BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A speaker stands on stage presenting to a seated audience in a modern conference room. The presentation slide is projected on a large screen, and attendees are attentively listening.

Та менежер үү, манлайлагч уу?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-06-04
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

“Бизнес цэнэг” өглөөний уулзалтын үндсэн илтгэгч Э.Чинзоригийн илтгэлээс “Манлайлагч ба менежер”-ийн тухай санааг тоймлон хүргэж байна.

Орчин цагийн бизнесийн амьдралд “менежмент” ба “манлайлал” гэсэн хоёр нэр томъёо бараг ижил утгатай мэт сонсогдох нь элбэг. Тушаал өгдөг, төлөвлөгөө боловсруулдаг, баг удирддаг хүн бол л удирдагч хэмээн ойлгож заншсан бидний хувьд эдгээрийн сэтгэлгээний суурь ялгааг ойлгох нь чухал.

Зорилгыг хэрхэн харж байна вэ?

Менежер аливаа зорилгыг төлөвлөгөө, үйл ажиллагаа, хяналт гэсэн үндсэн бүрдэл хэсгүүдээр хардаг. Түүний хувьд гол асуулт бол “юу хийх вэ?” гэдэг. Харин манлайлагчийн гол асуулт бол “яагаад хийх ёстой вэ?” юм. Тэр зорилгоо мэдэхээс гадна хамт олон нь тэр зорилгын утга учрыг ойлгож, сэдэл авч байгаа эсэхэд анхаардаг.

A man wearing a black polo shirt speaks into a microphone on stage, standing next to a large screen with Mongolian text and a blue logo in the lower left corner.

Товчхондоо,

“Менежер зорилгоо хэрэгжүүлдэг. Харин манлайлагч зорилгод амьдрал өгдөг”.

Хяналт уу, итгэлцэл үү?

Менежментийн тогтолцоонд хүмүүсийг ажлын гүйцэтгэлээр үнэлж, алдаа гаргахгүй байх нь чухал байдаг. Харин манлайлалд хүмүүсийг итгэлцэл бүхий орчинд хөгжих, шийдвэр гаргах эрх мэдлийг хуваалцах замаар чадваржуулах хандлага давамгайлдаг. Менежерийн зэвсэг бол дүрэм журам, шалгалт, тайлан. Харин манлайлагчийнх бол урам зориг өгөх, сонсох, үлгэр дуурайлал үзүүлэх.

Товчхондоо,

“Хяналт бол айдсаар ажиллуулах систем. Харин итгэлцэл бол урам зоригтой ажиллах орчин”.

Алсын хараа ба өдөр тутмын гүйцэтгэл

Менежер богино хугацааны зорилт, төлөвлөгөө, KPI-д анхаардаг. Харин манлайлагч хүн ирээдүйн чиг хандлага, урт хугацааны өсөлтөд төвлөрдөг. Эдгээр хоёр чиг хандлага зөрчилдөж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ тэнцвэртэй орших ёстой. Гэвч удирдлагын түвшний хүмүүс зөвхөн тайлангаар, гүйцэтгэлээр бүхнийг хэмждэг болчихбол урт хугацааны үнэ цэн, алсын хараа мартагддаг.

Товчхондоо,

“Менежер өдөр тутмын асуудлыг зохицуулдаг. Харин манлайлагч ирээдүйн хандлагыг бүтээдэг”.

Three people stand together, smiling for a photo at an indoor event. Two men and one woman are wearing business casual clothing. Banners and screens are visible in the background.

Албан тушаал ба нөлөөлөл

Менежер хүн албан тушаал, эрх мэдэл дээр тулгуурлан хүмүүсийг удирддаг. Харин манлайлагч хүн үнэт зүйл, хүмүүстэй харилцах арга барил, итгэл дээр суурилан нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, манлайлагч бол албан тушаалаар биш, хандлагаар хүлээн зөвшөөрөгддөг.

Харилцаа

Менежер хүн багийн гишүүдээ ажил үүрэг гүйцэтгэгч гэж хардаг бол манлайлагч тэднийг хөгжих ёстой хувь хүн гэж хардаг. Энэ бол хамгийн том ялгаа. Хүн болгонд давуу тал, суралцах чадвар, зорилго бий. Харин түүнийг олж харах, боломжийг нээх, итгэх, хүндэтгэх нь манлайлагч хүний ур чадвар юм.

Товчхондоо,

“Менежер хүмүүсийг ажлаа сайн хийхийг хүсдэг. Манлайлагч хүмүүсийг өөрсдийгөө сайн хүн болгоход тусалдаг”.

A group of people seated at an indoor event hold up smartphones to take photos or videos. Most faces are turned away from the camera. There is a logo with Russian text in the lower left corner.

Эцэст нь хэлэхэд,

Менежер байх уу, манлайлагч байх уу гэдэг нь тухайн хүний сэтгэлгээ, зорилгын асуудал. Аль аль нь байгууллагад хэрэгтэй ч, аль нэг нь хэтэрвэл хөгжилд саад болдог. Эцэстээ байгууллага бол хүмүүсийн нэгдэл, харин манлайлал бол тэдний хооронд итгэлцлийн гүүр үүсгэх урлаг юм.

Бизнес эрхлэгч өөртөө дараах асуултыг тавихад илүүдэхгүй:

  • Та тушаал өгч байна уу эсвэл сэдэл өгч байна уу?
  • Хяналт тавихаас илүү итгэл өгч чадаж байна уу?
  • Би яг одоо ямар хандлагаар багтайгаа харьцаж байна вэ?
  • Би хүмүүст хэрхэн нөлөөлж байна вэ?
  • Миний бүрдүүлсэн орчин хүмүүст урам зориг өгч байна уу, үүрэг даалгавар тулгаж байна уу?
bookzone.mn
Тагууд: Бизнес цэнэг өглөөний уулзалтзөөлөн ур чадварманлайлал

Санал болгох:

A man wearing glasses and a blazer speaks into a microphone on stage, standing near a large screen displaying a blue graphic and Russian text that reads "Бизнес Центр" (Business Center).
Бизнесийн эзнээс өөр шилдэг маркетер гэж байхгүй
An event poster features five speakers with their photos, names, and titles. The event, "Бизнес Цэнэг," is at Millennium Plaza Hotel on 2025.05.30 at 07:00. Slogans "Morninspire" and "Sharing is caring" are highlighted.
“Бизнес Цэнэг”: Зөөлөн ур чадвар ба дижитал манлайллаар бизнесээ цэнэглэе
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00