
Japan Festival in Mongolia 2025-ийн хамгийн том, хүлээлттэй хэсгүүдийн нэг болох Cosplay Contest энэ жил ч мөн адил зохион байгуулагдахад бэлэн боллоо!

Мөн Anisong performance буюу анимэ дуунуудын тайзны үзүүлбэрүүд ч хамтдаа явагдана.

Kitsune баг нь энэ арга хэмжээг зохион байгуулаагүй ч, cosplay community-д зориулан мэдээллийг хүргэх, арын албаны ажилд дэмжлэг үзүүлэх байдлаар тусалж байгаа болно.

Cosplay-д дуртай хүүхэд, залуус болон anisong дуучид бүгд оролцох боломжтой, эвэнт нээлттэй!

Дуртай дүрдээ хувирч, тайзнаа гялалзах боломжийг битгий алдаарай!