэд аяны хөнжлөө үйлдвэрлэдэг аж. 

Т.Хонгорзул дөрвөн хүүхдийн ээж. Ажил хөдөлмөр ямар чухал болохыг хүүхдүүддээ биеэр үлгэрлэж яваа энэ эмэгтэйн бизнес одоо харьцангуй системчлэгдсэн. Өөрөө бүхий л зүйлд нь оролцоод байхыг чухалчилдаггүй ч дизайнерийн хувиар гар бие оролцохдоо дуртай байдаг. Мөн цагаа маш нарийн төлөвлөхийг хичээдэг. Энэ нь ажилтнуудад нь ч, хүүхдүүд нь ч чухал нөлөөтэй гэж тэрбээр үздэг. “Байгууллагад цагийн менежментийн хамгийн гол үлгэрлэгч нь захирал, харин гэр бүлд аав ээж, асран хамгаалагчид хамгийн гол үлгэрлэгчид болдог. Цаг төлөвлөлт бол бараг л удамшдаг зүйл. Тиймээс үр хойчоо зөв программчлахын тулд өөрөө зөв байх хэрэгтэй” гэж Т.Хонгорзул хэлж байсан нь анхаарал татаж байлаа.

Түүний баримталдаг бас нэгэн зарчим нь ажилчдаа сонсож, хамтдаа урагшлах зарчим юм. Зөвхөн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагууд л өсөж дэвжээд байх нь бизнесийн шударга зарчим биш. “Ажилчдын маань амьдрал ахуй бага ч болов дээшилж байна уу гэдэгт удирдлага санаа тавьдаг байх хэрэгтэй. Надтай хамгийн удаан хугацаанд ажиллаж байгаа ажилтан 18 жил болсон байна. Дийлэнх нь гурваас дээш жил ажиллаж байгаа. Бүгд л машинтай, байртай болж байна. Үүнийг мэдрэх надад сайхан байдаг. Харьцангуй тогтвор суурьшилтай ажиллах орчин бүрдүүлж чадсан маань ажилтнаа сонсож, ахуй амьдралыг нь анзаарч чаддагтай холбоотой” хэмээн Flames брэндийн үүсгэн байгуулагч Т.Хонгорзул ярьж байсан юм. 

Тэрбээр мөн үйлчлүүлэгчдэдээ ч онцгой анхаарал тавьдаг. “Flames-ээс гарч байгаа хүн өөрийн мэдэлгүй л инээмсэглээд гараасай гэж бид хүсдэг. Хэчнээн сайн бүтээгдэхүүнтэй байгаад харилцаа, хандлага тааруу бол амжилт олохгүй. Тиймээс ямар ч бизнес эрхлэгч бүтээгдэхүүнтэйгээ хамт найрсаг харилцаа, тухтай орчныг хэрэглэгчдэдээ санал болгох хэрэгтэйг мартаж болохгүй” хэмээн сэтгүүлийн зочин маань онцолж байсан юм. 

Тагууд: Брэндийн түүхдээлинновацөв уламжлалүндэсний үйлдвэр

Санал болгох:

A man wearing a light blue shirt and уламжлалаа зангидсан торгон крават sits on a dark leather chair next to a large potted plant in a brightly lit room with a yellow wall.
Уламжлалаа зангидсан торгон крават
A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
Т.Амаржаргал

Т.Амаржаргал

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00