BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in a suit sits at a desk in an office with shelves behind him. Mongolian text reads "Бизнесийн эргэн тойронд" and other details, with a green "2025.5 сар" label and a Business logo in the top left.

Эдийн засгийн сорилтыг ухаалгаар ашиглах нь №30 (Бизнесийн эргэн тойронд)

ХААН Банкнаас ЖДБ эрхлэгчдэдээ зориулан бизнест нь шинэ санаа сэдэл, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой цахим товхимлыг сар тутам хүргэж байна.

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-06-04
  Бизнесийн эргэн тойронд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

📊 Бизнесийн цаг агаар

Illustration of a money bag, gold bars, coins, a financial chart with a downward trend, a calculator, and law books with a businessperson icon, representing financial and legal issues.“Алт, нүүрс, төсөв – Эдийн засгийн сорилт ба боломж” 💰📉

Монголын эдийн засаг 2025 оны эхний хагаст тодорхой сорилтуудтай нүүр тулж байна. Гадаад орчны тодорхой бус байдал, түүхий эдийн үнийн савлагаа, төсвийн тасалдал зэрэг нь уул уурхайн экспортоос ихээхэн хамааралтай манай улсын эдийн засагт шууд нөлөөлж байна.

🛢 Нүүрсний үнийн уналт, төсвийн алдагдал
Нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийн түвшинд хадгалагдсан ч үнэ 44% унасан нь төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасалдахад хүргэж болзошгүй байна. 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого аль хэдийнэ 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ. Түүнчлэн газрын тос, төмрийн хүдэр, ноос, мах зэрэг экспортын бараануудын орлого буурсан нь валютын орлого буурахад голлон нөлөөлсөн байна.

💰 Алтны үнэ өссөн боломжийг ашиглах цаг
Харин эсрэгээрээ дэлхийн зах зээл дээр алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч буй нь манай эдийн засагт эерэг гарц болох хандлагатай байна. Нэг кг алт 380 сая төгрөгт хүрээд буй энэ үед Монгол Улс алтны олборлолтоо нэмэгдүүлж, гадаад валютын нөөцөө зузаатгах бодлогыг эрчимжүүлж байна. “Алт-3” хөтөлбөрийн хүрээнд шороон болон үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхмууд хийгдэж буй. Жилд 20 тонн орчим алт экспортлох нь Монголбанканд ойролцоогоор 900 сая ам.долларын валютын орлого бүрдүүлдэг тул энэ нь валютын ханш, төсвийн тэнцвэрт байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, алтны олборлолт, экспортын орлого, төсвийн нөхцөл байдал нь бүгд үндэсний эдийн засгийн “цаг агаар”-т тэнгэр жаахан эвгүй байгааг илтгэж байна. Валютын ханшийн хэлбэлзэл, татварын орчны өөрчлөлт, төрийн худалдан авалт зэрэг нь ч өөр өөрийн нөлөөтэй. Тиймээс эдгээр мэдээллийг анхаарч, ирэх саруудад бизнесийнхэн төлөвлөлт, төсөвлөлтөө илүү болгоомжтой хийх шаардлага тулгарч байна.

📌 Товчхондоо эдийн засгийн энэ “хуурай улиралд” мэдээлэлтэй, ухаалаг, төлөвлөгөөтэй байх нь хамгийн том давуу тал болно.

Green banner with the Business.mn and BUSINESS.MN logos, Mongolian text promoting business financial solutions, and a white button on the bottom right with “Цааш унших” (Read more) written on it.📢 Шинэ хуулиудын чимээ айсуй

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг эрх зүйн тодорхойгүй байдал, гэрээний маргаан, санхүүгийн хүндрэл зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар  Арилжааны тухай болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлжээ.

📘 Арилжааны тухай хуулийн төсөл нь дараах асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэж байна:

  • Бизнесийн гэрээний эрх зүйн орчныг тодорхой болгох: Гэрээний төрлүүдийг (санхүүгийн түрээс, франчайз, комисс гэх мэт) хуульчилж, гэрээний хэрэгжилтэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх.
  • Маргааныг шуурхай шийдвэрлэх: Арилжааны маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх механизмыг бий болгох.
  • Бизнесийн ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэх: Бизнес эрхлэгчдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зохицуулалтуудыг тусгах.

📕 Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл нь дараах зүйлсэд төвлөрч байна:

  • Санхүүгийн хүндрэлд орсон бизнесүүдийг дахин зохион байгуулах: Төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгжүүдийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх боломжийг бүрдүүлэх.
  • Өр төлбөрийн дарамтаас гарах боломжийг нэмэгдүүлэх: Өр төлбөрийн дарамтад орсон бизнесүүдэд өрийг дахин төлөвлөх, хуваарилах боломжийг олгох.
  • Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах: Дампуурлын үйл явцыг ил тод, шударга зохицуулснаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах.

Эх сурвалж: Business.mn

🎯Старт Апуудад зориулсан зөвлөмж

A graphic showing three icons: a bullseye target with an arrow, a human head silhouette with a plant sprout inside, and a light bulb with a gear inside, all in dark green on a beige background.🚀 Жижиг бизнест бүтээмж сайжруулах аргууд

Монголын хөдөлмөрийн бүтээмж бүс нутгийн дунджаас харьцангуй доогуур байна. Бид хятад ажилтнаас дунджаар хоёр дахин бага, дэлхийн дунджаас гурав дахин бага, солонгос ажилтнаас бүр 5.4 дахин бага бүтээмжтэй байна. Энэ нь манай старт апууд илүү бага нөөцөөр илүү их үр дүн гаргах шаардлагатай байгааг сануулж байна. 🤔

Тэгвэл бүтээмжээ хэрхэн сайжруулах вэ?

⚙️ Процессоо цэгцэл

Гарааны бизнесийн хувьд эхний ээлжинд өндөр зардалгүйгээр дотоод үйл ажиллагаагаа оновчтой болгох хэрэгтэй. Байгууллагын өдөр тутмын ажиллагааг дахин хянаж, давтагддаг, үр ашиг багатай үйлдлүүдийг оношилж арилгах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ. 🛠️ Lean management аргачлал, автоматжуулалтын энгийн шийдлүүдийг ашигласнаар нэгж ажилтнаас гарах үр дүнг эрс нэмэгдүүлэх боломжтой. Жишээлбэл, НӨАТ шивэх, нэхэмжлэл илгээх зэрэг энгийн санхүүгийн ажлуудыг 🤖 RPA технологиор гүйцэтгэх нь олон старт апын цаг хугацаа, нөөцийг хэмнэж чадна.

👥 Хүнээ хөгжүүл

Чадварлаг ажилтан байгууллагын хамгийн том хөрөнгө юм. 💡 Ажилтнуудыг ажлын байран дээр нь сургаж, гүйцэтгэлийг нь үнэлэн, зохих урамшуулал олгох нь бүтээмжийг тогтвортой өсгөх үндэс болно. Нэг ижил ажлыг 10 минутад хийж гүйцэтгэдэг хүн, тэрхүү ажлыг 30 минут зарцуулж хийдэг хүн хоёрын хоорондын ялгаа байгууллагын нийт үр ашигт өндөр нөлөөтэй. 🎯 Иймээс хүний нөөцийн хөгжүүлэлт бол гарцаагүй чухал чиглэл юм.

💻 Технологийг ухаалгаар ашигла

Шинэ технологи, автоматжуулалт нь бүтээмжийг огцом өсгөдөг ч зөвхөн техник нэвтрүүлснээр хангалтгүй. 🔍 Хөрөнгө оруулалтын үр дүнг хангахын тулд бүх процесс хоорондоо уялдаатай, системтэй байх ёстой. Жишээ нь, зөвхөн үйлдвэрийн машиныг шинэчилснээр бус, түүнд холбогдох агуулах 🏭, савлагаа 📦, борлуулалтын систем ч давхар сайжрах шаардлагатай. Иймд технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхдээ нийт бүтээмжид үзүүлэх нөлөөллийг бүхэлд нь тооцоолох нь чухал юм.

bookzone.mn

Эх сурвалж: Business.mn

🌱Өсөлтийн түүх🌱

A man in a blue suit and glasses sits at an office desk, speaking and gesturing with one hand. He is in front of a computer keyboard, with office supplies and framed certificates visible in the background.Бизнес эрхлэгчид 100 сая хүртэлх төгрөгийн  бизнесийн зээлийг цахимаар авах боломжтой

Жижиг, дунд бизнес (ЖДБ) болон хөдөө аж ахуй (ХАА) бол Монгол Улсын эдийн засгийн суурь багана төдийгүй орон нутгийн хөгжил, ажлын байрны бүтэц, иргэдийн амьжиргаанд шууд нөлөө үзүүлэхүйц чухал салбарууд билээ. Тиймээс энэ салбарт тууштай хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь зөвхөн эдийн засгийн өсөлт төдийгүй нийгмийн тэнцвэрт хөгжлийг хангах чухал хүчин зүйл юм.

Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн байгууллагууд энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор төрөл бүрийн зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн, зөвлөх үйлчилгээ, хамтын ажиллагааны кластер суурьтай шинэ аргачлалуудыг нэвтрүүлж эхэлсэн. Тэгвэл ХААН Банк ЖДБ, ХАА-н салбарыг дэмжих, бизнесийг өсгөх чиглэлд ямар бодлого, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж буй талаар тус банкны Жижиг дунд бизнесийн банк хариуцсан дэд захирал Ж.Товуудоржтой ийн ярилцлаа.🌱

🔗Дэлгэрэнгүй унших…

📅Хэзээ, Хаана, Юу?

A speaker presents on stage to a seated audience, with three large screens displaying business-related content and images. The setting is professional, with green-themed decor and a mascot on the right side.Өсөлтийг хамтдаа бүтээхээр цугларлаа

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг нэмэгдүүлэх, санхүүгийн боломжийг танилцуулах зорилготой “Өсөлтийг хамтдаа бүтээе” арга хэмжээг ХААН Банк энэ сарын 22-нд зохион байгууллаа. 100 гаруй бизнес эрхлэгч оролцсон уг уулзалтаар зээл, зөвлөх үйлчилгээ, сургалт, цахим шийдлүүдийг танилцуулж, харилцагчдадаа өсөлтийн гарцыг санал болгов.

🧾 ХААН Банкнаас санал болгодог факторингийн үйлчилгээ нь богино эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг шийдэх оновчтой арга гэдгийг уул уурхайн ханган нийлүүлэгч “Повер ойл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Гантуул онцолж, “Шуурхай, уян хатан санхүүжилт нь өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгцээтэй дэмжлэг болдог” хэмээн ярив.

📚 Харин “Ийстэрн нүүдэл” ХХК-ийн захирал М.Мөнхзул “Бизнесийн шийдвэрээ сэтгэлийн хөөрлөөр биш, судалгаа, баримтад тулгуурлан гаргах чадвартай болсон” гэж ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академийн сургалтын үр нөлөөг онцоллоо.

🎯 Бизнес эрхлэгчдэд мэдлэг мэдээлэл өгснөөс гадна бизнесийн хүрээллээ тэлж, өөр хоорондоо туршлагаа солилцсон үр дүнтэй уулзалт болов.

🔗Дэлгэрэнгүй унших…

☘Өсөлтөд хөтөлье

Seven women stand on a red carpet beside a green "Women in Business" sign adorned with flowers. They are smiling and dressed in casual and semi-formal attire in a well-lit indoor venue.🌺 “Women in Business” арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ

ХААН Банкнаас гурав дахь жилдээ зохион байгуулсан “Women in Business” арга хэмжээ эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, нэтворкинг, зөвлөмжөөр баялаг болж өндөрлөлөө👩‍💼💬

Улаанбаатар хот болон 21 аймгаас 150 орчим бизнес эрхлэгч оролцож, гадаад болон дотоодын экспертүүдээс хэрэглэгч төвт сэтгэлгээний стратеги болон бусад сонирхолтой илтгэлүүдээр мэдлэг мэдээлэл өгсөн нь онцлог байв. 🧠✨

ХААН Банкнаас эмэгтэйчүүдэд зориулан хэрэгжүүлдэг бодлого, сургалт хөтөлбөр, арга хэмжээнүүд нь зөвхөн санхүүгийн дэмжлэгээр тогтохгүй бизнесийн бодит хэрэгцээнд нийцсэн зөвлөмж, мэдлэг, сургалт хөгжил, харилцан ойлголцлыг өгч, энэ нь урт хугацааны бизнесийн амжилтын үндэс болдог гэдгийг оролцогчид онцолж байлаа. 📊🤝

🔗Дэлгэрэнгүй унших…

🎧Харилцагчийн туршлагаар тэргүүлэгчид шилдэг туршлагаа хуваалцлаа

A panel of six speakers sits on stage discussing AI chatbots and automation as an audience listens. Behind them is a large green screen displaying their names and photos. Photographers and a robot are present in the foreground.ХААН Банкнаас харилцагчийн үйлчилгээндээ нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт үйлчилгээ, харилцагчийн туршлагын чиглэлээрх ололт амжилт, туршлагаа хуваалцахаар “Customer Experience Conference” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд харилцагчийн туршлагаар тэргүүлэгч Япон улсын FOXeey Consulting, Юнител групп, Мобиком ХХК, “Чимэгэ системс” ХХК, Xac банк, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, GS25, “Контент маркетинг” ХХК зэрэг байгууллагын төлөөллийг урьж, оролцуулан сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд зочин байгууллагууд өөрсдийн харилцагчийн үйлчилгээний процессоо AI, автоматжуулалт ашиглан хэрхэн хялбарчилж буй талаар санал бодлоо солилцсон бол ХААН Банк 2024 онд нэвтрүүлсэн Generative AI chatbot буюу хиймэл оюунд суурилсан Монголын анхны Дижи чатботынхоо тусламжтайгаар харилцагчдаас хандсан нийт чатын 85 орчим хувийг Дижи чатботоос, үлдсэн 15 хувьд ажилтантай холбогдох байдлаар мэдээлэл өгч буй тэргүүн туршлагаа хуваалцлаа.

🔗Дэлгэрэнгүй унших…

🔔Та мэдэх үү?

Three people in business attire have a meeting in an office. One stands and presents with a clipboard, while the other two sit at a table with papers and a laptop. A checklist is displayed on a whiteboard behind them.Тендерийн хуулийг хэрхэн шинэчлэх вэ?

Төрийн худалдан авалтын тогтолцоог дахин шинэчлэхээр хуулийн төслийн ажлын хэсгүүд ажилласаар, хуралдсаар, хэлэлцсээр байна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээллээр төлөвлөж буй шинэчлэлийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, шударга, өрсөлдөөнтэй худалдан авалт бий болгох зорилготой дараах зүйлс багтаж байна.

📌 Тендерийн баталгааны дарамт өндөр. Оролцогчид 20–30 мянган төгрөгийн банкны шимтгэл төлж, баталгааны мөнгөө байршуулдаг. 2024 оны байдлаар нийт 287.3 тэрбум төгрөг баталгаанд “түгжигдэж”, зөвхөн шимтгэлд 9.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

📌 Оролцогчдын дунд өрсөлдөөн байхгүй. Жил бүр зарлагдаж буй тендерийн тоо нэмэгдэж байгаа ч нэг тендерт оролцогчдын тоо 1.39 байна. Өндөр шаардлага, тодорхой бус шалгуураас болж жижиг аж ахуйн нэгжүүд тэр болгон оролцож чаддаггүй.

Тэгвэл үүнийг хэрхэн шинэчлэх гэж байна вэ?

✅ 10 тэрбумаас доош өртөгтэй тендерт баталгаа шаардахгүй. Энэ нь нийт тендерийн 99.6 хувийг хамарна. Оролцогч компаниуд банкны баталгаа гаргах шаардлагагүй болсноор 9.4 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно.

✅ Хэт өндөр шалгуурыг хасна. Жишээ нь: Барилгын ажилд оролцохын тулд бүх машин механизм өөрийн өмч байх шаардлага тавьдаг байсныг цуцлах санал тусгагджээ. Мөн гэрээтэй хамааралгүй, давсан шаардлагуудыг авч хаяж, оролцогчдын хүрээг тэлнэ.

✅ Нийгмийн даатгал, татварын өртэй ААН–үүдийг шууд хасахгүй. Хугацаа хэтэрсэн өртэй бол тодорхой нөхцөлөөр оролцох боломжтой.

✅ Шинэ зарчмаар баталгаажуулалт хийнэ. Оролцогч компанийн хариуцлагын мэдэгдэл, зөрчил гаргасан түүхийг хянаж оролцох эрх олгох замаар баталгааг орлоно.

Ингэж шинэчилбэл тендерт оролцох босго намсана, шимтгэл, зардал хэмнэнэ, шударга өрсөлдөөн бий болно, бизнесийн шинэ боломжууд нээгдэнэ гэж хууль боловсруулагчид үзэж байна.

Эх сурвалж: Төрийн худалдан авах ажиллагааны газар

Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу

Тус цахим товхимлыг ХААН Банкнаас Business.MN-тэй хамтран хүргэв.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010, Монгол Улс

с

Тагууд: бизнесийн эргэн тойронджижиг дунд бизнесХААН Банк

Санал болгох:

A man in glasses speaks into a microphone at a podium with the ХААН БАНК (Khan Bank) logo during an SME workshop: Бүтээгдэхүүн бус шийдэл санал болго, standing before a screen displaying text in Mongolian.
SME workshop: Бүтээгдэхүүн бус шийдэл санал болго
An audience sits facing a stage with large screens displaying business presentations and images of entrepreneurs. The event appears professional, with a presenter at a podium and plants decorating the stage.
Өсөлтөд хөтлөх итгэлт хамтрагч
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00