BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A woman with shoulder-length dark hair, wearing a black blazer and light-colored top, stands indoors with colorful blurred objects and modern decor in the background, smiling confidently like a model for Таныг хүндэтгэх гутлын брэнд.

“Рокрүүстер Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Б.Болормаа

Таныг хүндэтгэх гутлын брэнд

Business.mn   Business.mn
2025-06-09
  Брэндийн түүх, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн 45 жилийн түүхтэй брэнд хэрэглэгчийн дуу хоолойг сонсож, зөвхөн Монголд зориулсан тусгай иж бүрдэл бүтээжээ. Ингээд зогсохгүй Ази тив дэх стратегийн агуулахаа Улаанбаатарт байгуулсан нь Монголын зах зээл “итгэл даах” хэмжээнд хүрснийг илтгэнэ. Энэ бол зүгээр нэг борлуулалтын түүх биш. Итгэл, үнэ цэнийн хариуд өгсөн хүндлэлийн түүх юм.

Чанартай зүйл хэрэглэх нь зүгээр ч нэг тансаглал биш, харин ажил, амьдрал болоод аюулгүй байдлын үндэс билээ. Өдөржин алхаж, ачаа өргөж, үүрэг хариуцлагаа тултал үүрэхийн хажуугаар хийж бүтээхийн хүслээр бадарч буй хэн бүхний хувьд найдвартай гутал хамгийн чухал. Энэ ойлголтыг Монголд шинэ түвшинд авчирсан брэнд бол Rock Rooster юм. Энэ бол зүгээр нэг ажлын гутал оруулж ирсэн түүх биш. Харин мэдээлэл ховор, итгэл сулхан зах зээлийг гэрэлтүүлэх гэсэн нэгэн бүсгүйн эрмэлзэл, хэрэглэгчийн төлөө хийсэн алхам бүрийнх нь түүх юм.

Б.Болормаа анх 2017 онд Rock Rooster брэндтэй холбогдож, албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж иржээ. Түүний хамгийн анхны нийлүүлэлт ердөө 54 хос гутал байсан ч, тэрбээр чанартай бүтээгдэхүүн өөрөө өөрийгөө баталдаг болохыг харуулж чадсан юм. Австралид үүсэж, АНУ, Европ, Ази даяар хэрэглэгддэг дэлхийн хэмжээний ажлын гутлын брэнд болж чадсан Rock Rooster ажлын гутлын давуу талууд монгол хэрэглэгчдэд хэдийнэ танил болж, итгэлийг нь хүлээжээ. 

Борлуулалтаар бус стандартаар өрсөлддөг брэндүүд зах зээлийг хэзээд зөв зам руу хөтөлж, эрүүл өрсөлдөөнийг бий болгож байдаг.

Америкийн PoronXRD зөөлөвчөөр доргилтыг шингээж, Coolmax доторлогоотой тул хөлсийг хурдан шингээж, хатаадаг. Comfortmemo улавч нь хөлийн нумыг дэмжиж, нуруунд ирэх ачааллыг бууруулж, Австрали, Америк, Европын AS/NZS2210.3.2009, EN-ISO 20345:2011 ASTM F2413-11 стандарт шаардлагыг бүрэн хангасан, ус, тос, шүлтэнд тэсвэртэй загвар, нэгдүгээр зэргийн үхрийн ширэн арьс, дэлхийн №1 Vibram ул зэргээр хамгийн хүнд хэцүү, ачаалалтай ажиллаж буй хэн бүхний итгэлийг даах чанар, стандартыг баримтлан ажиллаж байна. 

A variety of rugged work boots are lined up on large, stacked logs with a forest and rocky mountain cliff in the background, under natural daylight.

Монголын хөдөлмөр хамгааллын зах зээл удаан хугацаанд хаалттай, үнэ хөөрөгдсөн, стандартын бус бүтээгдэхүүн давамгайлсан байсныг тус брэндийн зоримог байдал нэгэнтээ эвдэж, бүх үнийг нээлттэй болгож, компаниудын захиалгыг сошиалаар ил зарлаж, илүү хариуцлагатай нийлүүлэлт бий болгон, бараа тус бүрийг нотлох баримт, стандартаар ханган, хуурамч дуураймал бүтээгдэхүүнүүд гарч буйд анхааруулга өгөн ажиллаж байна.

Борлуулалтаар бус стандартаар өрсөлддөг брэндүүд зах зээлийг хэзээд зөв зам руу хөтөлж, эрүүл өрсөлдөөнийг бий болгож байдаг. Тиймдээ ч Б.Болормаагийн хувьд Rock Rooster брэндийн Австрали, Америкийн багийнханд тогтмол илгээдэг тайландаа үргэлж хэрэглэгчдийн сэтгэгдэл, санал зөвлөгөөг тусган шингээдэг байна. Үүний үр дүнд, ёс зүйг баримтлан ажилладаг компанийн жишгээр нэмэлт өөрчлөлт, сайжруулалтыг хийж, хэрэглэгчдийн сэтгэгдэлд тулгуурлан бүтээгдэхүүнээ ямагт сайжруулдаг нь 45 жилийн түүхт брэндийн замналын хамгийн бахархууштай хэсэг юм. Хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эргэх холбооны тусламжтай Монголын уур амьсгалд тохируулан улавч, оймс зэргийг тусгайлан хөгжүүлж, хоёр төрлийн улавч, нэмэлт үдээс, оймстой цогц багцыг хамгийн анх удаа бий болгон хэрэглэгчдэд хүргэж эхлэв. Энэ бол дэлхийд ховор тохиох хэрэглэгч төвтэй хандлагын хамгийн тод жишээ. 

“Рокрүүстер Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Б.Болормаагийн хувьд тус брэнддээ 100 хувь итгэлтэй байж, хийж буй ажлаараа бахархдаг тухайгаа бидэнтэй хуваалцсан нь ажилдаа хайртай, үргэлж бусдыг нэгдүгээрт тавин ажилладаг түүгээр бахархах сэтгэгдэл төрүүлсэн юм. 

A woman in a light purple dress sits at an office desk, smiling. Beside her is a gold trophy shaped like a person holding up a globe, with black and red boxes stacked nearby. The background is a wooden wall.
“Рокрүүстер Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Б.Болормаа

“Би энэ брэндийн хамт олныг хүүхдээ өсгөж байгаа юм шиг л бүтээгдэхүүнээ бөөцийлдөг хүмүүс гэж хэлмээр байна. Тэд бүтээгдэхүүнээ үргэлж хэрхэн сайжруулж болох вэ гэдэгт анхаарч, ямагт хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудаасаа санал зөвлөгөө нээлттэй хүлээн авдаг. Бас хамгийн таалагддаг зүйл бол тэд хэзээ ч “боломжгүй” гэж хэлдэггүй. Харин ‘Танд ямар санал байна, яавал дээр вэ?”’ гэж үргэлж асуудаг. Томоохон компанийн хувьд ийм нээлттэй, байнгын харилцаатай байна гэдэг анх бол төсөөлөлд ч байгаагүй зүйл. Тиймээс бид нэг хос гутал оруулахдаа ч стандартаа эвдэхгүй. Энэ бол брэндийн нэр хүнд, хэрэглэгчийн итгэлийн асуудал. Өдөржингөө хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс хамгийн сайныг өмсөх эрхтэй гэсэн үзэл ‘Rock Rooster’-ийн философи болон шингэсэн гэж хэлж болно”.

Дэлгүүрт анх хөл тавих мөчид ажилтны хэрхэн угтан авч, мэдээлэл өгч буй нь танд таалагдах нь гарцаагүй. Тэд бараа бүтээгдэхүүнээ зарахын тулд хэрэглэгчид худал хэлэхгүй, харин үнэн, баттай мэдээллийг өгч, сэтгэлээсээ тусалдаг нь хүмүүсийн дахин ирэх шалтгаануудын нэг болдог бөгөөд Rock Rooster –ийг нэгэнт хэрэглэж үзсэн хүн дахин энэ брэндийн ажлын гутлаа л сонгодог байна.

A modern shoe store with industrial design, yellow and black accents, a marble-patterned counter, display shelves with boots, a red bench, and geometric ceiling lights. The Rockmaster logo is on the back wall.

“Rock Rooster брэндийн ажлын гутал өмсөж байсан болохоор цахилгаан утсанд хөлөө таслуулахгүй үлдсэн дээ”, “ Энэ гутлаа тасралтгүй таван жил бүх ажилд чирлээ дээ”, “Ажлын ярилцлагын үеэр тус байгууллага Rock Rooster гутлыг ажилчдынхаа хангамжинд өгдөг гэдгийг сонсоод л шууд ажилд орох шийдвэрээ шулуутгасан” гэх зэргээр хэрэглэгчдийн дотно, хайр, талархал дүүрэн сэтгэгдэл тэднээс салахгүй. Сошиал хаягаараа дамжуулан тэд хэрэглэгчдийн бодит сэтгэгдлийг түгээж, таны бичсэн, сонирхсон ямар ч зүйлд төвөгшөөхгүй хариулж, мэдээллээр хангаж ажиллах энэхүү ажилдаа дурлан ажилладаг супер баг хамт олон өдөр бүр 40-50 байгууллагатай харилцаж, нийт 2000 гаруй харилцагч байгууллагад үйлчилж буй нь төгс зохион байгуулалт, хамтын итгэлцлийн жишээ болж байна.

Тэрбээр энэ тухайд, “Би захиргааддаг захирал байхыг хүсдэггүй. Хамт олон гэдэг бол нэгэн зорилгын дор нэгдэж чаддаг, харилцан итгэлцэл, бие биеэ гэсэн хүндэтгэл, хамтран ажиллах чадвар, хамтдаа бүтээх үнэ цэн шүү дээ. Нэмээд хэрэглэгч бол манай хамгийн том хөгжүүлэгч. Тиймээс бид бүгд хэрэглэгчдээсээ суралцаж, тэднийг сонсож ажиллахыг эрхэм болгодог. Манай гутлуудыг зүгээр нэг ажлын гутал гэж харах бус, анд нөхөр, өөрт хамгийн хань болж буй эд зүйл хэмээн хүндэтгэх хүмүүс олон байдаг. Үүн шиг манай брэнд ч хэрэглэгчдээ хүндэлдэг” хэмээн итгэлтэйгээр хариулсан юм.

“Хүмүүс ‘Соёотой шар’ гэдгээр нь мэдэх миний хамгийн хайртай ажлын гутал байдаг юм. Тэр бол хамгийн анх оруулж ирж байсан загвар. Тэр үед тус гутал хэд дахин нугалсан үнээр Монголын зах зээлд орж ирдэг байлаа. Харин би албан ёсны эрхтэйгээр оруулж ирэхдээ байж болох хамгийн хямдаар хүмүүст хүргэнэ гэсэн зорилгыг урдаа тавьсан. Анх гэрээ хийн худалдаж авч байсан захирал ах тухайн үедээ итгэж ядаад ‘Яг үнэн үү, ориг гутал нь мөн үү? Яагаад ийм хямд байгаа юм?’ гэх зэргээр их гайхаж байсныг бид одоо ч санахаараа хоорондоо ярилцдаг. Шууд нийлүүлэлт хийж буй учраас үнийн хувьд хамгийн хямдаар хэрэглэгчдэдээ хүргэж байна. Цаашид ч өөрсдийн хувьд үнийг хамгийн доод хэмжээнд барьж ажиллах болно”.

Collage of tan Rockrooster work boots showing close-up details, including the logo, laces, metal eyelets, rugged soles, and "ROCKROOSTER" branding on leather and rubber surfaces.

Тус брэндийн гутлыг өмсөх нь олон давуу талтай. Гутал бүр нэмэлт Coolmax дулаанаа хадгалдаг оймс, нэмэлт үдээс, чийг татахггүй арьсан улавчийг бэлэг болгон цогцоор нь авахаас гадна, нөөцийг тасралтгүй бүрдүүлдэг тул размер солих тал дээр асуудал үүсдэггүй. Тиймээс ч томдож, эсвэл багадсан гутал өмсөхгүй, өөртөө тааруулан солих бүрэн боломжтой. Хүний гол тулгуур эрхтэн болох хөлийн онцлогт төгс тохирох зөөлөн тухтай нумтай, дэлхийд цор ганц Comfortmemo улавчны патентыг эзэмшдэг. Нэмээд сүүлийн үеийн загвар, дизайн, өнгөний сонголтуудтай. Хамгийн гол давуу тал нь пүүз өмссөн мэт хөлд эвтэйхэн, хөл ядраахгүй олон цагаар ажиллах боломжийг олгодог. Иймд зөвхөн ажилд гэлтгүй гангараанд, мотоцикл унахад, хөдөө аялал зугаалгад явах, гадаадад ажиллахдаа авч явахад ч нэн тохиромжтой. Нийт 30-аад төрлийн гутлаас та сонголтоо хийх боломжтой юм. Өнөөдөр энэ нэр хүндтэй брэнд Монгол Улсыг Ази дахь албан ёсны агуулах, хуваарилалтын төв болгон өргөтгөөд байна. Ингэснээр Монголын хэрэглэгч захиалгаа хамгийн хурдан хугацаанд авах, шинэ загваруудыг түрүүлж авах, гаднын зах зээл рүү ч монгол агуулахаас дамжин бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдээд байна. 

A person wearing brown pants and black boots lies on a mat under a parked off-road vehicle, possibly working on it, with tools scattered nearby in a rugged, mountainous outdoor setting.

Өдгөө Монголын ТОП 100 аж ахуй нэгжийн 80 гаруй хувь нь Rock Rooster брэндийн байнгын харилцагч болоод байгаа билээ. Аюулгүй ажиллагааг дээд зэргээр ханган ажилладаг Оюу Толгой компаниас авхуулаад олон шилдэг байгууллага тэдний байнгын итгэлт харилцагч болжээ. 2024 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын хамгийн том платформуудын нэг болох HSE UPDATE-ээс зарласан шалгаруулалтад 1200 гаруй ХАБ-ын мэргэжилтэн, байгууллагын дунд бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний хариуцлага, хэрэглэгчийн эргэх холбоо зэргийг үндэслэн тухайн оны Шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан. Мөн МҮХАҮТ-ын албан ёсны гишүүн байгууллага бөгөөд зах зээлд чанар, хариуцлага, ил тод байдлаар манлайлагч болохоо харуулсан. 

Rock Rooster-ийн гаргасан амжилтыг даган, хуурамч дуураймал бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч эхэлсэн нь Б.Болормаагийн сэтгэлийг хамгийн ихээр зовниулж буй шалтгаан болоод буйг мөн тэрбээр хуваалцсан юм. Гэхдээ орлого болоод харилцагчдын тоо багасах вий гэсэн айдас бус харин хэрэглэгчдэд чанаргүй, стандартгүй бүтээгдэхүүн хүрч, эрүүл мэндээрээ хохирох вий гэдгээс тэр хамгийн ихээр санаа зовниж буй.

Two women stand in a shoe store; one woman hands a tan work boot to the other while smiling. Boot displays and clothing racks are visible in the background.

bookzone.mn

“Зуны ажлын гутланд үс оёод л өвлийн гутал гэж зарж байгаатай таарсан. Дээрээс нь ямар ч баталгаагүй материал ашиглаж, чанарын стандарт хангахгүй бүтээгдэхүүнийг зөвхөн мөнгө олохын төлөө хүмүүст худалдаалж буй нь зөвхөн хэрэглэгчийг санхүүгийн хувьд бус, эрүүл мэнд, амь насны хувьд хохироох эрсдэлтэйд би хамгийн их эмзэглэж байна. Бид өөр төрлийн ижил бизнес эрхлэгчдийнхээ шинэ санаачилга, бодит өрсөлдөөнд ямагт хүндэтгэлтэй хандаж, амжилт гаргахад нь баяртай байдаг. Эцэстээ бид нэг л зүйлийн төлөө буюу хүмүүсийн тав тухтай, аюулгүй ажиллагаа, өдөр тутмын таатай хэрэглээг хангаж, итгэлийг нь даахын төлөө ажиллаж буй хүмүүс. Зорилго нэгтэй өрсөлдөөн ямагт эрүүл байдаг. Гэвч зөвхөн мөнгөний төлөө, хуурамч, ямар ч баталгаагүй бүтээгдэхүүнийг нийлүүлж буй тохиолдлуудад хамгийн ихээр эмзэглүүлж байна. Манай загваруудыг энгийн хэрэглэгчийн нүдээр харахад ялгагдахгүй байхаар дуурайлган хийж нэр лого сольсон хуурамч бүтээгдэхүүнүүд зарагдаж буйг харах болсон. Тиймээс хэрэглэгчид маань бүтээгдэхүүний гарал үүслийг шалгаж, стандартыг баталгаажуулж, бусад хэрэглэгчийн сэтгэгдлийг мөн сонсож, баталгаатай сувгаар холбогдон бүтээгдэхүүнээ аваасай хэмээн хүсэж байна”.

Rock Rooster бол өнөөдрийн Монголын хөдөлмөр хамгааллын салбарт стандарт гэж юу болохыг дахин тодорхойлсон томоохон, итгэлтэй брэнд. Тэдний гутал ачааны хамаг хүндийг нугалж буй, газар шороотой нөхөрлөсөн, амьдралын шугам дээр алхаж яваа хүмүүсийн даруухан баатар юм.

Нийтлэлч: О.Заяа

Тагууд: Брэндийн түүхгуталхөдөлмөрийн аюулгүй байдал

Санал болгох:

Материалын хувьсгалч
Shelves filled with a wide variety of wine bottles in a stylish wine shop. Black chairs and wooden tables are visible in the foreground, suggesting a tasting area. The arrangement is neat, and the lighting is warm and inviting.
Дарсны соёл бол хүн төрөлхтний үнэт өв
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00