Дорнын их говийн амгалан чимээгүй байгаль, харанхуйн дунд гэрэлтэх оддын гайхамшиг, язгуурын хөгжимтэй хослох “Сэтгэшгүй оддын чуулган 2025” 6-р сарын 25–27-нд болох гэж байна. Уншигч таныг их говийн мөн чанар, түүний чанадад орших үнэ цэнийг мэдрэх оюун санааны АЯЛАЛД урьж байна!
Тэнгэр газрын одод чуулахуй хөтөлбөрийн хураангуй:
DARK SKY
Бөмбөрцгийн хойд хагаст од харах хамгийн шилдэг байршлуудын нэг болох Говь — тэр дундаа Дорнын их говийн амар амгаланг мэдрүүлэх аяллыг Говь Каравансерай Лоджид, мэргэшсэн одон орон судлаач, шинжлэх ухааны мэргэжилтэн хөтлөн явуулна.
SOUND OF SERAI
Нүүдэлчдийн гүн ухаан, язгуурын соёл бидний өнөөгийн оршихуйн үндэстэй огторгуйн сэжмээр хэрхэн холбоотой болохыг сэрээх аялал. Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Д.Ганпүрэвийн найруулгаар Алтай хамтлаг, Ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ, Б.Ганхөлөг (Тогоон бөмбөрчин), UB Drums хамтлаг оролцоно.
Уншигч ЭНД ДАРЖ өнгөрсөн жилийн “Сэтгэшгүй оддын чуулган”-ы онцлох агшнуудыг үзээрэй
Бүртгэл зөвхөн эхний 50 хүнээр хязгаарлагдана.
- Хэзээ: 2025 оны 6-р сарын 25, 26, 27
- Хөтөлбөртэй танилцах: https://shorturl.at/hvQdv
- Бүртгэл, мэдээлэл:
8821 7108 | 9009 1991 - Facebook хуудсаар зочлох: facebook.com/steppemind