Business.mn сар бүр Монголын бизнес эрхлэгч, удирдагч, менежерүүдэд, бизнесийн орчны шинэ чиг хандлага, амжилтын түүх, манлайллын ухааныг бодит туршлагаар хуваалцдаг “Бизнес Цэнэг” өглөөний уулзалтаа 2025 оны тавдугаар сарын 30-нд Millennium Plaza-д зохиох гэж байна.
Энэ сард бид та бүхэнд брэндийн үнэ цэн, дижитал манлайлал, зөөлөн ур чадварын ач холбогдол зэрэг сэдвийг хамарч, оролцогчдод бодит, хэрэгцээтэй мэдээллийг түгээх юм. Тодруулбал Morninspire хэсгийн зочин илтгэгчээр BNI Mongolia-г үүсгэн байгуулагч Э.Чинзориг уригдан оролцож, “Зөөлөн ур чадвараар удирдах нь” сэдвийн хүрээнд өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах юм.
Харин “Sharing is Caring” хэсэгт бизнесийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц замнал, онцгой туршлага бүтээсэн дараах зочид оролцоно:
- “Хувийн брэндингийн стратеги” сэдвээр “Контент Маркетинг” ХХК-ийн захирал Д.Гэрэлт-Од
- “Сошиал дахь нөлөөлөл ба манлайлал” сэдвээр “Тэнгэр Даатгал” ТУЗ-ийн дарга Ш.Гантуяа
- “Хүчирхэг багийг бүтээх нь” сэдвээр “Монложистик Холдинг” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Хишигбат
Өглөөний кофегоо хамтдаа ууж, урам зориг, шинэ санаагаар өөрийгөө цэнэглэцгээе. Уншигч та энэ арга хэмжээнд оролцсоноор бизнесээ дараагийн шатанд гаргах урам, хэрэгцээтэй санаа, шинэ харилцааг нэгэн дороос авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, “Бизнес Цэнэг” өглөөний уулзалт нь хувь хүн, байгууллагын хөгжилд бодит түлхэц өгөх зорилготой бөгөөд бизнес эрхлэгчдэд амжилтад хүрэх замаа тодорхойлох, харилцаа холбоогоо тэлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Та бүхэн бидэнтэй нэгдэж, шинэ санаа, урам зориг авах боломжийг бүү алдаарай!
- Такс: 69000₮
- Бүртгүүлэх: https://to.biz.mn/event7
- Хэзээ: 2025.05.30-ны Баасан гараг 07:00 цагт
- Хаана: Millennium Plaza Hotel Mongolia-н 6 давхар, Ballroom-д (Бөхийн Өргөөний замын хойд талд)
- 8097-5667 | 8957-5667