BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Далайн эрэг дээр нар ургах эсвэл жаргах үед хадан дээр гараа өргөсөн хүний дүрс нь шинэ давхрагыг хамарсан энтрепренерийн сүнсийг илэрхийлдэг. - Business.MN

Эрүүл дэлхийн төлөө хүн төрөлхтөн юу хийх ёстой вэ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2019-04-23
  Дэлхийд, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлттэй дасан зохицохын тулд дэлхийн иргэн бид амьдрах хэв маягаа, тэр дундаа хоол, хүнсээ ургуулах, идэх аргаа хүртэл ихээхэн өөрчлөх ёстой. “Эрүүл дэлхий” бий болгохын төлөө шинэ хандлага эрэлхийлж буй “EAT-Lancet” хорооны эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Тэд хүн төрөлхтнийг юу хийхийг зөвлөв?

Ургацаа төрөлжүүлэх
Эдүгээ хүн төрөлхтний хэрэглэж буй хоол хүнсний дөрөвний гурван хувийг ердөө 12 төрлийн ургамал, таван төрлийн амьтнаас “үйлдвэрлэж” байна. Гэтэл дэлхий дээр 300 мянган төрлийн идэж болох ургамлын зүйл байгааг эрдэмтэд судалж тогтоосон. Дэлхийн улсууд ургамлын сан бий болгож, олон мянган төрлийн ургамлын үрийг хадгалж буй ч эдгээр нь тарьж, ургуулах хэмжээний их биш аж. Эл асуудлыг шийдвэрлэх зах зээл, бодлого, технологи хараахан алга хэмээн “EAT-Lancet” хорооны судлаачдын нэг Фабрис ДеКлерк өгүүлжээ.

Ургамлын төрлийг нэмэгдүүлэх
Эрдэнэ шиш, шар буурцаг, улаан буудай, цагаан будаа нь дэлхийн хөдөө аж ахуй болон судалгаанд давамгайлдаг гол ургамлууд юм. Гэвч бид жимс, самар зэрэг бүрэн гүйцэд ашигладаггүй ургамлыг улам ихээр тариалахад анхаарлаа хандуулах ёстойгоос гадна гарц өндөртэй, хортон шавжид тэсвэртэй ургамлын төрөл зүйл бий болгох ёстой. Тус хорооны судалгааны багийнхан шошны тариалалтыг 200 хувь, самар болон үрний тариалалтыг 150 хувь, жимснийхийг 75 хувиар нэмэгдүүлэх ёстой гэж дүгнэсэн байна.

Бордооны хэрэглээг өөрчлөх
АНУ-ын фермүүд бордооны хэрэглээгээ эрс бууруулах шаардлагатай бол үр тарианы гарц нь зохих түвшиндээ хүрдэггүй улсууд бордооны хэрэглээгээ нэмэх шаардлагатай байна. Ургамлын гарцыг нэмэгдүүлэх технологийг эрдэмтэд хөгжүүлж буй ч тэдгээр нь олонх фермерийн хувьд өндөр үнэтэй хэвээр байгаа юм.

Далайн гаралтай хүнсний хэмжээг нэмэгдүүлэх
Загас агнуур нь дэлхийн хүн амын хүнсний тодорхой хэмжээг хангаж байгаа ч хясаа, нялцгай биетэн зэргийг аквариумд үржүүлэх замаар далайн гаралтай хүнсний хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бий. Норвег улс нь яргай загас үржүүлэх тал дээр ахиц дэвшил гаргаж буй ч ийм төрлийн арга барил, технологи нь хөгжлийн эхэн үедээ яваа юм. Антибиотикийн хэрэглээг зүй бусаар нэмбэл яах вэ, загасны хоолыг хэрхэн бэлтгэх вэ, генетикийн аргаар гаргаж авсан загас зэрлэг байгальд “нэвтэрвэл” юу болох вэ зэрэг олон асуулт хариултаа хүлээж буй.

Мах бага идэх
Ургамлын гаралтай хоол, хүнс хэрэглэх нь бусад эерэг өөрчлөлтийн суурь шалтгаан болохын зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарлыг багасгах давхар ач холбогдолтой. Гэвч махан төрлийн хоолноос татгалзахын тулд технологиос гадна соёл, улс төр, хувь хүний гэх мэт маш олон хүчин зүйлийг өөрчлөх ёстой болдог нь гол саад болж байна.

Газар ашиглалтыг оновчтой болгох
Их хэмжээний ургац хураах нь чухал боловч эдүгээ дэлхийн хуурай газрын дийлэнх хэсэг үржил шимгүй болж эхэлжээ. Хөрсний шинж чанарын томоохон хэмжээний судалгаа нь хүнс үйлдвэрлэлд нэн чухал бөгөөд ургамал тариалахад тохиромжтой газар, нутгийг шинээр олж тодорхойлоход туслах юм. “Тохирох ургамлаа сонгож, зөв цагт зөв газарт тарих нь асар чухал” хэмээн судалгааны багийн гишүүн Брент Локен өгүүлэв.


Хоол, хүнсний хаягдлыг бууруулах
Канад улсад нийт хоолны 50 хувь нь хаягдаж, хогийн саванд ордог агаад энэ үзүүлэлт Барууны ихэнх улсын хувьд ижил байдаг. Хоол, хүнсийг хянаж, улмаар идэхэд аюулгүй эсвэл аюултай хугацааг тодорхойлж өгдөг систем бий болгох нь үүнээс сэргийлэх нэг арга байж болно. Түүнчлэн зоогийн газрууд нь үйлчлүүлэгчдийнхээ хооллох хэв маягийг тодорхойлж, ойлгодог болсноор хоолны хаягдлыг бууруулах боломжтой.

Худалдааны бодлогыг сайжруулах
Аливаа улс хоол, хүнсний хүчирхэг системтэй байх нь чухал боловч улс бүр өөрийн хүнсээ үйлдвэрлэж эхэлвэл “дэлхий даяараа эрсдэлд орно” гэж Б.Локен анхааруулав. Хөдөө аж ахуй эрхлэх нь эко системд эсвэл дэлхийн байгаль орчинд илүү их аюул учруулдаг бүс нутаг, улсуудыг хүнс, ургамлын үйлдвэрлэлд тохиромжтой бүс нутаг нь хүнсээр хангадаг худалдааны бодлого бий болгох нь тохиромжтой юм.

Хөдөө аж ахуйд бага ус ашиглах
Тариаланчид дусал ус бүрийг үр ашигтай зарцуулах ёстой. Усалгааны том системийн оронд ургамлын зөвхөн үндсэнд ус дусаадаг услалтын микро системтэй болох нь чухал болжээ. Түүнээс гадна ямар ургамлыг хаана ургуулах талаар ухаалаг шийдвэр гаргах ёстой. “Ургамал, үр тариа ургуулахад тохиромжтой газрыг сонгох нь усалгаанд зарцуулах усны хэмжээг багасгах ач холбогдолтой” гэж Ф.ДеКлерк өгүүлэв.

bookzone.mn
Тагууд: байгаль орчиндэлхийд

Санал болгох:

A large white robot with multiple arms interacts with a black car as a crowd of people watches behind a red rope barrier in a brightly lit exhibition hall.
Хятадын хиймэл оюун, технологийн тэсрэлтээс юуг ойлгох ёстой вэ 
A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00